Тариалан эрхлэгчдийн ургацаа худалдан борлуулдаг оргил үе нь жил бүрийн есдүгээр сар. Энэ үед л монгол хөрсөнд тарьж ургуулсан шим тэжээл өндөр жимс, хүнсний ногоог иргэд гараас гарт авах боломж бүрддэг. Түүний гүүр нь “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн. Бид Төв цэнгэлдэх хүрээлэнд долоо хоног үргэлжлэх тус нэгдсэн үзэсгэлэн худалдаанд ямар бүтээгдэрүүн, хэдэн төгрөгний үнэтэй байгаа нэгдсэн мэдээллийг хүргэж байна.
Тус үзэсгэлэнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, өрхийн тариаланч, хоршоо, хүнсний үндэсний үйлдвэрүүд, малчид нийтээр оролцож байгаагаар онцлог.
Хүнсний ногооны хувьд төмс 900-1000, лууван 1800-2000, манжин 2300-2500, сонгино 2500-2700, помидор 8000, алим 6000, зэрлэг жимс килограмм нь 15-20 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь Үндэсний статистикийн хорооны гаргасан зах, худалдааны төвийн дундаж үнээс 200-500 төгрөгөөр хямд байгаа юм.
Мөн “Намрын ногоон өдрүүд”-д цагаан идээг малчнаас шууд авах боломжтой. Чихэртэй, чихэргүй, сүүтэй, хэвтэй гэхчлэн олон төрлтйн ааруул 35-45 мянган төгрөг. Өрөм 15 мянга, цөцгий савлагаанаас хамаарч 8-28 мянга, айраг литр нь 10 мянга, хольсон тос савлагаанаас хамаарч мөн 10-35 мянган төгрөгөөр зарагдаж байна. Мах хонь гулуузаар 10 мянга, арьс ширэн бүтээгдэхүүн, модон эдлэл, төмөр савнууд, зөгийн аж ахуй эрхлэгчдийн асар гэхчлэн олон төрлийн худалдаа эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ асарт лэлгэжээ. Мөн самар жимс, дотоодын үйлдвэрлэгч хүнсний үйддвэрийн асрууд ч үзэсгэлэнд оролцож байна. Тус худалдаа ирэх Ням гариг хүртэл үргэлжилнэ.
Нэргүй 2024-09-24 202.126.89.218
ямар үнэтэй зардаг юм хямд юм бол алга бна лээ
Нэргүй 2024-09-24 103.212.118.106
Үзэсгэлэн худалдаа биш үнэ ихтэй худалдаа байна
Нэргүй 2024-09-24 202.9.41.11
Ямарч үнэтэй зардаг шуналууд вэ авхаал больчооч муудаад хог болхоор нэг ойлгож зарагдах үнэн хэдэг болно нэг муу хулих янз бүриин доржоор эсэгсэн хор шахуу болсон айраг нэрт бүгдл үнэтэй төмс л чааваас айр нэг боломжиич юмуу гэхээр
Нэргүй 2024-09-24 124.158.123.163
Малчид тариаланчид анхаарах ёстой зүйл бол үнэгүй зарах газар, Гэрт нь очоод авах гэхээр үнэрхээд тэнэгтээд байх юм… 500 төгрөгийн хямдралыг ямар хямдрал гэхэв дээ..
зочин 2024-09-24 103.126.107.50
Хаа сайгүй зарагдаж буй үнэ бус уу…
Зочин 2024-09-24 202.9.40.91
Йим их үнэтэй юмыг авах хүн цөөн тул өмхийр ялзарна.
zochin 2024-09-24 64.119.31.179
aldaagaa zachaach ee!!!!!!!!!!!!!!! Uniin talaar hudlaa medeelel tavisan bna. Aaruul deed tal 65 000 bna lee