Мод тарьсны дараа арчилж, ургуулах нь хамгийн чухал

Мод тарьсны дараа арчилж, ургуулах нь хамгийн чухал

Мод тарьсны дараа арчилж, ургуулах нь хамгийн чухал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 2021 оноос хойш орон даяар хэрэгжиж буй. Энэ хүрээнд хавар, намрын улиралд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд мод тарьдаг билээ. Тэгвэл намрын улирлын мод тарих үйл ажиллагаа аравдугаар сарын 5-нд эхэлж, 21 хоногийн хугацаанд үргэлжлэх аж. Төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд 21 хоногийн хугацаанд өөрийн эзэмшлийн хашаа, зусландаа мод тарих боломжтой. Мөн сургууль цэцэрлэгийн байгууллага, аж ахуй нэгжүүд өөрийн эзэмшлийн талбайн 20 хувьд ногоон байгууламж бий болгох зорилгоор мод тарихыг нийслэлийн Байгаль орчны газраас уриалав. Мод тарьсны дараа арчилж ургуулах нь хамгийн чухал тиймээс иргэд модоо тарьчхаад орхих бус цаашид байнга арчилж, хамгаалахыг мөн сануулав.

Монгол Улс 2030 он гэхэд тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөөд буй. Тэгвэл 2021 оноос хойш нийт 41.5 сая мод тарьсан байна. Үүнээс Сэлэнгэ аймаг хамгийн их буюу 4.7 сая мод тарьж ургуулжээ.

"Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тус хөдөлгөөнд нэгдэж мод тарьж, ургуулж байгаа юм. Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ уг хөдөлгөөн эхэлснээс хойш 3.4 сая мод тарьж ургуулсан. 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулахаар төлөвлөөд буй. Мөн ЭТТ хувьцаат компани 330 мянган мод, "Энержи ресурс" компани 150 мянган мод,"Таван толгой" ХК 12 мянган мод, Оюу Толгой ХХК 220 мянган мод тус тус тарьж ургуулаад байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иаа 2024-09-24 202.9.41.24

адгийн хулгайч хувхай манж хужаагуудыг нам төр-с цэвэрлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж