Ерөнхий сайд Үндэсний орон сууцжуулалтын хороог ахална

Ерөнхий сайд Үндэсний орон сууцжуулалтын хороог ахална

Ерөнхий сайд Үндэсний орон сууцжуулалтын хороог ахална
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хороог ахлахаар болжээ. Тэрбээр албан ёсны цахим хуудастаа "Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгож байгаатай холбогдуулан судалгаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн Үндэсний орон сууцжуулалтын хороог миний бие ахлахаар болов. Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал болон боомтын сэргэлтийн асуудлыг төр, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл хамтарч томоохон реформ хийснээр эдийн засаг сүүлийн гурван жилд гурав дахин тэлсэн билээ. Одоо энэ өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд Үндэсний орон сууцжуулалтын асуудлыг нэг салбар биш, салбар дамнасан цогц асуудал хэмээн үзэх болов. Залуучууд, эрдэмтэн судлаачид хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагууд та бүхнийг идэвхитэй хамтран ажиллаж том реформд нэгдэнэ гэдэгт итгэж байна. Удахгүй салбарын уулзалтаар дэлгэрэнгүй санал солилцъё" гэжээ.
Сүүлийн 30 жилд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан бол ирэх гурван жилийн дотор гурав дахин их буюу 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Хамтарсан Засгийн газар төлөвлөж байгаа талаар өмнө нь мэдээлж байв.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард /2024.05.16/ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатарт өргөн мэдүүлж байсан юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулан, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, ийнхүү Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан байдаг.

 Улаанбаатар хотын 50.1 хувь нь гэр хорооллын бүсэд амьдарч байна

Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад Монголын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.

Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь буюу 216,989 өрх нь гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байна. Энэ нөхцөл байдал нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийн бүрдүүлээд байна. Иймд Улаанбаатар хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулж, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд нэн тэргүүний авч хэрэгжүүлэх арга хэмжээг эдгээр иргэдийн орон сууцжуулах, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна. Мөн орон сууц, түүний дэд бүтэц, газар хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг хариуцах бүтцийг тодорхой болгож, тэдгээрийн эрх зүйн байдал, чиг үүргийг тодорхой болгох шаардлага үүсч байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29.1 мянган айлын орон сууц олон нийтийн нээлттэй зар дээр борлуулагдаж байгаагаас 66.0 хувь буюу 19.2 мянга нь шинээр ашиглалтад орсон, 34.0 хувь буюу 9.9 мянга нь хуучин орон сууц байна. мөн 2024-2025 онд нэмэлтээр 37.3 мянга айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байгаа нь манай улсын орон сууцны зах зээл дээр 2024-2025 онд нийт 66.4 мянга айлын орон сууцны нийлүүлэлт үүсэхээр байна.

Иймд орон сууцтай болох хүсэлтэй бага, дунд орлоготой иргэдэд зах зээл дээр байршиж буй дээрх 66.4 мянган айлын орон сууцны нийлүүлэлтийг ойртуулах бодлогыг төрөөс хэрэгжүүлэх, улмаар хувийн хэвшлийн өмчийн барилга ашиглалтыг сайжруулах, хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Шинээр ашиглалтад орох дээрх 37.3 мянган айлын орон сууцны 81.5 хувь буюу 30.4 мянга нь Улаанбаатар хотод төлөвлөгдсөн байгаа нь хөдөө, орон нутгийн өрсөлдөх чадамж тааруу, эдийн засгийн багтаамж бага, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил сул байгааг харуулахын зэрэгцээ шинээр хот, суурин газрыг хөгжүүлэх чиглэлд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ улам эрчимжүүлэх, хөдөлмөр, эрхлэлт болон орон сууцны салбарт шинээр татаас, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжид шууд нөлөө үзүүлэх бодит дэмжлэг нэн чухал шаардлагатай байгааг харуулсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2024-09-24 66.181.168.8

Ипотекийн зээлийг олгохдоо тансаг биш хямд болон дундаж үнэтэй орон сууц авч буй иргэдэд, мөн хөдөө орон нутаг, хотын захаар
байр авч буй иргэдэд зориулмаар байна.

Avatar

зочин 2024-09-24 202.9.47.49

Ипотекийн зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болон хувираад удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ??? Иймд 1м2 нь 3,0 саяаас доош үнэлгээтэй орон сууцанд ипотекийн зээл олгодог болох зохицуулалт хийх шаардлагатай. Ингэвэл орон сууцны хөөсөрсөн зохиомол үнэ унах болно. Баячууд үнэтэй сууцаа аваг.

Avatar

Нэргүй 2024-09-24 202.72.243.182

нэг хашааны талбай дээр 15-аас дээш орон сууцны барилга бариад хашааны эзэнд 42 м 2 орон сууц өгнө гэдэг нь шударга ёсо уу

Avatar

Нэргүй 2024-09-24 103.212.119.124

БАРИЛГА ХОТ БАИГУЛАЛТИН САИД ДАРГА НАРТ ХИХ АЖИЛ АЛГА ТАТАН БУЛГАЧЭЭ ХОТИГ ХОТИН ХУРГАН ДАРГА НАР ХИГ

Avatar

Уншигч 2024-09-24 70.189.191.59

Хөдөө наад барилгуудаа бариад хотоо чөлөөлөөч.Хүн амынх нь тэн хагас нийслэлдээ шавааралдсан ийм улс байдаггүй байх.Газар хөдөлбөл яана.Хөдөөдөө тархан суурьшвал замын түгжрэл,хөрс агаарын бохирдол,утаа гээд олон асуудал хамт шийдэгдэнэ.

Avatar

Нэргүй 2024-09-24 180.150.124.200

Зүгээр л цэвэр бохирын хоолой татаж өгч тус болооч. Бусдыг нь иргэд өөрсдөө хийнэ шдээ.

Avatar

Нэргүй 2024-09-24 43.242.242.59

Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийн орон сууцжуулах ажил чинь орон нутгийн сонгуулиар будаа болно. орон нутгийн сонгуулиар Ан болон бусад хүчин олонх болж наад хоёр төслийг чинь царцааж зогсооно. Тэгээд мянгуужингийн үлгэр бодитоор бий болж Нянбаатар солигдож Улаанбаатар хотын захиргааг ханы материал руу нүүлгэн шилжүүлнэ. Ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж