Ньюс агентлаг өнөөдөр /2024.09.24/ болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
9:30 ЦАГТ:
- ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбараас Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жил”-ийн ойн хүрээнд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” ба Монгол, Хятадын харилцаа” эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-нд зохион байгуулна. утас: 88724622, 96639787
10:00 ЦАГТ:
- ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалийг ШУА-ийн Их чуулганы танхимд гардуулна.
11:30 ЦАГТ:
- “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Одонтой, цалинтай /50к/ ээжүүдийн мөнгийг нэмэхийг шаардаж аавуудын төлөөлөл хэвлэлийн хурал хийнэ.
13:00 ЦАГТ:
- "Тогтвортой хөгжлийн зорилт 4: Чанартай боловсролыг дэмжих" зорилгын хэрэгжилт, цаашид авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Сүлд танхим болно. Утас: 89755575
14:00 ЦАГТ:
-Дэлхийн банкнаас Монгол Улсын жендерийн нөхцөл байдлын үнэлгээний тайланг Блью скай зочид буудлын Эмеральд танхимд танилцуулна. Утас 91399149
15:00 ЦАГТ:
-Ахмадуудад цахим ур чадвар олгох хөтөлбөрийн нээлт МҮХАҮТ-ын хурлын зааланд болно. Утас: 88231133; 94999598
БУСАД:
- БНХАУ-ын Бээжин хотын Анжен эмнэлгийн Хүүхдийн төвийнхөн Баянзүрх нэгдсэн эмнэлэгт зүрхний гажигтай хүүхдүүдэд үзлэг оношилгоог энэ сарын 24-26-ны өдрүүдэд хийж, шаардлагатай хүүхдэд хагалгааг үнэ төлбөргүй хийнэ.
- “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2024” энэ сарын 29 хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.
Ээж 2024-09-24 59.153.113.61
Сонгуулийн шоу хийж ийм балай юм гаргасан одоо бүр хасвал таарна. Хүүхдийн мөнгөө нэмбэл таарна.
Нэргүй 2024-09-24 103.212.119.124
ХҮХДЭ ТЭЖЭЖ ЧАДАХГҮИ ХОГ ШААРНУУД ВҮ ХҮХЭД ГАРГА
Иргэн 2024-09-24 122.201.19.99
Цалинтай ээжүүдийн мөнгийг нэмэхийг дэмжиж байна