Монгол Улсад шинэчлэлээр ангаж, цангаж буй гол салбарууд бол эрүүл мэнд болоод боловсролын салбар. Сүүлийн долоо хоногуудад боловсролын салбарыг тойрсон асуудлууд олны анхаарлыг татах болсон. Тодруулбал тус салбар хүний нөөцийн дутагдалд орж, түүнийгээ шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь нийгмийг талцуулаад амжсан. Гэвч энэ бол зөвхөн нэг салбарт тулгамдаж буй асуудал биш. Өөрөөр хэлбэл, дараагийн аюулын харанга эрүүл мэндийн салбарт нүүрлэхэд ойрхон байна. ДЭМБ-аас 2020 онд Covid 19-ийн халдвар дэлхий даяар тархсаныг зарласан цаг үеэс хойш Монгол Улс олон жил орхигдсон эрүүл мэндийн салбартаа анхаарч эхэлсэн гэж хэлж болно. Гэвч эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд бодитоор тулгамдаж буй асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгаа юм.
Эрүүл мэндийн салбарт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 57 хувийг барилга байгууламж, 36 хувийг тоног төхөөрөмж, долоон хувийг их засварын хөрөнгө оруулалт эзэлж байна.
Монгол Улсын хэмжээнд 4500 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 14 мянга орчим их эмч, нийт 56 мянга гаруй эрүүл мэндийн ажилтнууд хүн амын эрүүл мэндийн төлөө зүтгэж байгааг салбарын сайд мэдээлсэн.
Эрүүл мэндийн салбарын их эмчийн статистик мэдээгээр,
- Эмэгтэй их эмч 11585 буюу 77.3 хувь,
- Эрэгтэй их эмч 3394 буюу 22.7 хувийг эзэлж байна.
Их эмч нарын 66 хувь нь Улаанбаатар хотод, 34 хувь нь орон нутагт ажиллаж байгаа юм. Эмнэлгийн төрлөөр авч үзвэл их эмч нарын 39.3 хувь нь хувийн эмнэлэгт, 19.8 хувь нь аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд, 16.9 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төв, 13 хувь нь бусад эрүүл мэндийн байгууллага, 11 хувь нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ажиллаж байна.
Гэвч статистикт биш бодит амьдралд тулгуурлан үзвэл эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд ороод удаж байна. Ялангуяа улс даяар нарийн мэргэжлийн эмч дутагдалтай байгаа талаар дээр дооргүй ярьдаг ч үүнд шийдэл олсон удаа байхгүй. Эсрэгээрээ сөрөг үр дагаварт нь иргэд дассан гэж хэлж болно. Нэг эмчид ногдох үйлчлүүлэгчдийн тоо хэрээс хэтэрсэн. Жишээ нь дүүргийн нарийн мэргэжлийн нэг эмч өдөрт 10-20 хүнд үйлчлэх ёстой бол ойролцоогоор 40 хүнд үзлэг хийж, ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа талаар албаны эх сурвалж өгүүлэв. Түүнчлэн тухайн үзлэг хийх эмч байхгүй тохиолдолд түүнийг орлох хүн байхгүйгээс иргэд хэдэн цагаар хүлээх шаардлагатай болж байна.
Фейсбүүк, зарын сайтуудаар "Мэргэжлийн эмч ажилд авна" гэх зар дүүрсэн. Гэсэн ч холбогдох хүн байхгүйгээс тухайн зарууд долоо хоног бүр шинэчлэгдэж байна. Энэ нь нэг талаар эмч нарын цалин хангамж муугаас шалтгаалж байгаа бол нөгөө талаар ажлын ачаалал их байдагтай холбоотой юм.
ТОО: МОНГОЛ ЭМЧ НАР ДЭЛХИЙН ДУНДЖААС 71 ДАХИН БАГА ЦАЛИН АВДАГ
Эмч нарын дунд мэргэжлээрээ ажиллаад олон жил болсон ч гэр бүлээ тэжээхийн тулд арга буюу Солонгос руу хар ажил хийхээр явсан жишээ олон бий. Улсын хэмжээнд эмчийн дундаж цалин 2022 оны байдлаар 1.3 сая төгрөг буюу 370 ам.доллар бөгөөд жилд 4440 ам.доллар. 2024 оны байдлаар дундаж цалин 1.4 сая төгрөг буюу 411 ам.доллар бөгөөд жилд 4942 ам.доллар байна.
Харин дэлхийн бусад улс орнуудын эмчийн дундаж цалинг харвал,
- Швейцар: Ерөнхий эмч жилд 116 мянган доллар буюу сарын 33 сая төгрөгтэй тэнцэнэ.
- Ирланд: 90 мянган доллар, нарийн мэргэжлийн эмч нар 143 мянган долларын цалинтай.
- Канад: 107.200 доллар, нарийн мэргэжлийн эмч нар 161 мянган долларын цалинтай.
- Герман: 214 мянган доллар, нарийн мэргэжлийн эмч 222 мянган долларын цалинтай .
- АНУ: 299 мянган доллар, нарийн мэргэжлийн эмч 329 мянган долларын цалинтай.
Эмчийн цалин хамгийн өндөр улс нь Люксембург бөгөөд жилийн цалин нь 378-352 мянган доллар байна.
Харин Монголд эмчийн жилийн цалин 5 мянган ам.доллар ч хүрэхгүй. Эрүүл мэндийн салбарын ажилчдын 70 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар зээлтэй. 2022 оны байдлаар эмч нарын 42 хувь нь түрээсийн байранд, 35 хувь нь гэрт, 5.5 хувь нь айлын хажуу өрөөнд, 17.5 хувь нь өөрийн орон сууцтай гэх судалгаа бий.
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 10, бусад нийтлэг үйлчилгээний ажилтны цалинг 20 хувиар нэмсэн. Мөн орон нутгийн нэмэгдлийг суманд 40 хувь, аймаг болон Багануур, Налайх, Багахангай зэрэг нийслэлийн алслагдсан дүүрэгт 20 хувьд хүргэхээ салбарын сайд нь мэдэгдсэн. Үүнээс гадна Зоонозын өвчин судлалын төвүүдэд ажиллаж буй зарим эмч, эмнэлгийн ажилчдад нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар тооцон олгуулахаар болсон. Гэвч Монгол Улсад өдрөөс өдөрт бүх юмны үнэ өсч байна. Одоо ажиллаж байгаа эмч, ажилчдаа тогтоохоос гадна шинээр төгсөгчдөө ч мөн анхаарах шаардлагатай. Шударгаар хэлэхэд эмч мэргэжлээр төгсөж буй оюутан, залуучууд Монгол Улсад ажиллаж, амьдрах сонирхолгүй байна. Тэдний дийлэнх нь их сургуулиа төгсөөд гадаад улсад ажиллах төлөвлөгөөтэй. Монголд төгсөөд үргэлжлүүлэн мэргэжлээрээ ажиллана гэдэг тэдэнд маш хүнд санагддаг. Ажлын байрны хувьд олдоц их байгаа ч ажиллах орчин, авах цалингаа тооцож үзвэл амьдралд нь хүрэлцэхгүй. Тиймээс хөдөлмөрийг нь үнэлдэг газар ажилласан нь илүү дээр гэж бодож байгаа талаар ярьдаг.
ТӨГСӨГЧДИЙН АЙДАС: АЧААЛАЛ, ЦАЛИН
Төгсөх ангийн оюутнуудын зарим нь төгсөөд аль улсад очиж сурах, эсвэл ажиллах, амьдрах талаараа сүүлийн хоёр жилийн хугацаанд төлөвлөсөн оюутнууд ч бий. Шалтгаан нь Монголд ажиллах нь наад захын амьдралын хэрэгцээг нь хангаж чадахгүй, бага цалингаар эрүүл мэндээ хохироохыг хүсдэггүйтэй холбоотой.
Анагаах ухааны чиглэлээр жилд дунджаар 4455 оюутан төгсдөг. Эдгээр оюутнууд ажлын байран дээрээ очиж байна уу гэвэл үгүй. Жилд энэ тооны оюутан анагаах ухааны чиглэлээр төгсөж байхад нөгөө талд эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орж байна гэдэг эмгэнэл.
Өмнө нь хэлсэнчлэн Монгол Улс цар тахлаас хойш маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт хийсэн. Гэвч бодитоор тулгамдаж буй асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна. Эрүүл мэндийн салбарын нэг дарга л гэхэд эмчээсээ хэд нугалсан цалин, орлоготой, өөрийн гэсэн бизнестэй. Харин нөгөө талд хэдэн цагаар эмчийн үүд сахиж буй иргэд туйлдаа хүрч байна.
Боловсролын салбар багшгүй болж, салбарын сайд нь арга ядахдаа 45 хоногийн курс ажиллуулах аргацаасан шийдвэр гаргаад сууж байгаа энэ үед бидний амь нас, эрүүл мэндтэй холбоотой эрүүл мэндийн салбар ч мөн ажиллах хүчингүй, иргэд нь эмнэлгийнхээ үүд сахиж цаг мөнгө, амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл нүүрлэчихсэн байна, Т.Мөнхсайхан сайд аа. Салбарын сайдын хувьд энэ асуудалд онцгой анхаарахгүй бол боловсролын салбараас ч эмгэнэлтэй хувь заяаг биднийг хүлээж байхыг үгүйсгэмгүй.
Нэргүй 2024-09-26 158.59.146.28
3 дугаар шатлалын эмнэлэгүүйд нь, дүүргийн эмнэлэгүүйд залуу эмч нарыг тамлада ажилд авахгүй, цалингүй удаан хугацаанд олон жилээр хөдөлсөрийн хөлсний доод хэмжээ өгч гэрээт эмч нэрээр хөдөлсөрийг шулж байна шдэ. ийм байхад хэн ажилд орохыг хүсэх вэ дээ, чёиой дуртай нь ажилладаг байх. ДЭЭР НЬ НЭМЭЭД ДОЛИГОНОЖ, ЧИХЭР ШОКОЛАД ЗӨӨЖ ЧАДАХГҮЙ БОЛ, ТАНИЛ ТАЛГҮЙ БОЛ ЖИНХЭЛЖ ЧАДАХГҮЙ ШАР МАХТАЙГАА ХАТАЖ БАЙНА ШДЭ
Зочин 2024-09-26 103.212.117.236
тэгээд эмч болохгүй бол анагаахын төгсөж орон тоог бөглөхөө бол залуусаа 6аас 8 жил сурах бага хугацаа бишшдээ эмчийг хүнлэг хүн шиг хүн л хийнээ
Зочин 2024-09-26 103.212.117.236
тогтвортой олон жил ажиллах эмчид цалинг нь нэм бас сэтгэлтэй байх шалгуурыг тавиав өгөөч хүний өвчин зовлон дээр зооглогсод болоод бна хүндхэн өвчтөн байвал өөрөө холдуулж эмнэлэг хэсүүлдэгээ боль эмч нараа
Нэргүй 2024-09-26 192.82.65.88
УИХ-н гишүүдийн тоог нэмж байхаар Эрүүл мэнд, Боловсролын салбараа уг сууриар нь анхаарч бодлого төлөвлөх ёстой байсан юм. Улс даяараа ДАРГА болохын дон шүгэлсэн, зүгээр суугаад мөнгө тэнгэрээс бороо шиг орж байхыг мөрөөддөг тэнэгүүд болсон.
АНУ-ыг, ардчилалыг дагасны үр шим юм уудаа. АНУ нь ижил хүйстэн, төрийн янхандалт нь ил болж баларч байна даа. Замбараагүй эрх чөлөө гэж энэ. Бид тэднийг дагаж солонгороод юунд хүрч бна.
хүннү 2024-09-26 202.9.47.21
Төр засаг нь хээл хахуулгүй, үйлдвэрлэл хөгжсөн, ихэнх бараа бүтээгдхүүнүүд нь экспоронд гардаг, гаднаас хөрөнгө татсан улс орны цалин хангамж өндөр байдаг юм байна. Манай эмч нар “тоног төхөөрөмж дутөгдалтай учираас бид яаж ччадахгүй байна” гэж олон жил ярьсан. Одоо нэг үеэ бодвол тоног төхөөрөмжтэй боллоо. Эмч нар ч сайн ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарыг унагаж байгаа газар бол ЭМДЕГазар ш дээ. Ёстой “гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэдэг болж байна.
ИРГЭН 2024-09-26 103.57.92.238
Нийгмээрээ сэтгэцийн өөрчлөлттэй, стресс бухимдал нь тулчихсан, уур унтуу нь дэлбэрсэн ийм хүмүүстэй тиймхэн цалингаа эмч хийнэ гэдэг сэтгэл юм даа!!! МАН- мафиууд идэж ууж, хулгайлсан луйвардсан хөрөнгөнөөс өгөөч лалрууд минь!!!
Иргэн 2024-09-26 103.57.92.238
Монгол улсын төрийн бодлог буруу явсны гор одоо аймшигтай илэрч байгаа юм!!! 1- номерт Боловсрол 2-р Эрүүл мэндийн салбар байсан!!! Гэтэл энэ хоёр чухал салбар бүрэн дампуурч бн!!! Эмчийн хүрэлцээ муу дээр нь цалин урамшуулал байхгүй!!! Дээр нь үйлчлүүлэгчид нь өвчний үүр, ууры мунхаг болсон!!! ийм байхад хэн эмчийн ажил хийх вэ!!!
Нэргүй 2024-09-26 202.179.26.54
Багшийн энэ нийтлэл 2011 онд Өдрийн сонинд хэвлэгдэж байжээ. Гэтэл бид бараг 10 жилийн дараа энд тусгагдсан асуудлуудыг ярьсаар л, зарим нь эхлэл төдий байсаар л байгаа
"Эрүүл мэндийн салбарын олдмол гажиг" АУ доктор, профессор Н.Мөнхтүвшин Ш/У ны гавьяат зүтгэлтэн
Иргэн Лх. 2024-09-26 66.181.190.144
Юуны өмнө эмч эмнэлгийн ажилтны ёс зүйг л анхаармаар. Эмч сувилагчаас юм асуухад дуугарахгүй, харьцаж байгаа нь эелдэг бус, дуртай дургүй аман дотроо бувтнадаг. Зарим эмч нарын харьцаанаас болж өөр эмч эмнэлэг барааддаг нь нууц биш ээ. Үйлчлүүлж байгаа зарим нь сонсгол сул, дахин лавлах зэргээр асууж харагддаг. Настангуудад хандах хандлага төдийлн сайн биш харагддаг. Эмч сувилагчдын цалингийн хувьд эргэж харах цаг болсон. Үйлчлүүлэгчид туршлагатай эмчийг хайж үзүүлэхийг урьдал болгодог.
Иргэн 2024-09-26 66.181.161.250
хөгжүүлэх биш идэж уух их тэмцэл явж байна, бидний сонголт өөрсдөө хийсэн
Лантуу 2024-09-26 66.181.160.52
Энэ бол систесдээ байгаа. Системийг өөрчлөхгүйгээр сайд яаж ч чадахгүй. Эхлээд боловсролыг унагаад, түүнийгээ дагаад бүх салбарыг нь доройтуулдаг барууныханы арга зальд бид орчихов уу даа. Тэгэхлээр системийг яаралтай өөрчлөх …
Зочин 2024-09-26 103.229.177.178
За чи битгий хийрхээд бай. Чамтай адилхан хийтэй гарууд их болж хэл амаа билүүдэж хэрүүл х****л хийдэг болсноос эмч эрүүл мэндийн ажилтнууд залхаж байна.
Зочин 2024-09-26 66.181.179.139
МАН Их Хурлаа хийх цаг болжээ Данидарга нарын биш жирийн гишуудийг цуглуулж хуралд МАН унэхээр л социалтдемократ нам юм бол хун амын асуудал ажиллах хучин эмч багш нар. Мэргэжилтнуудийн ажил амьдралыг анхаарч эгэ засгийн газрын бодлогодбэрс шинэчлэл хийх хэрэгтэй Энэ 4 жилд энэ асуудлыг анхаарахгуй бол гадагшаа дурвэх уйл явц зогсоох аргагуй болно Зам гуур метро засаг нуух шинэ нийслэлээс илуу чухал асуудал бол хунтэй холбоотой бух асуудал Эмч багш нар зэрэг ажил хаявал юу болохыг тлосоолж байна
иргэн 2024-09-26 66.181.160.17
засгийн газар эмч нарын цалинг сайн нэмээд өгвөл ажиллах хүчний дутагдалд орохгүй шүүдээ.. ийм өчүүхэн цалингаар яаж амьдрахын ийм учраас эмч нар мэргэжлээрээ ажиллахгүй байна.
Монгол Улсын иргэн 2024-09-26 103.229.177.178
Монголчууд аа. Та бид харилцааны хандлагаа өөрчлөхгүй бол үр хүүхдээ боловсруулах багшгүй, эрүүл мэндээ хамгаалах эмчгүй болох аюултай тулгараад байна шүү. Хэн дурын нэг тэнэгт элдвээр хэлүүлж загнуулчихаад үнэлгээгүй энэ ажлыг хийх юм бэ? Бүхнийг дайрч давшилдаг тэнэглэл ийм байдалд хүргээд байна шүү.
иргэн 2024-09-26 103.212.116.233
1 Эмч өдөрт 40-50 хүн үзэж оношлон эмчилгээ хийдэг,энэ дотор адсага ааштай 5хүн наад тал нь бна. Тэгээд сайхан малилзаад бай гэдэг.НЭг сэтгүүлч ЧАВГАНЦ ЭМ-ийн сайд хийж ковидоор МУ-ыг 1,2 их наядаар сэгсэрсэн.Нэг том намчин үлмэдэх есөн шидийн хогийн хулгайчууд сайд дарга болно.Сая ЭМНД-ын сангаас 17 тэрбум идлээ гэж гараад байсан. Тэрийг ердийн эмч иддэггүй. Дарга тавиулууд идсэн.1,2 сая төг сард авчихаад сард 1000 хүнд үйлчилдэг тэгээд шоронд хийна гэсэн заалттай. Дарга нэртэй малнууд далд ор
шаабар 2024-09-26 66.181.190.171
Өнгөрсөн жил тэтгэвэр _эмсэн. Итгэлцүүр гэх санаанаасаа зохиосон тоо гаргаж ирээд. Үүнээс болоод улсад олон жил ажиллаж их шимтгэл төлсөн их эмчийн цалин хамт ажиллаж байсан бага эмч, сувилагч, түргэний жолоочоосоо бага тэтгэвэртэй болсон тохиолдол цөөнгүй. Манай төр эмч нараа тангаргаар нь барьцаалан зүтгэхийг л шаардахаас амьдрал ахуйг нь тоодоггүй . Ажил хаяж бужигналгүй өдий хүрсэн эмч эмнэлэгийн ажилтнуудын тэвчээр удахгүй алдрах байх шүү. Анхаарлаа хандуулах цаг болсон.
Irgen 2024-09-26 66.181.161.250
одооо сайд нар бүр дээрээсээ эхлээд яаж ахиухан идэж уух вэ гэдэг тэмцэлд явж байна, яаж хөгжүүлэх вэ гэдэгт арай өөр толгойнууд хэрэгтэй. тэд нар нь дарагдсан доромжлогдсон, бидний сонголт
шаабар 2024-09-26 66.181.190.171
Маш зөв сэдэв хөндсөн байна. Эмч нарын цалин дэндүү бага учир цөөнгүй эмч нар өгч байгаа цалинд нь тааруулан ажилладаг гэхэд болно. Бүгд л арай зав ихтэй цалин ахиутай зүйлд анхаарлаа хандуулах нь тэдний буруу биш. Бага цалин авдагаас үүдээс тэтгэвэрт гарахдаа хүртэл хамгийн бага тэтгэвэр авна. Ийм байхад эрүүл мэндийн салбарын ажил сайжрахгүй. Шинээр томилогдсон сайд бүр төсвмйнхөө ихэнхийг барилга байшин, эмнэлэгийн тоног төхөөрөмж, эм вакцин авахад зарцуулна. Эмч нар бахь байдгаараа.
Нэргүй 2024-09-26 202.9.47.21
Шаабар минь! энэ байдал чиний үед суурь нь тавигдсан.
Нэргүй 2024-09-26 122.201.23.83
Зах зээл эрүүл мэнд 2 хоорондоо яаж зохицох билээ. Худлаа хэлээл хамаг мөнгийг нь хамна биздээ Эмч , Эмийн наймаачид
Нэргүй 2024-09-26 59.153.113.25
Үнэхээр эмгэнэл болсон байх олигтой төр засагтай байсан бол зөв эмч нартай байсан бол өөр байх байсан биз одоо цагт даанч харамсалтай бохир бизнес рүү халтирсан харагдах буруу замаар будаа тээж буцахдаа шороо гэдэг болоод байх шиг
Нэргүй 2024-09-26 103.26.192.43
Байшин тоног төхөөрөмж байгаад ч эмч л ажилуулна, AI байсан ч эмч л ажилуулна
ЕР нь хүнээ үнэлдэггүй орны шинж бидний л арчаагүй байгаагийн х, төрд ажилаад л тэрбумтан болдог эмэгнэл- бидний л сонголт хийсэн хүмүүс,