Газар орны нэр өөрчилсөн албан тушаалтнуудыг торгоно

Газар орны нэр өөрчилсөн албан тушаалтнуудыг торгоно

Газар орны нэр өөрчилсөн албан тушаалтнуудыг торгоно

Газар орны нэрийг хууль бусаар өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудыг торгох ялаар шийтгэхээр болжээ. Тус аймгийн 14 албан тушаалтныг хууль бусаар газар орны нэр өөрчилсөн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн, 2020 оноос хойш хэргийг мөрдөн шалгасан байдаг. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өчигдөр /2024.09.23/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн байранд болж, шийдвэрлэсэн байна.

Шүүхээс нэр бүхий 4 /дөрөв/ шүүгдэгчид холбогдох үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, бусад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…хууль бусаар газар орны нэр өөрчлөх…” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно…” гэж заасныг журамлан тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зорилго, Шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчим баримтлан торгуулийн ял шийтгэлийг ялгамжтай байдлаар оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэжээ.
Эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар,
  • Шүүгдэгч Д.Бауыржанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
  • Шүүгдэгч А.Гылымханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
  • Шүүгдэгч А.Камелиятад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
  • Шүүгдэгч А.Серикболатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
  • Шүүгдэгч С.Хонаевд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
  • Шүүгдэгч К.Болатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
  • Шүүгдэгч К.Бекжанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
  • Шүүгдэгч С.Арманд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
  • Шүүгдэгч О.Нурланд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
  • Шүүгдэгч К.Хуанышд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар торгуулийн ял шийтгэлийг ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж зааснаар шүүгдэгч нарыг 1 /нэг/ жилийн хугацаанд торгуулийн ял биелүүлэх хугацаа тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх хорих ялаар солихыг шүүх хуралдаанд танилцуулсан болно.
Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ял оногдуулж болно гэж зааснаар шүүгдэгч Д.Бауыржан, А.Гылымхан, А.Камелият нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ял дээр нэмж оногдуулан,
уг нэмэгдэл ял нь шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Есболат, Д.Ербол, Т.Аршагул, Ө.Хуралай нарт холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ:

Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын холбогдсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн тавдугаар сард /2024.05.16/ товлосон ч тавдугаар сарын 31-нийг хүртэл хойшилж байв.

Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж казахаар нэрлэх болсон гэх хэргийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлсэн байдаг. Цагдаагийн байгууллагаас 2020 онд аймгийн ИТХ-ын болон Засаг даргын тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэлийг шалгаж, газар орны нэр өөрчилсөн гэдгийг тогтоосон талаар мэдээлж байв.

Хэрэгт холбогдсон 14 хүнийг Эрүүгийн хуулийн 19.16.1 дэх заалтын "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн" гэх заалтын дагуу яллагдагчаар татсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-24 103.212.119.139

Хасагууд ерөөсөө л сэтгэлгүй хүмүүс. тараасан нь дээр дээ.

Avatar

уншигч 2024-09-24 64.119.29.63

даварсан бааснуудыг Монголын ГАЗАР ШОРООНОООС ЗАЙЛУУЛАХ ял өгөөч нэг урвасан 2 урвандаа ………

Avatar

иргэн 2024-09-24 112.72.8.106

өмхий хасгуудыг зайлуул

Avatar

зочин 2024-09-24 103.71.100.100

зайлуулах хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2024-09-24 202.55.191.194

энэ өмхий казакууд зайлуулж аймаг нутаг усаа цэвэрлэн ариутгая

Avatar

зочин 2024-09-24 202.9.47.49

ТӨРИЙН АЛБАНААС ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ

Avatar

zochin 2024-09-24 202.131.251.130

яваандаа иргэний дайнд хүргэх лалрууд даа. даврааж огт болохгүй, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг гэмт хэрэг шүү дээ. ингээд толгойг нь илээд баймааргүй байна. Эхнээс нь хатуу ял өгөхгүй бол хэдэн цаас инээж байгаад төлөөд үргэлжлүүлнэ шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-09-24 45.117.35.17

ene davartsan kazak llruudiig erthen darahgui bol suirne shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж