Нийслэлчүүдийг өмхий үнэрт автуулсан компанийн захирлыг шүүнэ

Нийслэлчүүдийг өмхий үнэрт автуулсан компанийн захирлыг шүүнэ

Нийслэлчүүдийг өмхий үнэрт автуулсан компанийн захирлыг шүүнэ

Нийслэлчүүдийг өнгөрсөн жил өмхий үнэрт автуулсан “Эко стандарт петролиум” компанийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралд холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлжээ. Энэ хэргийг өнгөрсөн хугацаанд шүүхээс хоёр удаа буцааж байсан бол прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт дахин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролиум” компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг бохирын шугамын худаг руу асгасан. Экологийн цагдаагийн албанаас тус компани нь зориулалтын бус газар болох Улаанбаатар хотын бохирын төв шугамд асгасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлж байсан.

Хэргийг тодруулбал, 2023 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 16.00 цагийн орчим “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  бохирын шугамын худаг руу асгасан байдаг.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Газ мэт үл мэдэх зүйл үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Бүтэн өдрийн турш шалгалт хийсний эцэст Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдлыг магистраль шугамд хаясанаас энэ үнэр гарсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

"АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 5 АЖ АХУЙН НЭГЖ БАЙДАГ"

Аюултай хог хаягдлыг ямар журмын дагуу хаях, устгах зохицуулалттай байдаг талаар УБЗАА-ны орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ өмнө нь ярихдаа "Нийслэлийн хэмжээнд аюултай хог хаягдлын тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгж байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны эрдмийн зөвлөлөөс ажлын хэсэг гарч тусгай зөвшөөрлийг олгодог. Аюултай хог хаягдлын тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах хэд хэдэн төрөл, зүйл бий.

Аккумулятор боловсруулах, батерей болон эмнэлгээс гарч байгаа бүтээгдэхүүн гээд янз бүр. Тэр аюултай хог хаягдлыг авах аж ахуй нэгжүүд тусгай ландфилл газартай байх зэрэг тусгай шаардлагууд мөн тавигддаг байгаа. Тусгай хог хаягдлыг хаяхад төрийн байгууллагуудын зүгээс хяналт тавьж ажилладаг.

Тухайлбал, БОАЖЯ, мэргэжлийн хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт тавьдаг байгаа. Зөрчил дутагдал гаргасан тохиолдолд Экологийн цагдаагаас шалгаж Эрүүгийн хэрэг үүсгэж, хуулийн дагуу хариуцлага тооцдог. Нийслэлийн хэмжээнд аюултай хог хаягдлыг хаях гурван хогийн цэг бий. Аюултай хог хаягдал нь мэргэжлийн зөвлөлөөс гаргасан тусгай шаардлагуудын дагуу хаяж, устгах зэрэг арга хэмжээнүүдийг авдаг. Тусгай зөвшөөрлийн тухайд тав, 10 жилийн хугацаатай зөвшөөрлүүд олгодог байгаа. Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тухайн аж ахуй нэгжийн магистраль шугамд хаясан байж болзошгүй тосыг зөвшөөрөлгүй газар асгасан нь тогтоогдвол хариуцлагын арга хэмжээ авна. Хариуцлагын тухайд хууль хяналтын байгууллага шалгаж, аюултай хог хаягдал зөвшөөрөлгүй газарт булж, асгасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай байдаг" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-24 202.9.40.234

Нянбактерийг арга хэмжээ авах нь зөв. Түүний хийж байгаа ажил. Ер нь түүнийг нийслэлийн даргаас нь бүгдээрээ нийлж байгаад огцруулъя. Тэр үнэхээр бусдын дургүйг их хүргэх юаа.

Avatar

Нэргүй 2024-09-24 202.9.47.61

Зөв. Дашваанжил дээр ямар арга хэмжээ авах гэж байна? 6 хүний амь насанд хүрч, 100 гаруй хүнийг орон гэргүй болгон, УБ хотыг аймшигт автуулсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж