Израилийн арми Даваа гаригт Ливан дахь Хезболлагийн байгууламжуудад агаарын цохилт өгчээ. Агаарын цохилтын улмаас дор хаяж 492 хүн нас барж, 1645 хүн шархадсаныг Ливаны эрх баригчид мэдэгдэв. Нас барагсдын 35 нь хүүхэд байжээ. Мөн олон мянган хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлээд байна. Энэ удаагийн халдлага нь сүүлийн 10-аад жилд Ливанд үзэгдээгүй аймшигт халдлага боллоо. Тодруулбал, 1975-1990 оны хооронд үргэлжилсэн иргэний дайнаас хойш ийм олон хүн нэг өдөр нас барсан тохиолдол гараагүй.
Ливаны өмнөд, зүүн, хойд хэсэг дэх Хезболлагийн 1600 орчим байгууламжийг Израилийн агаарын хүчин онилжээ.
Газын зурвас дахь дайн өнгөрсөн оны аравдугаар сард эхэлснээс хойш Ливан, Израиль улсууд хил дамнан хэд хэдэн удаа гал нээсэн. Израилийн тал Ливанд хандаж иргэдээ нүүлгэн шилжүүлэхийг сануулжээ. Ливанчууд янз бүрийн тээврийн хэрэгслээр дүрвэж байгаа тул хойд нутгийн авто замууд түгжирсэн байна. Зарим хүн явган дүрвэж байна.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху ливанчуудад хандан богино бичлэг хэлбэрээр үг хэлжээ. "Израиль та бүхэнтэй биш Хезболлатай дайтаж байгаа. Хезболла та нарын эртнээс нааш хүн бамбай болгон ашигласаар ирлээ" гэж тэр хэлжээ.
Ливан дахь сургууль гэх мэт нийт 89 байгууламжийг түр хоргодох байр болгон бэлдсэнийг эрх баригчид мэдэгдлээ. Тухайн хоргодох байруудад 26 мянга гаруй хүн багтах аж.
Мөргөлдөөний цар хүрээ ийнхүү тэлж буй нь Израилийн ойрын холбоотон АНУ, Иран ч бас дайнд татагдан орох вий гэсэн болгоомжлолыг үүсгэж байна. Саудын Араб улс Даваа гаригт мөргөлдөөнд санаа зовж буйгаа илэрхийлээд, талуудыг тэвчээртэй байхыг уриалжээ. Харин Израилийн албаныхан мэдэгдэхдээ "Ливан дахь Хезболлагийн байгууламжуудад цохилт өгч байгаа нь Ирантай эвссэн тус бүлэглэлээс дипломат яриа хэлэлцээг шаардах зорилготой" гэжээ.
Нэргүй 2024-09-24 202.9.47.61
Израйль өөрсдөө Ливанд дайн дэгдээлээ. Арабын улсууд Ливаныг өмөөрч дайн дэгдээх вий дээ, өмнөх 1 болон 2-р Арабын дайнууд шиг…
зочин 2024-09-24 66.181.160.96
Арабууд ер нь байлдаж чаддаг юмуу ?…Сүр сүр юм ярьж байснаал яг байлдах болхоор энгийн иргэд , эхнэр хүүхдүүдийнхээ аруур орчихдог юм бишүү? ..
Арабын дайчид гэдэг нь бүгд энгийн хувцастай байдаг нь эхнэр хүүхдийнхээ аруур орж нуугдах л ганц тактиктай нь холбоотой юм байна л даа …Цахалын ганц зовлон нь энгийн иргэн т*******т хоёрыг ялгаж устгах л болчихоод байна
өөө 2024-09-24 66.181.164.23
Лалын хэт даврагчдыг дор дор нь алж байх хэрэгтэй, хуцаад мөөрөөд байж байх хойгуур чинь та нарын орон байр машин дотор ч бөмөг тавьж чадах чөтгөрүүд байдаг юм, олон мянган жил ноололдсон жүүдүүд мэдэх учраас ингээд байгаа юм та нар шг үхэрнүүд дуугай л байцгаа х***а тайгаа л учраа ол
Нэргүй 2024-09-24 104.167.242.118
Израйльд жил болгон татаас болгож өгдөг батлан хамгаалах зардалын тусламж 3 тэрбум долларыг зогсоох талаар Америкийн конгресст хэлэлцэх талаар яригдаж эхэлжээ!
Нэргүй 2024-09-24 185.220.100.248
Израйлийн ЗГ иргэддээ зориулж гаргадаг аялахад аюултай улсуудын жагсаалтанд энэ жил Европын ихэнхи улсууд нэмэгдсэн байна. Ирэх жилийн Израйлд аюултай улсуудын жагсаалтанд Америк, Канад, Австрали, Япон, Солонгос нэмэгдэх төлөвтэй байна!
Нэргүй 2024-09-24 202.126.89.194
Новшийн жүүдүүдийг устгах нь вөв байжээ
Нэргүй 2024-09-24 66.181.190.125
Довтолгоонд 492 хүн амь үрэгдсэн гэх байхоо. Өөрийн жамаар нүд аньсан бол нас барсан гэх байхоо хэ хэ
Нэргүй 2024-09-24 122.201.27.24
492 хүнийг алсан байна гэх байхөө