Норвегиос Испани руу нисч явсан онгоцны хоолноос амьд хулгана үсэрч гарч ирсэн тул онгоц Данид ослын буулт хийв. "Scandinavian Airlines"-ын нислэг Норвегийн Осло хотоос Испанийн Малагаг зорьж явжээ.
Жарл Боррестад гэх зорчигч болсон явдлын талаар ярьсан байна. Тэрбээр, хоолноос нь хулгана гарч ирсэн эмэгтэйн хажууд сууж явжээ. Тухайн эмэгтэй хоолоо нээтэл хулгана үсрэн гарч иржээ. Гэхдээ хүмүүс сандарч тэвдээгүй, тайван байсан аж.
Хулгана болон бусад мэрэгч амьтан аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр онгоц Данийн Копенгагенд газардсаныг "Scandinavian Airlines"-ын хэвлэлийн төлөөлөгч Ойстен Шмидт хэлэв. Мөн ийм зүйл 1000-д нэг л тохиолдоно гэдгийг онцолжээ. Мэрэгч амьтад цахилгааны утсыг мэрж, зажлах эрсдэлтэй байдаг учир авиа компаниудын дүрэмд энэ нь харш байдаг аж. Дахин ийм зүйл давтагдахгүйн тулд хоол нийлүүлэгчдэд хяналт тавина гэж "Scandinavian Airlines" мэдэгдэв.
Данид ослын буулт хийсний дараа зорчигчдыг өөр онгоцонд шилжүүлж, Испани хүргэсэн байна.
зочин 2024-09-24 66.181.182.235
Хот нь хархандаа эзлэгдсэн том хотуудыг удахгүй хархаар дамжих биологийн з****г хийж хэдэн зуугаараа үхэх болно. Тэр тусмаа ижил хүйстэн иаш ихээр үхэцгээнэ. Энэ маш том аюул халдвар дэлхийгээр нэг тархана гэдгийг сануулъя
Зочин 2024-09-24 202.126.91.222
соёлжсон орон гэхэд эвгүй санагдаж байна.
1978онд Байгаль нуурын цайны газар ороход ЖООМ тавиур дээгүүр дүүрэн байсан гэж бодоход эвгүй санагдах юм.Жоом гэхэд алга болчихсон !