Олон тооны тарваганы тулам тээвэрлэсэн иргэнийг саатуулжээ

Олон тооны тарваганы тулам тээвэрлэсэн иргэнийг саатуулжээ

Олон тооны тарваганы тулам тээвэрлэсэн иргэнийг саатуулжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Гүнт” шалган нэвтрүүлэх цэгээр хууль бусаар их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явсан этгээдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, өчигдөр /2024.09.23/ шөнийн 04:40 минутад иргэн “Г” нь “Toyota Prius” маркийн автомашинд 30 ширхэг нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Энэ онд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрлийг олгоогүй байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-24 122.201.27.24

Хайран 5жи, одоо өөрсдөө хуваагаад авах байх даа

Avatar

Нэргүй 2024-09-24 66.181.160.1

наад псдааг өөрийн нь тарвага шиг буудах юмсан

Avatar

з 2024-09-24 202.9.46.75

ямар газар нээгээд байгаа юм бэ гарааш юм уу. халдвар хамгааллын дэглэм барих боломж алга уу

Avatar

иргэн 2024-09-24 202.9.47.49

ХҮН АМ ИХТЭЙ АЙМАГ ХОТУУДАД ТАВРАГАНЫ МАХ ОРУУЛАХЫГ БҮР МӨСӨН ХОРЬЖ ШИЙТГЭЛИЙГ 5- 10 ЖИЛ ХОРИХ БОЛГОХ ЁСТОЙ…. ТАХАЛ ГАРВАЛ БҮГД СҮЙРНЭ. ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГАА ЭРС ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ . ЭСВЭЛ ТАХАЛ ГАРАХЫГ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ЮМУУ??? НОГДУУЛАХ ШИЙТГЭЛ НЬ ЗӨӨЛДӨӨД ТЭД ДАВРААД БАЙНА ШҮҮ…

Avatar

Сүрэн 2024-09-24 202.126.89.137

тарвагыг а**х хэрэглэх зөв эсвэл бүр алж устгах нь аминд өлзиитэи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж