Нийгмийн нэг хэсэгт олгогддог давуу эрхүүдийг үгүй хийхгүй бол эдийн засагт ямар хөнөөл учруулж, бидний амьдралыг хэрхэн уруудуулан адгийн амьтдын ашиг хонжоо олох зэвсэг болсон талаар өмнөх нийтлэлээрээ хөндсөн. Тиймээс эдийн засагт учруулж буй асуудлг өмнө нийтлэлд онцолсон бол цөөнхөд олгогдоод буй давуу эрхийн энэ байдлын хамгийн аюултай зүйл нь нийгэм, соёлын салбарт хэрхэн биежиж, идээдүйн эздэд ямар хөнөөл учруулах талаар юм. Тиймээс давуу эрхийг эдийн засагт э
ПАРИСЫН ОЛИМПЫН ГЭНЭТИЙН БЭЛЭГ
Парисын олимп сайхан болсон. Монголчууд түүхэнд байгаагүй дээд амжилтаа үзүүлэв. Мэдээж олимп, паралимпын тамирчдын маань амжилт гэнэтийн бэлэг байсан уу, байсан. Гэхдээ энэ бидний ярих гэнэтийн бэлэг биш нь харамсалтай….
Олимпын нээлтийг үзсэн хүн бүхэн балмагдав. Олимпын нээлтийг үзсэн монголчууд ч гэлтгүй дэлхийгээрээ хоёр хуваагдан маргасан. Зарим нь түүнийг эрх чөлөөний үзэлтэй зөвтгөх оролдлого хийв. Монголд ч эрх чөлөөний үзэлтэй эндүүрэн түүнийг зөвтгөгдсөд хангалттай өсөн торнижээ. Ижил хүйстнүүдийн эрээ цээргүй үйлдлээ шууд тулгалт хийсэн нь хүйсийн жам ёсны харилцааг эрхэмлэгч хэн бүхнээс давуу эрх эдлэх гэсэн хөгийн санаархал байв. Цэнхэр дэлгэцийнхээ өмнө хүүхдүүдтэйгээ тухлан суугаад үзсэн монголчууд гайхах, ичихийн дундуур юм болцгоов. Өөрсдөө ч мэдэлгүй насанд хүрээгүй хүүхдээ уруу татдаг адгийн амьтан болон хувирцгаах нь тэр. Эр, эм үнсэлдэхийг “бузар явдал” гэж коммунист баримтлалаараа одоо ч хүлээн авдаг бид үнэн хэрэгтэй түүнээс ч долоон дор юм үзүүлэх нь тэр. Гэр бүлийг наанаа хамгийн ихээр дэмжиж ирсэн зүүнтнүүд цаагуураа ийм л зүйлийг ил, далдаар энэ ертөнцөд бий болгожээ. Харин түүнийг үзсэн өсвөр насныхан, оюутан залуус байх ёстой зүйл мэт хүлээн авч байгаа нь тодорхой харагдав. Энэ нь энэ сэдэв бидний дунд хэзээний ороод ирсэн төдийгүй бүр байх ёстой хэвийн зүйл мэт ойлгогддог болсоныг сая мэдэж авав. Бидний маш сайн хэрэгжүүлдэг “Ялгаварлан гадуурхлын эсрэг аянууд”-ын дор юу нуугдаад буйг одоо эргэцүүлэх цаг нэгэнт иржээ. Энэ л үзэл санааны дор трансжендерүүд спортод бусдын адил өрсөлдөх эрхтэй болсон бөгөөд тэдний төлөөлөл жирийн эмэгтэй хүнийг рейнгин дээр хэрхэн аймшигтайгаар зодохыг бид харав. Хэдэн жилийн өмнө эмэгтэй хувцас өмссөн хүйсээ солиулсан этгээд цайны газарт хүний охин үрийг хэрхэн зодож буй бичлэгийг бид хэдэн мянгаараа шэйрлэхдээ инээд, ханиад, үзэн ядалтын өнгө төрхтэйгөөр түгээхэд хүрч байсан бол өнөөдөр олимпийн дэвжээнээ хүлээн зөвшөөрөгдөх цөвүүн цаг ирэхийг хэн мэдлээ.
УЛСТӨРД ҮГҮЙЛЭГДСЭН МЯНДСАН УХААН
Олимпийн нээлт ч гэлтгүй онцгой нэгэн давуу эрхийг өнгөрсөн сонгуулиар бид хэрэгжүүлсэн бөгөөд тэр нь эмэгтэйчүүдийн квотын асуудал байв. Улс орны бодлогын асуудалд эмэгтэйчүүдийн оролцоо чухал гэж эртнээс ярьсны хүчинд парламентад эр, эмээр нь сөөлжлүүлэн нэр дэвшүүлэх хачин жигтэй зүйлийг хуульчлав. Мэдээж үүнийг зөвтгөх зөвтгөл нь "шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хумигдмал байна" гэдгээс эхлээд “тэд адаглаад авлига авахгүй” гэх тэнэглэл бишгүй байгаа. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдийн эрхийг хангаад байсан зүйл огтхон ч биш. Харин ч эсрэгээрээ дордуулсан байж мэдэх нь. Удахгүй энэ эрх явсаар эмэгтэй хүн эмэгтэй хүнд саналаа өгөх тухай яриагаар өргөжин тэр нь хуулийн төсөл болон хувирахыг үгүйсгэх арга алга. Парламент хууль тогтоох байгууллага болохоос гэрлэгсдийн ордон, парламентын гишүүд ард түмний төлөөлөл болохоос “Тэнгисийн эрэг дээрх 247”-ийн оролцогч биш болой. Тэнд хүйсийн тэгш харьцаанаас илүү улс оронд хэрэгтэй бодлого баримтлах, хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай зүтгэж, бидэнд нэмэр болдоггүй юм гэхэд нэрмээс болохооргүй эрүүл саруул бодолтон хэрэгтэй. Наанаа эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах бодлого баримтлаад байгаа юм шиг хэр нь цаанаа хэн нэгэн хүчтэй улстөрчийн тойргийн хүч тэнцвэргүй тулаанд хөөрхий бүсгүйчүүдийг хаяж өгч, дараа нь дарамтлах хөгийн санаархлаас өөр юу ч энд байсангүй. Анх 1924 онд “Бүсгүйчүүдийг боловсролуулах тасаг” гэгч нэртэйгээр коммунистуудын байгуулсан эмэгтэйчүүдийн байгууллага өнгөрсөн хугацаанд “өндөлглөсөөр” өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эхлээд нам болгоны дэргэд бие даасан холбоотой болтлоо өргөжсөн байтал өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өнөөдөр буурсангүй. Тэр холбоод төсөл мөнгө, улс төрийн шат дамжлага л болж ирснээс бус эмэгтэйчүүдийн эрхийг хангаад гавьсан зүйл алга. Өнөөдөр хувь эмэгтэйн эрх чөлөө, эрх ашиг гээч Монголд улам бүр хумигдсаар байгаа төдийгүй гурван эмэгтэй тутмын нэг нь бие мадбодын хүчирхийлэлт өртгөсөн гэдэг статистик гарсаар л байх. Өнөөдөр эмэгтэйчүүдийг сонгогдох боломж олгоод байгаа мэтээр харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ сонгох боломжийг нь бас хязгаарлаж, сонголтгүй сонголт хийхийг тулган шаардаж байна. Үүнийг өнөөдөр сонгогдсон парламентын гишүүдийн хүйсийн харьцааг харахад нь хангалттай. Эмэгтэйчүүдийн эрх ашгийг ярихдаа асуудлыг зөвхөн нэг талын байр сууриас харж, түүнийгээ зөвтгөн эрчүүдийн эрх ашгийг боомилсоор эцэстээ монголоор дүүрэн эсрэг хүйстнээ үгүйсгэгч эмэгтэйчүүдийн армийг бий болгочихлоо. Уг нь арга билгээс эхлээд аав, ээж, эмээ өвөөгөөс өвлөсөн өв соёл, тоглохдоо хүртэл айл гэрддэг монгол уламжлал бидэнд хангалттай бий сэн.
ДАВУУ ЭРХТЭЙ ЦӨӨНХ БУЮУ ДАРЛУУЛАХГҮЙ БОДЛОГО
Бүсчилсэн хөгжлөөр хөгжихгүй бол бүх зүйл тарамдаж байна. Жалганы улс төр газар авлаа гэсээр эрх баригчид томсгосон тойргийн системээр сонгуульдах хууль баталсан. Ингэхдээ Баян-Өлгий аймгийн улс доторх улс болгон нэг тойрог болгов. Угтаа бол баруун бүст хамаарах ёсмтой энэ аймгийг үндэстний цөөнх гэж бодолцсондоо бус тааранд хийсэн үхрийн эвэр шиг талцсан баруун бүсийг нэгдмэл санаатай баян-өлгийчүүдийн сонголт төлөөлнө гэх болгоомжлол байв. Ингэж тэгш эрх яригсад Үндсэн хууль зөрчөөд Баян-Өлгий аймгийг нэг тойрог болгон ялгаварлан гадуурхсан. Энэ явдал тэдний эрхийг хамгаалах бус хөсөрдүүлэх явдал байсан төдийгүй монголчуудыг өөр хооронд нь ялгаварлан гадуурхах улс төрийн уршигийн эхлэл байсны цаг өнгөрөх тусам бид мэдэх нь дамжиггүй.
ЖЕНДЕР ЯРИГДСАД
Сүүлийн гучин жил жендер, түүнээс өмнө “Хүмүүн төрөлхтөн” дуу аялсаар бид өнөөг хүрэв. Ингэхдээ эрчүүдийн эсрэг эмэгтэйчүүдийг “сумлах” л ажлыг жендерчид хамгийн сайн хийж ирсэн бөгөөд өнөөдөр Монголын эмгэнэл эрчүүд болов. Байнга анхаарлын төвөөс орхигдож ирсэн эрчүүд ажлын байранд мэргэжлээрээ, амьдрал дээр амиа аваад явах ухаанаар, гэр бүл зохиох тал дээр хөрөнгө чинээ, эрдэм мэдлэгээрээ эмэгтэйчүүдэд гологдож байна. Энэ байдал дээр соёлын довтолгоо нэмэгдэж, “монгол эр хүн” гэж хэнийг хэлэх нэгдсэн ойлголтгүй болтлоо ч бид уруудаж байна. Эмэгтэйчүүдийн талаар хүлээн зөвшөөрөгдөх өдий төдий ойлголт бий болсон бол эрчүүдэд хүлээн зөвшөөрүүлэх нэгдсэн нэг ойлголт алга. Гэтэл жендерчид эмэгтэй хүнийг цэрэгт явуулахгүй байгаа нь хүйсээр нь ялгаварлаж байна гэж ам нээхийг сонссон уу, та нар? Угтаа бол тэдний хэлээд байгаа ялгаварлан гадуурхал энэ мөн үү, мөн.
ХӨВГҮҮДИЙН ЭСРЭГ ОХИДЫГ…
Монголын хөвгүүд харь гаригаас ирсэн хөөрхийлөлтэй амьтан шиг өсөн торниж байна. Төрөлхийн амьдралаа авч явах, эрсдэл үүрэх чадвартай гэгдэж байсан монгол эр хүний ойлголт төөрч будилжээ. Энэ нь нөгөө л давуу эрхтэй холбоотой. Монголын боловсролын салбарт охидыг илүү дөвийлгөн, тусгайлан өргөмжилж ирсэн төдийгүй тэдний гомдоож болохгүй талаас болсон, болоогүй сургааль, элдэв мэдэмхийрэл бишгүй дайралдах бол хөвгүүдийг хэрхэн хайрлаж, тэднийг хамгаалах тухай ойлголт эрээд олохгүй бол битгий гомдоорой, энэ бидний бодит байдал. Хөвгүүдэд охидод хэзээ ч гар хүрч болохгүй гэдгийг багш, эцэг эхэээс нь эхлээд бүгд сургадаг бол охидод хөвгүүдийн талаар “ирээдүйн хүчирхийлэгч” гэх нь холгүй ойлголт төрүүлэх нь энүүхэнд. Охидтой ээж, аав нарын хувьд "Миний хүүхэд дэлхий, чиний хүү мэлхий" гэх өрөөсгөл философи ноёлсоор өсвөр насны хөвгүүдийн хүсэл нь “охидод зодуулахгүй байх” болтлоо хөөрхийлөлтэй болжээ. Гэтэл "хүний хүйсийн баримжаа нь биологитой хамааралгүй, хүүхдийн багаасаа өссөн орчин болон хэрхэн өсгөснөөс нь шалтгаална" гэж залууст далд болон илээр сурталчилах болов. Өнөөдөр жам ёсны зүйлийг ч үгүйсгэгчид олширч "Биологийн хүйс гэж байхгүй" тухай сурталчилдаг болсон бөгөөд ингэх боломжийг “дэмжихгүй, сурталчилахгүй” гэх ч юм уу эсвэл “үгүйсгэхгүй, гэхдээ сурталчилахгүй” гэх бодлого олгож байна. "Жендерийн мэдрэмжтэй удирдагч" гэх тэнэглэл өнөөдөр Монголд бахархалт афоризм болчихлоо. Ялгавлын эсрэг зогссон олон аянууд нөгөө талдаа ялгаварлал бий болгоод байгаа ч бид анзаарахгүйгээр шууд л тэрхүү аянуудыг дэмжээд байх шиг. Зүүний үзэл бүхэн тэгш байдал нэрийдлээр ялгаварлалыг хөхиүлэн дэмждэг. Тэгш эрх ярих тусам өнөөдөр тэгш бус байдал ямар их газар авч буйг бид харж л байна.
БИДНИЙ ЛГБТ-ЧҮҮД
12 дахь жилдээ зохион байгуулагдсан "ТЭГШ ЭРХ, БАХАРХЛЫН ӨДРҮҮД"-ийг өнгөрсөн сарын сүүлээс энэ сарын эхэн хүртэл бид тэмдэглэж өнгөрөөв. Эхэндээ АНУ-ын Элчин сайдын яам, Францын Элчин сайдын яам, Дэлхийн банк, Азийн сан, Европын холбооны дэмжлэгээр энэ өдрүүдийг тэмдэглэх ажлыг хийж иржээ. Тэд Монгол соёлд хэрхэн уусан нэвтэрч байгааг дээрх логоноы зурагнаас харж болно. Энэ хөдөлгөөнийг зохион байгуулахад хөрөнгө оруулах монгол ховор байсан болохоор голдуу гаднаас санхүүжилт авч ирэв. Мэдээж элдэв төсөл, хөтөлбөрийн нэгэн адилаар цөөнхийг ойлгох тухай, тэднийг ойлгуулах тухай сайн санаатнууд бодож олсон байх боловч өнөөдөр төлөвшиж амжаагүй бяцхан үрсэд нөлөөгөө үзүүлэх хэмжээнд өргөжин тэлж байна. Энэ байгууллагын реклам хэдэн жилийн өмнө нийтийн тээврийн автобусны бариулд байрлуулсныг НАМЗХ-ны реклам гэж эндүүрэгсэд бишгүй гарч байв.
Нээрээ чухам яагаад МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбоо гэж нэрээ хоёр жилийн өмнө сольж зүсээ хувиргасан НАМЗХ логогоо тэдний бэлгэдэлтэй адилхан солонгын өнгөтэй хийснийг чөтгөр бүү мэд. Гэхдээ энэ үзлийг баруунтнууд бүс барууны зүүнтнүүд дэмждэг гэдгийг мэдэх хүнд угаас номтой юм номоороо л явж буй бололтой. Тэд цөөнхийн эрхийг хамгаалагчийн дүрээр үе үе дуу хоолойгоо хүргэдэг улстөрчдийг эргээд нэг санахыг хүсье. Хүүхдийн "Найрамдал" зусланд энэ холбооны хурал болсны дараа архины лонх, хэрэглэсэн бэлгэвч битүү хаясан талаар шуугиж л байсан. Тэд хүний эрх ярихын дээр тэднийг зөвшөөрөөд зогсохгүй хүндлэхийг санал болгодог. Бүр хүний ёсноос гажууд юм юу ч байхгүй мэтээр сэнхрүүлнэ. Цөөнхийг хүлээн зөвшөөрөх нэг хэрэг. Аялдан дагаж, тэдний хүсэл, сонирхолд нийцэн амьдрана гэдэг дарангуйлал.
ДАВУУ ЭРХ ОЛГОХ ТУСАМ ДОРДОНО
Давуу эрх болгон бусдын эрхийг үгүйсгэж, тэгш байдлыг үгүй хийдгийг зурвасхан дурдахад энэ. Тэр болгоныг хүлээн зөвшөөрвөл бид ядуурал, дээрэм, тонуул, авлигачдаас салж чадахгүйн дээр үр хүүхдийнхээ ариухан оюун санааг бузарлуулахыг хүлээн зөвшөөрөх төдийгүй яваандаа өөрийгөө нохой гэж бодсон этгээдийг “нохой” гэж дуудаагүйнхээ төлөө хэрэгтэн болох хэцүү цаг ойрхон байна. Залуусын шоу, элдэв арга хэмжээний үеэр банзал, даашинз өмссөн залуус явахыг хараад шоолж байсан бол маргааш энэ нь бодит тулгалт болон айсуй. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан улстөрч улс төрийн карьерээрээ орхих болсон шалтгаан, түүний үдэшлэгт хэн хэн байсныг дуулвал энэ үзэгдэл Монголд газар авчээ. Бидний хүүхдэд элдэв эрх ярин зүсэн бүрийн хүйсийн тухай сурталчилах, түүнийг нь дэмжигч хэнбугайг ч таягдах хаяж, цөөнхийн эрх ашгийг хамгаалах нэрийдлээр давуу эрх болгохыг санаархагч болгоныг бид нулимах ёстой. Тиймээс давуу эрх сөнөтүгэй.
Цувралын өмнө нийтлэлүүд:
ПОПУЛИЗМ ХИЙЦГЭЭЕ 3: ГАХАЙНУУДАД ГАНЖИН
Зочид 2024-09-24 122.201.31.18
Парламентад хүйсийн тэгш эрх гэж МАН ШАХААНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭС ТООЦВОЛ хүйсийн тэгш эрхийн бусад сэдэв нь улиг болсон тоож авч хэлэлцэх нам, дарга, сайд байхгүй нөгөө шахааны эмэгтэй гишүүд таг жиг үнэн ч байна гээд гарсан хүмүүс яалтай билээ. Харин Лхагваа Нарантөгс лесби, гей, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр тал дээр хувь хүний бодлоо бичсэн бололтой.
Зочин 2024-09-24 59.153.113.154
Их дээд сургуулийн оюутнуудын 60 бур 70 хувь нь охид 40 ба 30 хувь нь охид болжээ Ховгуудэд квот тогтоох хэрэгтэй болжээ Аль нэг хуйс хэт давамгайлах нь олон талын муу ур дагавартай
Нэргүй 2024-09-24 103.57.95.143
маш зөв асуудал хөнджээ,одоо үнэхээр энэ талаар бодох цаг болсон
Нэргүй 2024-09-24 118.221.242.42
30 ЖИЛИЙН ТУРШ АРД ТҮМНИЙ ДУНДЫН ХӨРӨНГӨӨС ХУЛГАЙ ХИЙДЭГ ХОГИЙН ХУЛГАЙЧ НАР Л УЛС ТӨР ХИЙЛЭЭ . ХУЛГАЙЧ НАР БУЗАР ГАРТАЙ БУЗАР ХУЛГАЙЧ НАР БИД ҮҮРД ТА НАРЫГ ХАРААЖ ДОРОМЖЛОХ БОЛНО ТА НАРЫН ЦАРАЙ МУУТАЙ ХӨГШИН МУУХАЙ ЗУРГИЙГ ҮЗҮҮЛЖ ЖИГШҮҮЛНЭ МУУ АРДЧИЛСАН НАМ БОЛ ХУЛГАЙЧ УРВАГЧ МОНГОЛЫГ СҮЙТГЭЖ ОЛОН МОНГОЛ АЙЛЫГ ХҮЙС ТЭМТЭРСЭН х*******н ТАГНУУЛ БҮЛЭГ ҮХ ТА НАР ТАМД 1000 ҮЕЭРЭЭ ТАХИР ДУТУУ ТӨРЖ ХҮЧИНДҮҮЛЖ ЗОДУУЛЖ ТАМЛУУЛСУГАЙ ТҮЙ ТҮЙ ТҮЙ
Нэргүй 2024-09-24 118.221.242.42
МОНГОЛД ДАНДАА ЭРЧҮҮД ДАРГА БАЙСААР ИРСЭН МОНГОЛ ХӨГЖСӨН САЙЖИРСАН ЮМ АЛГА. ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫН АМЬДРАЛ САЙЖИРСАН ЮМ БАЙГААЗ БИДНИЙ АМЬДРАЛ УЛАМ ДОРДСОН. х***а БАРААНААС ӨӨР ЮМ АЛГА БУСАД НЬ ҮНЭТЭЙ ХУЛГАЙ ХИЙХГҮЙ БОЛ ӨӨРӨӨР ЯАЖ МӨНГӨ ОЛОХЫН ЗАСАГ ЗОХИОН БАЙГУУЛЖ УДИРДАЖ ӨГӨХ ЁСТОЙ БАЙДАГ ЮМ
дисх 2024-09-24 202.9.41.24
Н.Батсуурьруу дайрагч муулагчид нүүдэлчидэд дургүй манж хужаагууд байдгийн манж хужаагууд нүүдэлчдэд монголчуудад дургуй адгийн хог шаарууд.