Орон нутгийн цагаар Мягмаг гаригийн/2024.09.23/ өглөө 08:14 цагт Токио хотоос өмнө зүгт Торишима арлын ойролцоо Номхон далайд 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Японы цаг уурын агентлаг Изү болон Огасаварын арлууд, Шин-цушима орчимд өглөөний 09:00 цаг орчимд нэг метр хүртэл цунами ирэх төлөвтэй байгааг сэрэмжлүүлэв.
Одоогийн байдлаар Хачижо-жима аралд 50 см өндөр цунами ажиглагдсан. Мияке-жима аралд 10 см өндөр цунами ажиглагдсан.
Тус агентлагийн мэдээлснээр далайн эргийн бүс нутгуудад нэг метр хүртэл цунами үүсэх төлөвтэй байна. Хүмүүсийг далайн эрэг, гол мөрний амнаас хол байхыг зөвлөж байна.
Японы эргийн хамгаалалтын алба эргийн бүс нутагт явж буй хөлөг онгоцуудад анхааруулга өгчээ. Мөн Цаг уур орчны шинжилгээний газраас гаргаж буй сүүлийн үеийн мэдээлэлд анхаарлаа хандуулахыг уриалж байна.
Цунамигийн аюулаас сэрэмжлүүлсэн бүс нутагт цагдаа нар эргийн ойролцоо эргүүл хийж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.
Нэргүй 2024-09-24 202.21.111.218
мэдээгээ бичихдээ хяналттай байгаач ээ. 10 см, 50см цунами гэж байдаг л юм бх даа. хэн ч бодсон см ээр хэмжмээргүй юм.