Монголын улс төрийн түүхэнд сайн муугаар олонтаа бичигдэж явсан улстөрчдийн хүүхдүүд энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэл хангаад байна.
Цагтаа Ардын намын “хаан” шахуу явсан М.Энхболдын охин Э.Хулан Сонгинохайрхан дүүргийн тавдугаар тойргоос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын сонгуульд нэр дэвшихээр МАН-аас квотоо аваад буй. МУИС-ийн Хууль зүйн сургууль, Лондон хотын Грийнвичийн их сургуулийг төгссөн тэрбээр 2016, 2020 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд улиран сонгогдож байсан бол энэ удаад шат ахин өрсөлдөх болов.
Элчин сайд Л.Хангайн хүү гэдгээрээ анх олноо танигдаж байсан Х.Алтай Сүхбаатар дүүргийн долдугаар хорооноос НИТХ-д өрсөлдөнө.
Ерөнхий сайд асан Сү.Батболд олон улсын хөрөнгийн зах зээлд тоглолт хийх тухай амлалт өгсөн цаг хугацаатай зэрэгцэн тэрбээр Монголын хөрөнгийн биржийн захирлаар томилогдсон юм. Тодруулбал, 2011-2014 он хүртэлх хугацаанд тус биржийг удирдсан. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудал авсны дараа эргэн Монголын хөрөнгийн биржийг удирдахаар томилогдсон. Гэхдээ тэр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших зорилгоор албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байсан ч МАН түүнд квот олгоогүй. Гэхдээ тэр их улс төр лүү орох замаа НИТХ-ээс эхлүүлэх сонголт хийгээд байна. Х.Алтай нь МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ.
УИХ-ын гишүүн асан, “Монос” группын ТУЗ-ийн гишүүн Л.Эрдэнэчимэгийн хүү Б.Онон НИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс өрсөлдөхөөр Ардчилсан намаас эрх аваад буй.
Мэдээлэл технологийн чиглэлээр бизнес эрхэлж байжээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын хүү Оргилбат Баянгол дүүргээс НИТХ-д өрсөлдөхөөр мөн л Ардчилсан намаас квот авсан.
Х.Баттуул нь 2008-2012 онд НИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд хүү О.Оргилбат нь энэ удаад горилж байна. Тэрбээр “Милл хаус” компанийг удирддаг.
Засгийн газрын тусгай сангуудыг улстөрчдийн хамаарал бүхий компаниуд “тоносон” асуудал босч, мэдээллийг шилэн болгосноо зарлах үед “Милл хаус” компани Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 4.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан ч төлөөгүй асуудал сөхөгдсөн.
Мөн гурилын импортыг тэглэх асуудал яригдах үед “Милл хаус” компани нь 48 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан мэдээлэл ил болж, олныг шуугиулсан удаатай.
УИХ-ын дарга асан Л.Энэбишийн хүү Мөнх-Очир Булган аймгийн Орхон сумын наймдугаар тойрогт МАН-аас нэр дэвшжээ.
Тэрбээр Улаанбаатар хотын ерөнхий менежер, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсын Стамбул хотод суух ерөнхий консулаар ажиллаж байв. Гэхдээ консулаар ажиллах эрх нь дуусч, эх орондоо ирсний дараа Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах үед нь зөвлөх нь болж, МАН-ын гишүүдийг алмайруулж байсан.
УИХ-ын гишүүн асан, “Наран туул” захын босс Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул Баянзүрх дүүргийн гуравдугаар тойргоос НИТХ-ын сонгуульд өрсөлдөнө. Тэрбээр Үндэсний эвлээс нэр дэвшиж буй юм.
Өмнө нь буюу 2016 онд МАН-аас НИТХ-ын сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар томилогдож байв.
Гэвч Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Су.Батболд ажлаасаа чөлөөлөгдөж, одоогийн Шадар сайд С.Амарсайхан нийслэлийг удирдаад удаагүй байхдаа С.Эрдэнэтуулыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаас чөлөөлж байв. Түүнийг ажилдаа хайнга хандсан үндэслэлээр чөлөөлсөн юм.
Г.ХОРОЛ
Зочин 2024-09-24 202.126.89.200
албан тушаал өвлөгдөх өмч юм байхдаа.
Нэргүй 2024-09-24 103.168.34.168
Yamar muuhai gahai shig tsaraitai p nar bee puu arai naraatai adilhan tsaraitai hahaha eleg ter batuuliin shees buur harvaas ogius hureesh
бөб 2024-09-24 59.153.112.212
Мөнх-Очир илүү л байн шүү. За хөдөөний малнуудад ямар хулгайч байх нь хамаагүй гол нь тэдэнд мотоцикл, мөнгө өгч байвал улсаа дээрэмддэг хулгайч байсан ч хамаагүй.
Иргэн М.Үнэнтөгс 2024-09-24 112.72.15.86
Амьдрал мэдэхгүй төрд ажиллаж үзээгүй худлаа МАН- даргын албан тушаалд тавигдсан хүүхдүүд гарч ирээд юу хийж чадах юм бэ дээ !!!!!!
Амьдрал мэддэг ажил хийдэг хүмүүс сонгоё доо !!!!
J 2024-09-24 216.38.195.74
t
goojyylj,yleej nyraajz XT 2024-09-24 216.38.195.74
nyraagchid indxig tsulchuud gert
Нэргүй 2024-09-24 216.38.195.74
– azydig yzen yaddag; 6 tasagy uuruigoon deer gj bga bushy yu chgjlr.@# xilgyi.
Нэргүй 2024-09-24 202.72.243.182
улс төрийн албан тушаалд очиж хулгай хийж гаршсан нцнг эх авга ах нар юугаа заах нь ойлгомжтой шүү дээ
Нэргүй 2024-09-24 103.212.119.124
УДАМ ДАМЖСАН ХУЛГАИЧУУДИГ БҮ СОНГОРОИ
Нэргүй 2024-09-24 139.5.217.164
Сонгохгүй л байхад болно..
Сонгохгүй байя 2024-09-24 202.131.225.197
Сонгохгүй байя, одоо удам дамжиж хаан болдог боллоо
Им 2024-09-24 202.9.41.24
зайл зайл далдар.
Зочин 2024-09-24 202.126.89.200
ардчилал юу авчираваа?
муу бүхнийг,