АНУ-ын иргэн 25 настай Иля Царук болон эхнэр 26 настай София Царук нар хоёрдох хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа тэмдэглэхээр Хавай арлыг зорьсон байна. Гэвч хосууд есдүгээр сарын 14-нд Мауи-д Ахихи-Кинау байгалийн нөөц газрын хойд хэсгийн ойролцоох далайд живсэн байхыг албаны хүмүүс олсон байна.
Царукийн гэр бүл Вашингтон хотод амьдардаг байсан. Хавай арлын далайд шумбахдаа хүүгээ эрэг дээр Илягийн ахын эхнэрт харуулж үлдээсэн байна. Тухайн үед София жирэмсний дунд үе дээрээ байсан бөгөөд шинээр мэндлэх хүүхдээ Мелоди гэж нэрлэхээр төлөвлөсөн байсан талаар ар гэр нь ярьсан байна. Түүнийг эргээс 140 метрийн зайд, усан дотор ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байхад нь олсон. Яаралтай тусламжийн эмч нар Софияг тийрэлтэт цанаар эрэг рүү аваачсан бөгөөд зүрхний аппаратаар сэргээх гэж оролдсон.
Тухайн үед нөхөр нь болох Иляг эрэн хайх ажиллагаа явагдаж байжээ. Хэсэг хугацааны дараа түүний биеийг далайн ёроолоос олж, эрэг рүү аваачин сэргээх гэж оролдсон. Гэсэн хэдий ч хосууд хэргийн газар дээр нас барсан гэж тэмдэглэгдсэн байна. Хосууд дахин хүүхэдтэй болох гэж буйгаа тэмдэглэхээр Хавай явахад Илягийн ах эхнэрийн хамт дагалдан явсан байв.
Хэрэг гарах үед София, Иля нар иж бүрэн усан шумбалтын хувцас, маск зүүсэн байсан гэж ах нь болох Анатолий нь мэдэгджээ. Мөн тэрбээр София усан шумбалтын маскаас болж живээгүй, харин хүчтэй айснаас болж эндсэн байж магадгүй гэж үзэж байна. Анатолий үргэлжлүүлэн "Бүх зүйл сайхан байсан. Тэд шинээр мэндлэх хүүхдээ бодож, ирээдүйд ямар гайхалтай зүйлс тохиохыг ярилцдаг байсан" гэжээ. Иля, София нар ямар шалтгааны улмаас живсэн нь тодорхойгүй байгаа ч мөрдөн байцаагчид шаардлагатай арга хэмжээ авч байгаа гэдгээ мэдэгдсэн байна.
Царук гэр бүлд тохиолдсон эмгэнэлт явдлын дараа "GoFundMe" хуудас хандив цуглуулж эхэлжээ. Хосуудыг итгэл үнэмшилдээ үнэнч, сүмд явдаг гэр бүл байсан гэж таньдаг хүмүүс нь тодорхойлж, оршуулгын зардалд нь зориулж 150 мянган ам.долларын хандив цуглуулжээ.
Нэргүй 2024-09-24 103.10.21.23
ur uvdmuur ym aa
Нэргүй 2024-09-24 66.181.191.106
төрөөгүй хүүхдийн угаалга. baby wash гэгч
Нэргүй 2024-09-24 66.181.191.106
baby shower ч билүү мэдэхгүй ээ
Нэргүй 2024-09-24 103.212.162.47
muu orosuud
Дорж 2024-09-24 192.82.65.175
Жирэмсэн хүн гол нуурын усанд ордоггүй, завь онгоц болон мориор том гол мөрөнг гаталдаггүй гэж хуучны монгол үг байдаг юм даа.
Нэргүй 2024-09-24 139.5.216.100
gadaad hund ter chin yamar hamaatain
Нэргүй 2024-09-24 66.181.178.250
Ахыхан нь нухцым бишүү ,өмч хөрөнгний сэдэлтэй ч юм билүү
Нэргүй 2024-09-24 66.181.161.161
Yg tiim baigaaz. Shumbaltiin huvtsastau yvjiisan ghr. Ah n l ym sedsen baih