Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн түрүү бөх Оносато өчигдөр/2024.09.23/ уламжлал ёсоор хэвлэлийн бага хуралд оролцлоо. Түүний хувьд дээд зиндаанд есөн башё барилдсаны дараа озэки цол хүртэж байгаа бөгөөд богино хугацаанд ийм өндөр цолонд хүрсэн цөөн бөхчүүдийн нэг болжээ.
Өдгөө 24 настай түүнийг озэки болсон гэдгийг ирэх Лхагва гаригт сүмогийн холбооны удирдлагуудын хурлаар албан ёсоор зарлана.
Нишоносэки дэвжээний бөх тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр ярихдаа "Би дараагийн түрүүнийхээ төлөө илүү их хичээх болно. Түрүүлсэний дараа миний утас тасралтгүй дуугарсан. Үнэхээр олон хүн миний барилдааныг үздэг гэдгийг ойлгосон" гэжээ.
Оносато дээд зиндаанд хоёр удаа түрүүлсэн амжилттай. Тэрбээр Аки башёд 13 даваа, хоёр унаатай түрүүлсэн. Ингэхдээ 11 өдөр дараалан давж, түрүүлэх болзлоо нэг өдрийн өмнө хангасан юм. Түүний хувьд сүүлийн гурван башёд нийт 34 даваа авч, озэки цолны албан бус болзол болох 33 давааг давуулан биелүүлсэн юм.
Озэки цол хүртэж буй талаараа Оносато "Миний бодол санаа хөрсөн дээрээ бууж чадахгүй байна. Үнэхээр дасахгүй байна" гэв.
Сүмо сонирхогчид Оносатог дараагийн ёкозүна гэж ярьж, итгэл хүлээлгэж байгаа.
Оносато үргэлжлүүлэн "Хүмүүс надаас их зүйл хүлээж байгаа гэж бодож байна. Одоо бүх зүйлс улам хүндрэх болно. Би ч илүү ихийг хийхийн тулд улам хичээх болно. Озэки, ёкозүна болсон хүмүүс бүгд хүнд сорилтуудыг давж гарсан шүү дээ" гэлээ.
Нэргүй 2024-09-24 59.153.112.191
Дагваа аврага 22 насандаа ёкузана болсон, харин оносато 24 насандаа оэзаки болж байна. Гайхуулаад байх зүйл алга даа.
Тэцү 2024-09-24 202.9.40.224
дээд зиндаанд ес биш тав башё.
Нэргүй 2024-09-24 103.212.119.139
манайхан муу барилдвал зүгээр. сумо спорт урлагд дарагдаж гүйцлээ. улсын хөгжилд үнэхээр гай болж бн. хүүхдүүд бүгд спорт урлагын хүн болно гэж бн.
Зочин 2024-09-24 106.186.208.29
Оносато биш ээ. Ооносата гэж уртаар дуудна.
Нэргүй 2024-09-24 43.242.242.59
Монголчуудад гай болох сумоч энэ л хүн байна даа. Дараагийн башед Ган-Эрдэнэ л энэ хүний амжилтыг зогсоож түрүүлэх боломжтой юм. Бусад нь ч чадахгүй гэдэг нь харагдаж байна. Урагш амархан унадаг бөх байна лээ. Дээгүүр байгаа манай 3 бөх энэ хүний барилдааныг сайн судалж барилдах хэрэгтэй.
Нэргүй 2024-09-24 66.181.182.224
энэ ёрёо болноуу?! чөтгөр нь болноуу?!маньд ямар хамаа байна. одоо үүнийг үздэг хүн монголд бий юу???
Бадарч тахар 2024-09-24 66.181.182.213
Монголчуудын ноёрхолыг таслан зогсоох хэрэгтэй шүү ! амжилт хүсьё