31 настай Лэнсийн гар утсанд өдөр бүр хэдэн 100 заналхийлсэн мессеж, олон арван дуудлага ирдэг. Утсаа авбал “Зээлийн аппликейшн ашиглан өрөө төлөхгүй бол амьд явах өдөр нь дуусна гэж мэд” гэсэн заналхийлэл байдаг аж.
Гэр бүлээ тэжээдэг тэрбээр Covid-19-ийн үеэр хоёр ч удаа ажлаасаа халагджээ. Санхүүгийн гачигдалд орсон тэрбээр банкинд хандсан боловч зээлжих зэрэглэл нь сайнгүй учир эцэстээ зээлийн аппликейшнд хандахаас өөр аргагүй байв. Лэнс 2021 оноос хойш 20 гаруй аппликейшн дээр нэг сая песогийн өр хуримтлуулжээ. Ахин дахин зээл авсаар түүний зээлжих зэрэглэл сайжирсан тул Лэнс одоо банкны зээл рүү шилжсэн байна.
“Бүх зүйл нэгээс эхэлдэг. Дараа нь жижиг сажиг онцгой тохиолдлууд гарах тоолонд дахин зээл авна. Түүнийгээ цаг тухайд нь төлөхгүй явсаар дараагийн аппликейшн рүү шилждэг” гэж Лэнс ярьжээ.
Лэнстэй адил зовлонтой олон 100 филиппин хүн байна. Зах зээл дээрх зээлийн програмуудын олонх нь хэрэглэгчийг хууран мэхэлж, илүү их өрөнд унага зорилготой аж. Улмаар хэрэглэгч өрөө төлж чадахгүйд хүрвэл тэднийг хэл амаар доромжилж, заналхийлдэг. “Махчин” гэж нэрлэгдээд буй тэдгээр зээлдүүлэгчийг хянах тогтолцоо, бодлого байхгүй гэж олон нийт эрх баригчдыг буруутгаж байна.
Зээлийн програмууд цар тахлын үеэр алдартай болж, сая сая хэрэглэгчтэй болсон. Зөвхөн 2023 онд л гэхэд энэ төрлийн платформын хэрэглэгчийн тоо 64 хувиар өсч, 47.5 сая хүрчээ. Цар тахлын үеэр Филиппиний Үнэт цаас, биржийн хороо 140 дижитал зээлийн компанид лиценз олгосон бөгөөд тэдгээрийн ихэнх нь програмаар дамжуулан үйлчилгээ үзүүлдэг. Өр барагдуулах ажиллагааг шударга бусаар явуулсан гэх үндэслэлээр одоогоор тэдний 40 орчмынх нь зөвшөөрлийг цуцалжээ.
“Зээлийн платформууд дэлхийн санхүүгийн ертөнцөд цойлон гарч ирсэн. Хамгийн хөнгөн шаардлагын дагуу хурдан, хялбар зээл авах боломжийг тэд бүрдүүлдэг. Аппликейшнүүдийн санал болгож буй нөхцөл нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон хүмүүсийн сэтгэлийг татдаг ч өндөр төлөөстэй байдаг” гэж Филиппиний Аюулгүй байдлын банкны ахлах эдийн засагч Роберт Дан Росес хэлжээ.
Мөлжлөгийн хэв маягтай зээлийн платформууд Филиппинд улам бүр нэмэгдэж буйг хохирогчдын хөдөлгөөний үүсгэн байгуулагч Кикай Баутиста хэлсэн байна. Тэрбээр өөрөө зээлийн аппликейшны занганд орсон тул тавилгаа зарахаас өөр аргагүйд хүрч хохирогчдын хөдөлгөөнийг анх үүсгэн байгуулжээ.
Өдөр бүр олон хүн хууртсаар, нөхцөл байдал дордсоор байна. Манила хотод сурдаг 22 настай Бобби л гэхэд бага хүүтэй, 90 хоногийн эргэн төлөлтийн нөхцөлтэй зар сурталчилгаанд олон хоног бөмбөгдүүлсний эцэст “МосаМоса” гэх зээлийн програмд ханджээ. Тэрбээр 42 ам.доллар зээлсэн боловч програмаас ердөө 25 ам.доллар шилжүүлжээ. Зөрүү мөнгө нь үйлчилгээний хураамж сэлтэд зарцуулагдсан байна. Зээлийн хүсэлт хэдийнэ биелсэний дараа л үүнийгээ хэлдэг аж. Өдгөө зээлийн аппликейшны агентууд түүнийг шоронд хийнэ гэж заналхийлж байна. Өрөө төлөхийн тулд хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр одоо түүний нийт өр 3421 ам.доллар хүрчээ.
“МосаМоса”-ийн оффисын хаягаар очиж үзэхэд Манила дахь нэгэн зочид буудалд харьяалагдаж байжээ. Зочид буудлын ажилтнууд нь ямар нэг зээлийн програмтай холбоотой гэдгээ үгүйсгэсэн байна. Түүнчлэн зээлийн програмын занганд орсон хүмүүс ирэх тоолонд ямар ч холбоогүй гэдгээ тайлбарлах шаардлага гардаг гэжээ.
Түүнчлэн зээлийн платформууд мэдээлэл цуглуулах, нууцлалыг хадгалахдаа муу байдаг тул шүүмжлэлд өртдөг. Зээлдэгчид зээл авсныхаа дараа янз бүрийн спам дуудлага, мессеж хүлээж авах нь олширдог аж. Филиппиний Үндэсний нууцлалын хороо 2021 оны наймдугаар сард олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамааралгүй, шаардлагагүй хэт их мэдээлэл цуглуулж, зээлдэгчид ноцтой эрсдэл учруулсан дөрвөн платформыг нэн даруй татан буулгажээ.
Зээлийн платформууд зарим тохиолдолд идэвхгүй болсон прогамаас хэрэглэгчдийн өгөгдлийг олж авах нь ч байдаг.
Хохирогчдын хөдөлгөөний үүсгэн байгуулагч Кикай Баутистагийн хэлснээр хохирогчдын хувьд даван туулахад хамгийн хэцүү байдаг зүйл нь сэтгэлийн шаналал аж. Тэдний хөдөлгөөнд нэгдсэн хоёр ч гишүүн амиа хорлосон байна. Лос Банос хотын оршин суугч 44 настай Элла бүтэн жилийн турш заналхийлсэн дуудлага, мессеж хүлээж авсны эцэст амиа хорлохоор төлөвлөжээ. Гэхдээ тэр өөртэйгөө ижил зовлонтой хүмүүсийг олж, нэгдэж чадсан тул амиа хорлох бодлоо хаясан байна.
Заналхийллийн арга хэлбэр нь дуудлага, мессежээс хэтэрсэн тохиолдол ч байна. Тухайлбал, 2023 оны зургадугаар сард нэг зээлдэгчийн гэрт оршуулгын цэцэг хүргэлтээр ирсэн тохиолдол гарчээ. Цэцгийн зураг цахим сүлжээнд тарсны дараа цагдаа нар зээлийн платформын хэд хэдэн оффист нэгжлэг хийсэн байна. Энэ нэгжлэгээр дамжуулан цөөнгүй компани нь гадаадын хөрөнгө оруулалттайг илрүүлжээ.
Нэргүй 2024-09-24 139.5.216.145
Манайд бол тэр зээлийн апп чинь нүүрсний хулгайн мөнгөө угааж залуусыг өрөнд оруулж байна
Нэргүй 2024-09-24 59.153.86.156
ONDO болон нийслэл тойрсон оршуулгын газрын том босс Анар муу новшоо чи ч бас ЛЭНД ээр дамжуулж их шулж байгаа даа.
Нэргүй 2024-09-24 203.98.77.114
Манайх бас тэнд орсон байгаа биздээ, энгийн иргэдийг мөлжихөд нь нэмэр оруулаад л зээлийн Апп ажиллуулаад л инээгээд сууж байгаа, УИХ-д шинээр гишүүн болсон залуугийн компаниас эхлээд
Uu 2024-09-24 202.179.25.126
Mongol uls hyanqh heregtei gadaadin olon hun bank bus baiguulj mungu huulj baiga Ted nar bainga .opiss solid tatvaras tsugtddag baih
workerooridt 2024-09-24 4.36.26.34
sadaanix# ytasaar, z**l yuch xuixees; medseer6.
xylgaichduin alyyrchduin , SADAAND YABSNZ gazar byr CJN zb#-; 2024-09-24 4.36.26.34
massglibn, pancngzc tanaimy salcany?;+ cyyx xeregtei bngc.+ buchug barimt xepegtei bn.cola carbtai BLR; ardtai gadni medee bucheed bn##;