Аргентины холбооны шүүх даваа гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон Дотоод хэргийн сайд Диосдадо Кабелло нарыг баривчлах шийдвэр гаргажээ. Тэднийг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байна. Өмнө нь мөн ижил шийдвэр гаргасан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгосон аж. Энэ удаад Аргентины прокурор Карлос Сторнелли давж заалдсаны дүнд уг шийдвэр гарчээ.
"Николас Мадуро, Диосдадо Кабелло нарыг баривчлах тушаалыг нэн даруй гүйцэтгэж, Интерполоор баривчлах тушаал өгөх ёстой" гэж Холбооны шүүхийн гишүүд Пабло Бертуцци, Леопольдо Брюглиа, Мариано Ллоренс нар мэдэгдэв.
Венесуэлийн ачааны онгоцыг Аргентины нутаг дэвсгэрт саатуулж, АНУ-д хүргэсэнтэй холбоотой маргаан хоёр улсын хооронд үүсээд буй. Тус онгоцыг Ираны хоригт хамрагдсан агаарын тээврийн компани Венесуэлийн төрийн өмчит компанид зарсан гэж АНУ мэдэгджээ. Энэхүү маргаантай давхцан Венесуэлийн Дээд шүүх Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейг баривчлах тушаал гаргасан. Энэхүү тушаалаас хэдхэн цагийн дараа Аргентин хариу арга хэмжээ авсан нь энэ юм.
Хавьер Милей Аргентины засгийн эрхийг гартаа авснаас хойш хоёр улс хурцадмал харилцаатай байгаа билээ. Энэ удаагийн шийдвэр нь хурцадмал байдлыг улам гааруулах төлөвтэй байна.
Дотоод хэргийн сайд Диосдадо Кабеллог ерөнхийлөгч Николас Мадурогийн баруун гар гэдэг. Тэднийг 2014 оноос хойш Венесуэльд хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж нэхэмжлэгчид үзжээ. Үүнд, хүмүүсийг хэлмэгдүүлсэн, албадан алга болгосон, эрүү шүүлт тулгасан, аллага үйлдсэн, тэрс үзэлтнүүдийг мөрдөн хавчсан зэрэг багтана.
Нэргүй 2024-09-24 66.181.178.194
Улс гүрнүүдийн удирдлагад тэнэгүүд даан ч их гарах юм. Тэднээс болоод дэлхий дахин хямарч, дайн байлдаан, зовлон зүдүүр нүүрлэж байна. Тиймээс ямар ч улсын удирдагчийг бүү бишэрцгээ, бүү хараацгаа. Улс орнуудын ард түмнүүд өөрсдөө л хувь заяагаа шийдэг. Бид өөрсдийгөө л хичээцгээе!
Зочин 2024-09-24 192.82.66.27
Дуртай Дулдага уу? Дулаахан халдага уу? гэдэг болж байна даа.
зочин 2024-09-24 66.181.180.242
Бусдыг айлган сүрдүүлэх, дарамтлах, хүч хэрэглэх барууны зэрлэг авир нь улам ширүүсч байна, ОХУ, БНХАУ-ыг сөгдүүлэн,,дэлхийн бүх орныг оорийн эрхшээлд оруулж колончлох , дэлхийд хэнд ч дийлдэшгүй дарангуйлагч, ноён суух гол зорилготой гэдэг нь үнэн бололтой,,Үүнийгээ ямар ч харгис аргаар хамаагүй хэрэгжүүлэхэд хүрсэн байна
монгол хөвүүн 2024-09-24 202.21.117.34
2 тусдаа тусгаар улс байж нэг улсынхаа ерөнхийлөгчийг баривчлах тушаал гаргаж л байдаг. Ёстой нөгөө дураар яагийнуд гэдэг вэ гэдэг шиг… Тийм чадалтай юм бол дайн хийж дайрч ороод баривчлаач худлаа шоу хийж а**с долоож байхаар
Бадарч тахар 2024-09-24 66.181.182.213
Путин Мадуро Ким нарыг яаралтай баривчлах тушаал 500 удаа гарсан ! нэг нь ч хэрэгжээгүй хэн ч тоогоогүй ! Шоу апартмёйнт гэж энийг хэлдэг юм ! мэдэж ав !!
Нэргүй 2024-09-24 103.168.34.200
ZOV
Нэргүй 2024-09-24 139.5.218.37
Нэг улс нөгөө улсынхаа ерөнхийдлөгчийг баривчлана ч гэх шиг. Дураараа юм ккк
Нэргүй 2024-09-24 104.167.242.118
аягуу дураараа юмаа энэ Don't Cry for Me Argentina, ккк