Үе үеийн хотын дарга нараас хамгийн сайн ажиллаж байгаа нь хэмээх тодотгол аваад буй Х.Нямбаатар сайныг ч, саарыг нь ч хослуулан дааж байгаа гэхэд хилсдэхгүй. Жишиг нийслэл биш ч гэлээ Улаанбаатарыг стандарттай хот болгохоор тэрбээр чамгүй хичээж буй.
ЗАМ ЗАСВАРЫГ ШУУРХАЙЛЖ, ИРЭХ ЖИЛҮҮДЭД ТӨСВИЙН МӨНГӨ ҮРГҮЙ ЗАРАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛОВ
Зам засварын ажлууд эхэндээ олны хэл амыг ихээр авч байв. Харин шинэчилсний дараагаар иргэд шинэчилсэн нь зөв байна гэдгийг хэлж байлаа. Арга ч үгүй биз. Сүүлийн 10 гаруй жил зам засвар дорвитой хийгдээгүй хотын иргэдэд энэ дүр зураг тун шинэ санагдах нь. Эхэндээ бухимдаж, богино хугацаанд шинэчилсэн хойно шагшиж байгаа нь нууц биш. Эвдрэл гэмтэлгүй замаар зорчих нь их хөдөлгөөнтэй нийслэлд таатай байх нь лавтай. Тиймдээ ч хүмүүс засварын ажил үргэлжилж, хөдөлгөөн хязгаарласан байршлуудад одоо нэг үеэ бодвол хүлээцтэй хандах болжээ.
Хотын дарга хэдхэн хоногийн өмнө зам засвартай холбоотойгоор цахим хуудастаа тайлбар хийж, энэ жил өнгөрсөн онуудаас 10 дахин урт зам засч, шинэчилж байгааг онцолсон.
Тодруулбал, Улаанбаатар хот жилд дунджаар 15-16 км зам засч, шинэчилдэг байсан бол энэ жил 162 км зам нэг дор засч, шинэчлэхээр төлөвлөсөн. Ийн 10 дахин урт зам засч, шинэчилж байгаа нь учиртай. Нийслэлээс бонд гаргаж, хотынхоо замыг бүхэлд нь шинэчилж, тээврийн хэрэгслийн зорчилтыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, ирэх 2025 оны эхний хагас жилд хотод нэг ч ширхэг хагархай зам байхгүй болох нь. Зарим хүн "Өдөр алдаж шөнө" гэдэг шиг хичээл сургуультай давхцаж, замаа засдаг нь ямар учиртай юм бэ гэж шүүмжилж буй. Гэхдээ 2024 оны зургадугаар сард хот бонд гаргах эрхээ авч, зураг төсвөө батлуулж, тендер зарласан. Үүнээс өмнө мөнгө байгаагүйг нийслэлийнхэн хэлсэн. Тиймээс замын ажил эхлүүлэх санаа байвч сачий хүрээгүй гэсэн үг. Харин эхний тендер долдугаар сарын 28-нд шалгарч, улмаар дараа дараагийн тендерүүд шалгарч ажил үргэлжлэх болсон.
Албаныхны зүгээс замын технологийн горим алдахгүй, хөрсөн дээр тэг хэм хүрч хүйтрэхээс өмнө замын ажлаа дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Одоогоор нийт төлөвлөсөн замынхаа 70 орчим хувийг гүйцэтгэжээ. Ирэх жилүүдэд хийх замын ажлын тендерийн сонгон шалгаруулалтыг өвөл хийх юм. Тухайлбал, Сэлбэ Сэлхийн зам, Гахайн байрны зам, Офицерын зам, Нарны зам, Энхтайвны өргөн чөлөө, Таван шарын уулзвараас Баянхошуу хүртэлх зам гэх мэт олон зам засварын ажлыг хийж, 2025 оны зургадугаар сарын 1-н гэхэд нийслэлийн одоогийн нэгдүгээр түвшний бүх замыг шинэчлэхээ Хотын дарга мэдэгдсэн. Ирэх онд нийслэлд хоёрдугаар түвшний буюу тойрог хурдны замын тендерийг мөн зарлана. Үүнээс гадна зам засвар хийж байгаа байршлуудад ирэх жилээс бордюр сольж, үргүй зардал гаргахгүй гэдгийг ч онцолсон. Энэ бол ажлаа аваад богино хугацааг өнгөрүүлж байгаа ч түүний нийслэлд хийсэн эхний том бүтээн байгуулалт.
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, "20 МИНУТЫН ХОТ"-ЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд Сэлбэ дэд төв орчимд иргэдийн хашааны газрыг чөлөөлж, орон сууцжуулахаар зөвшилцөл хийгдсэн. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн мэдээлснээр Сэлбэ дэд төвийг түшиглэн орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөхөөр болсон билээ.
Оршин суугчдын хувьд газар чөлөөлөлтийн ажлыг дэмжин, хөрөнгийн үнэлгээнд хамтран ажиллаж буй. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өгсөн мэдээллээр, тус хэсгийн газрын 1 м.кв-ийн үнэлгээг гурван янзаар гаргасан байна. Төв зам дагуух газрыг 1 м.кв-ыг 380 мянга, дараагийн түвшний байршилд 240 мянга, өндөрлөг хэсэгт байгаа айлын газрыг 1 м.кв-ыг нь 175 мянга гэсэн үнэлгээг мэргэжлийн байгууллагын ажилтнууд тогтоожээ. Гуравдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газар чөлөөлтийн тухай журам дэмжигдэн, гуравдугаар сарын 18-наас Сэлбэ дэд төвийн иргэдтэй ажиллах, ажлын хэсэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тодруулж хэлбэл, дээрх бүсэд амьдардаг иргэн 700 м2 газартай гэж бодоход 1 м.кв-ыг 380 мянган төгрөгөөр үнэлүүлэхэд 260 сая төгрөг болж буй.
Энэ ажил урьд жилүүдийнх шиг үлгэр болоогүй, хөрсөн дээр буусан ажил болж, нүдэндээ ч итгэхгүй байгаагаа тус бүсийн айлууд хуваалцсан юм.
Ийнхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж байгаа нь Улаанбаатар утаанаас салах бодит шийдэл гарцаагүй мөн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд үр дүнд хүрээгүй шалтгааныг ч хотын дарга Х.Нямбаатар тайлбарласан. Өмнө нь аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлж, шугам сүлжээ татах, хөрөнгө оруулалт босгох зэрэг ажлаа бүгдийг нь хийж ирсэнтэй холбоотой. Энэ ажил хэт нүсэр тул хэсэг газарт чөлөөлөлт хийж, төлөвлөлтгүй шахуу хотхон, орон сууц ихээр барьсан. Үүний хажуугаар газар ч үгүй, орон сууц ч үгүй үлдсэн айл өрх олон. Харин нийслэлийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргүүдийн айл өрхүүдийн асуудлыг судалж, НОСК-иас орон сууц олгож, газрыг нь нийслэлд бүртгэх замаар иргэдийг хохиролгүй болгох шийд гаргасан гэсэн юм. Тиймээс Сэлбэ дэд төвтэй ижил газар чөлөөлөлтийн ажлууд ирэх, ирэх жилүүдэд ч эрчимжих нь. Энэ бол хотод тулгамдаад буй гол асуудлын нэг яах аргагүй мөн. Тэгэхээр Х.Нямбаатарт цаасан дээрх төлөвлөгөө уншихаас бодит ажил болгох зорилго байгаа нь дээрх дэд төвийн бүсийн айл өрхийн өнөөгийн жишээ харуулж байна
ИРГЭДТЭЙГЭЭ ТУЛЖ АЖИЛЛАЖ, АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭДЭГ УДИРДЛАГА
Иргэдтэйгээ, эрх барьж байгаа Засгийн газартайгаа ойр ажиллаж чадаж байгаа хотын удирдлагаар маргаангүй түүнийг нэрлэх хүн олон. Үер усны аюул, зам засварын маргаан, газар чөлөөлөлтийн асуудал гээд хийж байгаа ажилдаа эргэлзээ төрүүлэхгүй илэн далангүй нээлттэй байдаг нь түүнийг иргэдтэйгээ ойр ажилладгийн тод жишээ. Хүмүүст тулгамдаж байгаа асуудлыг сонсоод гар бариад өнгөрөх биш, дор бүр нь шийдвэр гаргадаг нь ч хотын даргын мөн нэг давуу чанар. Хамгийн сүүлд “Нарантуул” захын зүүн хойно байрлах иргэдийн ярьж заншсанаар “Мангасын ам” буюу захаас зүүн хойш гардаг гарцны хэсэгт ажиллаж, архидан согтуурдаг, тэнэмэл иргэд ихтэй, орчны нөхцөл байдлыг цэгцэлсэн. Тодруулбал, есдүгээр сарын 7-нд хотын дарга Х.Нямбаатар тухайн байршилд ажиллахдаа иргэдийн тав тух, аюулгүй байдлыг алдагдуулсан хэсэгт хэв журмыг сахиулах үүрэг өгсөн юм. Үүний дагуу тус байршилд цагдаагийн пост ажиллаж эхэлсэн. Энэ мэт олон эерэг жишээ, хамтарч ажиллахад давуу чанар их байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн онцолсон.
Тэрбээр, төрд Х.Нямбаатар шиг албан хаагч олон биш. Ихэнх нь "гал бариад яах вэ, чимээгүй байж байгаад цаг хугацаа өнгөрөөе" гэсэн хандлагатай байдаг. Тиймээс Ерөнхий сайдын хувьд би хотын том шинэчлэл хийхийг зориглоод шийдэж байгаа энэ үед нийслэлчүүд надтай гар нийлж, хамтран ажиллах Засаг даргыг сонгож өгөх нь туйлын чухал байна. Энэ Засгийн газарт гэхээсээ илүү нийслэлчүүдэд хэрэгтэй. Ерөнхий сайдын хувьд би бүх зүйлээр Х.Нямбаатар даргын ард зогсох болно гэсэн юм.
Нэргүй 2024-09-24 202.55.188.93
Сайндаа ч биш, сонгуульд ялахын тулд Богино хугацаанд яарч сандарч хийж байгааг харахгүй байна уу? Малнуудаа! Ингэж нүд хуурч тавьсан зам ганц жилийн дотор л там болно! ☝😡
Иргэн 2024-09-24 202.126.88.185
Ямар ч хотын даргын үед шийдэж чаддаггүй олон асуудлуудыг зоригтой дайчин шийдэж байна.Замын асуудлыг л гэхэд жил бүр дутуу хагас нөхдөг ажил л хийдэг байсан шүү дээ.Нямбаатар даргын үед хот нь хот шиг,зам нь зам шиг,ард иргэд нь тайван аюулгүй тав тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэж байна.Нямбаатар даргыг дэмжиж байна.Таны ажилд улам их амжилт хүсэн ерөөе.
Нэргүй 2024-09-24 202.55.188.93
МАНгар мал!🖕
Ахмад настан 2024-09-24 202.126.88.185
нямбаатар даргыг дэмжиж байна.Хотын төлөө үнэхээр хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа.Ажилд нь амжилт хүсэн ерөөе.
Нэргүй 2024-09-24 59.153.112.230
хөдөөний балаавгай
иргэн 2024-09-24 202.126.88.173
Нямбаатар дарга чин сэтгэлээсээ маш сайн ажиллаж байгаа . Нийслэлийн оршин суугчид бүгд нийлээд дэмжиж гаргана шүү ! Дэмжээрэй
Нэргүй 2024-09-24 202.55.188.93
Зайл, мал минь! 🖕
Боллл 2024-09-24 139.5.216.96
сонгуулийн шоу . сонгууль дууслаа . бүгдийг нь мартцгаа
Нэргүй 2024-09-24 202.126.89.131
сайн дарга. дэмждэг ээ
Зочин 2024-09-24 202.179.25.140
сайн ажиллаж байна гэж хэлэхэд маш хэцүү. Учир нь Урьд өмнөх дарга нар хатуу хучилттай зам, гүүрийг барихдаа ямар хугацаанд аль улиралд, барих, замын барилгын стандарт, норм журам дүрмийг бага ч гэсэн баримталж байсан. Гэтэл энэ хүн зам гүүр барих ажлыг айл пин ьагцаа шавардахтай адилаар бодож хийж байна. Бродюр мөн адил, Зүгээр л зам дагуулаад тавчих жишээтэй. Ингэж улсын мөнгийн үрэн таран хийж, сонгуульдаж болохгүй. Замын компани ямар даацын машин механизм ашиглахыг мэдэхгүй байна.
Нэргүй 2024-09-24 66.181.183.193
ха ха дүр эсгэсэн новшнууд л од уу
Нэргүй 2024-09-24 202.126.90.128
Нямбай даргыгаа Нийслэл хотоо иргэндээ ээлтэй, удаан эдэлгээтэй, урт настай бүтээн байгуулалт хийж дуусахаар Ард нийтээрээ санал хурааж Хөдөлмөрийн баатар болгох ажил зохион байнуулнаа. Үүлийн үлий баатар биш жинхэнэ ХӨДӨЛМӨРИЙН БААТАРТ санал өгнө дөө
Нэргүй 2024-09-24 202.55.188.93
Хуцалгүй Нямбаатарынхаа хошногыг долоож, баасыг нь идээд хэвтэж бай! Золбин жингэр минь..🖕
Нэргүй 2024-09-24 103.57.92.115
Нямбаатар дарга нийслэлийн эрх зүйн байдлын хуулийн өөрчлөлт хийж бонд босгох, концесс хийх зэргээр хотын өмнө тулгамдсан олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн маш их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Мөн Ерөнхий сайдтай гар, санаа нийлж ажиллаж байгаа. Энэ удаагийн сонгуульд түүний нэр дэвшүүлсэн хүмүүсийг багаар нь дэмжиж эхлүүлсэн ажлаа дуусгах боломж олгохыг нийслэлийн нийт сонгогчдод уриалж байна
Нэргүй 2024-09-24 202.55.188.93
Золбин жингэр минь
хуцаж л бай! 🖕😅
Нэргүй 2024-09-24 66.181.188.227
маш сайн ажиллаж байна
Зочин 2024-09-24 103.145.234.93
Өртэй хүн өөдөлдөггүй, өттөй ямаа таргалдаггүй. Одоогын хотын дарга сайн, муу ажиллахад өмнөх дарга нар садаа болоогүй шүү.
Нэргүй 2024-09-24 203.217.139.240
Сайн нь гэвэл зам засвар. Муу нь гэвэл бродюрийн цавчаа.
Нэргүй 2024-09-24 202.126.89.215
Нямбаатар дарга Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийн өөрчлалт хийхээс эхлээд тулгамдсан олон асуудлыг мэргэжлийн багаар судлуулан гадны зөвлөхүүдийн зөвлөмжийн дагуу шийдвэрлэх гарцуудыг олж шуурхай ажиллаж байгаа Ерөнхий сайдтай гар санаа нийлсэн удирдагч байгаа. Энэ сонгууль Нямбаатарын багт саналаа өгч эхэлсэн ажлаа дуусгах боломж олгохыг сонгогч олон түмэнд уриалж байна.
Нэргүй 2024-09-24 202.126.89.195
Бат-Үүлийн хаана нь ч хүрэхгүй. Бүтэн 8 жил юуч хийгээгүй. Сонгуулийн өмнө халтуурдаж мөнгө хийж эхэлсэн.
Нэргүй 2024-09-24 202.126.90.198
Яагаад гэр хорооллын дэд бүтцэд анхаарахгүй бн Дэд бүтцийг тавиад өгвөл бас л утаагүй хөрсний бохирдолгүй бно шүү дээ. Гэр хорооллын стандартыг гаргаж өгөөд нөгөө алдарт зээлээ өгвөл гэр хороолол чинь тод ногоон зүлэг бно. Гэр хорооллынхон өөрсдөө чанартай сайран хийгэ. Нэг өндөр үнэтэй өнпөр шавааралдсн байшинд баймааргүй бн
Zochin 2024-09-24 202.131.251.130
Bat-Uuliin uyed UB hot mandaj bailaa. ene tolgon kommunistuud suiruulj duuslaa.
Нэргүй 2024-09-24 112.72.10.170
za hudlaa poprohoo boliyoo
Даваа 2024-09-24 103.57.92.221
энэ залуу үнэхээр сайн ажиллаж байгааг бүгд харж байгаа, ахиад 4 жил ажиллуулвал УБ хот их сайхан болно гэж харж байгаа.
Нэргүй 2024-09-24 103.111.68.3
САЙН ЖИШЭЭ Ч ЮУ БАЙХАВ МИЕЭ х***а БАДАМЖУНАЙ БАНТАНГУУДЫН ХИЙСЭН МУУ ҮР УУРХАЙ ДЭЭР ШҮҮМЖЛЭЛ МАЯГТАЙ УЛС ТӨР ХИЙГЭЭД ЯВЖ БАЙГАА МАНГАРДУУ ХӨЛДҮҮ ТӨМС ШҮҮ ДЭЭ НЯМБАЛАГ ЧИНЬ. ОЮУН ЭРДЭНЭ Ч МӨН ЯЛГАЛ БАЙХГҮЙ АХ НАРЫХАА ҮЙЛДСЭН МУУ МУУХАЙ ҮР БАНТАНГ ХУДАЛ ХЭДЭН ТАЛААС НЬ ЯРЬЖ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭН ХООЛЛОЖ БАЙГАА ЗУЛБАСАГУУДШТЭЭ? ҮНЭХЭЭР ТА НАР АЖИЛ ХИЙЕ Л ГЭВЭЛ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ БАЙСИЙМ
Нэргүй 2024-09-24 59.153.87.59
Нямбаатар дарга аа! Шар хад болон Эрдэнэ толгойн айлуудын хашаанд ажиллаж байгаа том том сүртэй нэр хадсан засварын газруудыг журамлаж өгнө үү.
Эргэн тойрондоо ажилсан машины тосоо асгаж, дуу чимээ хорт утаа, униар нь дийлдэхгүй байна аа.
Зочин 2024-09-24 45.90.208.26
Сайныг сайнаар нь үнэож сурцгаая. Хойч үe маань ч сурөг. Нямбаатарыг үнүйсгээл байгаа хүмүүс УБ-т амьдардаггүй хүмүүс байдаг гэсэн
Нэргүй 2024-09-24 103.212.118.239
Нийгэмд лидер хүн л өөрчилөлт хийж, замаасаа мултарсан галт тэргийг зөв зам дээр нь тавьдаг. Тэд муу хэлүүлэн харгис хэрцгийгээрээ дуудуудлан байж олны санаагүй өөрчилөлтийг хийдэг.Пак солонгосыг хаа хүргэж чадав.Ард түмэн бүгдийг хийж , түүхийг бүтээдэг гэх марксист онол бол цаасан малгай .Лидер бол нийгмийн толгой . Толгойг нь тастаад хаясан могой хаа хүрэх билээ дээ.
Нэргүй 2024-09-24 66.181.160.61
Нямбаатар хүү аж ахуйн ажлын туршлагагүй ч зоригтой, шийдэмгий, муу хэлүүлэхээс ахйгүй тулж үзэлцэж байгааг нь дэмжиж байна!!! Гэтэл Ерөнхийлөгчөөс л эхлээд улс төрчид бүгд хульчгар, улсаа биш, хувийн нэр хүндээ л боддог бэртэгчингүүд!!!
Zochin 2024-09-24 122.201.31.150
Jinhene hutsna biz zam zasvariig oroi huiterhees umnu zogsooj baigaa gej yu yriad bnaa harin ch esregeeree zunii dulaan tsagt hicheel nom amarsan ued hiih estoi busuu mungu husah geed oroitoj tusvuu taviulaad ulairan dairch bgaa buzdee mash oilgomjtoi hulgai deerem hiigeed bn
Нэргүй 2024-09-24 103.212.117.125
Нян Бактерийн уйланхай сайн жишээг дуурайж бүгдээрээ гоншгоноод уйлцгаая
Нэргүй 2024-09-24 66.181.184.109
Avilga xoroololiig buulgaxgui baina gedeg bol emgenel. Ulam xamgaalaad baigaa ene xynd teneguud itgene. Dund goliig tseverlex bish umxii unertei shavar xagshaas bolgoson.
Нэргүй 2024-09-24 43.242.242.59
Орон нутгийн сонгуулиар МАН-ыг цөөнх болгож Нямбаатарыг авч хаяцгаая. Сөрөг хүчнийхэн нийлж байгаад Нянбактерийг унагачих байлгүй. Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төв бол мянгуужингийн үлгэр юмаа. Удахгүй цаг хугацаа үүнийг харуулна.
И 2024-09-24 103.168.34.188
НЯНБОРЖУУР гэдэг нэрэй л болсон гавьяатай дэвхрэг юм биздээ
f 2024-09-24 103.212.117.17
Za news yamar shaadiin be haha
Нэргүй 2024-09-24 124.158.108.126
батүүл ми овогт нарын гэмт хэрэгтнүүдийн балаг бага ч болтугай арилахнээ
Жонхуугийн дайсан миний найз . . . 2024-09-24 103.212.116.144
Жонхуугийн дайсан миний найз . . .
Нэргүй 2024-09-24 124.158.108.126
батүүл шиг хүүхэддээ тендер өгөөд амгалангийн олон айлыг хорхироогоод алга болсонгүй асуудалтай шууд нүүр тулж газар дээр нь өөрөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа Нямбаатарт үнэхээр баярлаж байна шүү
зочин 2024-09-24 139.5.216.227
Засаглаж байгаа маш богтно хугацаанд шуурхай, санаачлагатай ажиллаж олон ажлыг амжуулж байгаа
Нямбаатарыг дэмжиж байна. Сонгуульд ч дэмжих болноо.
Нэргүй 2024-09-24 66.181.182.76
Сонгууль болох гээд эргүү Нямка магтах үгээ хөлсний бичээчид маань олж ядаж байх шиг байна
Нэргүй 2024-09-24 124.158.108.126
чам шиг ийм өт хорохойнууд хурдан устаж алга болж улс нийгэмд буян болог
ИРгэн 2024-09-24 202.21.104.2
За стой больчихоорой! Аж ахуйн ажлыг ингэж хийхгүй. ээ, хотыг ингэж удирдахгүй ээ! Үсчиж харайж, худал шоудаж хотыг утгаар нь самарч байгаа ийм хүнийг яалтай… Хот гэдэг бол бүхэл бүтэн удирдлагын систем. Одоо бол дарга төвтэй, бусад нь цүнх баригчид, шоучид л байна. Ажлаа мэддэг, хийдэг хүн бхгү.. УБ хотын нөхцөл байдал улам муудаж бн. Түгжрэлээ хар! Ямар ч з/б-гүй зам засвар, бродюраа хар! Өвөл утаагаа яахав? Шалгаж, ухаж төнхөх аваас ногоон автуус цаашаа юм гарна.
Нэргүй 2024-09-24 103.212.118.106
Хар хар чамаас дээр хүн юм сайн ажиллаж байна
Нямбаатарыг хэн ч сонгоогүй зайл 2024-09-24 139.5.216.17
ЁоЁ 4 жил МАН юугаа хийж байсан юм бэ. яагаад зун хийхгүй одоо хүмүүст төвөг учруулж лөй болж байнааа Хийхгүй болохоор зам нь бүр лай
Иргэн 2024-09-24 66.181.165.93
Ажил хийж байгаа сэтгэлтэй хүмүүсээ дэмжих хэрэгтэй манайхаан. Ийм хүмүүс цөөн шүү дээ. Үлгэр жишээ шударга зарчимч биеэрээ үлгэрлэдэг дарга нар ус агаар шиг хэрэгтэй байна даа. Тэгвэл энэ улс хөгжил нь хурдан явах юм сан даа.
Нэргүй 2024-09-24 122.201.23.83
Олон бургасны толгой залгисан боржур овогтон.
Нэргүй 2024-09-24 66.181.189.112
ulaanbaatar hotiin buh darga nart sain jishee bhgui, bsan bol zam ni tugjrelgui agaar ni bohirdolgui humuus ni ajiltai baih baisan yum, buduun har avgai min
Нэргүй 2024-09-24 192.82.64.153
Сайн байгаа үнэн яагаад магтаж болохгүй гэж
Нэргүй 2024-09-24 66.181.191.132
Захиалгаар бичүүлээд ичихгүй юу Нянборжуураа