"Сэлбэ дэд төв" төслийн барилга угсралтын тендерийг нээлээ

"Сэлбэ дэд төв" төслийн барилга угсралтын тендерийг нээлээ

"Сэлбэ дэд төв" төслийн барилга угсралтын тендерийг нээлээ

"Сэлбэ дэд төв" төслийн барилга угсралтын ажлын тендерийг өнөөдөр /2024.09.24/ албан ёсоор нээлээ.


НОСК-ын мэргэжилтэн Б.Батзориг:

-Хоёр багцтай, нийт 240 тэрбум төгрөгийн төслийн барилга угсралтын ажлын тендерийг зарласан. Багц тус бүр дээр хоёр оролцогч тендер ирүүлсэн байна. Тодруулбал, нэгдүгээр багц буюу Чингэлтэй дүүргийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын 13 га талбайн А талбай дээр "Бодь Пропертийз" ХХК 119 тэрбум төгрөгийн тендер ирүүлсэн байна. Мөн эхний багцад "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК 119 тэрбум төгрөгийн тендер ирүүлжээ. Харин хоёрдугаар багц буюу Б талбайн барилга угсралтын ажилд "Чайна констракшн континэнт энд өүшн монголиа" ХХК 111 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн бол хоёр дахь компани нь "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК 109 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн.

Үнэлгээний хороо холбогдох хуулийн дагуу үнэлгээг гүйцэтгэнэ. Ажлын 15 хоногийн хугацаанд оролцогчдод мэдэгдэл хүргүүлж, захиалагчид шийдвэр зөвлөмжөө хүргүүлнэ.

Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгт дээр ажлын цар хүрээ, тоо хэмжээндээ тааруулж, шалгуур тавьсан. Тэр шалгуурын дагуу үнэлгээг хийнэ. Ер нь тендер нээгдсэнээс хойш гэрээ байгуулаад дуусах хүртэл ажлын 30 хоногийн хугацаанд тендер хүчинтэй байна. Тэрний дараа барилга угсралтын ажил эхэлнэ. Энэ төслийн хүрээнд есөн давхар 10 блок, таван давхар таван блок гээд нийт 18 блок орон сууцыг барина. Гадна инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламжийн тендерийг удахгүй зарлана. Ажлын хугацаа 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нд дуусахаар төлөвлөсөн байгаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-24 202.126.89.170

Гэр хорооллын, машинтай иргэд өдөржин машинтайгаа орон сууцны хорооллоор сэлгүүцэж явдаг. Тэд халамжийн мөнгийг ашиглахдаа төр ба ард иргэдийн эсрэг зарцуулдаг.

Avatar

Нэргүй 2024-09-24 122.201.23.83

Сонгуулийн шоу

Avatar

Баагий 2024-09-24 202.126.90.163

Орон сууцны олон давхар баоилгад одон айл орох учир хүн ам хэт олширч түгжрэл үүсэх нөхцөл бүрэлдэнэ.Харин дэд бүтцийг нь төрөөс шийдээд амины орон сууцны хороолол болгох нь зөв байсан.Цаашид барилгажуулхаар төлөвлөж байгаа хороодоо амины орон сууц болгохоор төлөвлөх нь чухал байна.

Avatar

Имрха 2024-09-24 202.9.40.24

Адгиын өлөн худгаыч манж булбасгуудыг хулгайд таарсн ялаар яллаа.

Avatar

И.Норовжав 2024-09-24 103.212.118.230

Сэлбэ дэд төвийн бүрэлдүүнд үйлдвэр , ахуйн үйлчилгээний газруудыг олоноор тусгаж өгөх хэрэгтэй шүү. Зөвхөн орон сууцны хороолол – унталгын хороолол байж болохгүй шүү . Оршин суугчидын зонхилох хэсэг нь ажлын байраар хангагдаж , амжиргааны эх үүсвэрээ амьдарч байгаа хороололоосоо авдаг байх хэрэгтэй шүү. Улаанбаатар баригдсан орон сууцны хороололууд унталгын хороолол болсон учраас ажил , амжиргааны эх үүсвэрээ олохын тулд иргэдийн хөдөлгөөн их , түгжирэлд орж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-09-24 212.103.60.16

Муу хэлэгддэгхотых дарга асан Бат-Үүлийн үед санаачлан хийж эхэлсэн юм дээр попроод л байх юмаа.

Avatar

Нэргүй 2024-09-24 45.129.35.247

Наад дэд төвийг чинь Азийн хөгжлийн банкны зээлээр 2014 онд хийж эхэлсэн шиг санагдах юм. Дэд төийн тойроод амины орон сууцны хороолол баригдана гэж төлөвлөж байсан та нар мөнгөний араас хөөж олон давхаар байшин барьж концепцийг нь тэр чигээр самрах гэж бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж