Цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?

Цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?

Цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?

Анхны атомын буюу цөмийн цахилгаан станц 1950-аад онд ашиглалтад орсон цагаас эхлэн дэлхийн нийт эрчим хүчний эх үүсвэрийн асуудал дээр тус тусын байр суурийг хадгалж иржээ. Цөмийн эрчим хүч нь чулуужсан түлшнээс илүү "цэвэрхэн" сонголт боловч үхлийн аюулт зэвсэг болох боломжтой. Үүнийг үйлдвэрлэх нь газрын тос, нүүрс шиг агаар мандал, орчны бохирдлыг үүсгэдэггүй ч асар өндөр зардалтай бөгөөд атомын цахилгаан станц барихад урт хугацаа шаарддаг. Тэгвэл нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгахын тулд улс орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах хэрэгтэй юу? Эсвэл арай бага өртгөөр чулуужсан түлш, газрын тосоо ашиглах уу?

ЦӨМИЙН ЭНЕРГИ ГЭЖ ЮУ ВЭ?

Цөмийн энерги гэдэг нь атомын цөмөөс ялгарах эрчим хүч юм. Үүнийг цөмийн задрал гэж нэрлэгдэх процессоор дамжуулан цахилгаан үйлдвэрлэдэг. Энэ процесст ураны атомууд хуваагдаж, маш их энерги ялгардаг байна. Тодруулбал, цөмийн реакторт ураныг түлш болгон ашиглаж, үүний атомууд хуваагдах үед дулаан ялгардаг аж. Уг дулаанаар тодорхой хэмжээний усыг буцалган уур гаргана. Уг уур нь цахилгаан үйлдвэрлэдэг генераторуудтай холбогдсон турбинуудыг эргүүлж цахилгаан үүсгэдэг аж.

Олон жилийн турш чулуужсан түлш, байгалийн хий болон шатахуун нь цахилгааны эх үүсвэр байсан. Сүүлийн жилүүдэд зарим улс орнууд салхи болон нарны эрчим хүчээр цахилгааны эрч хүчээ хангадаг болсон. Гэхдээ 1950-аад оны үед цөмийн энергийг ашиглан цахилгааны эрчим хүчээ хангадаг болсон орнууд газрын тос, чулуужсан түлшнээс татгалзаж, орчны бохирдлыг багасгаж эхэлсэн байна.

Дэлхийн нийт цөмийн цахилгаан станцын талаас илүү хувь нь 1970-1985 оны хооронд баригдсан байдаг.

Одоо цагт цөмийн эрчим хүч нь дэлхийн эрчим хүчний хэрэгцээний 10 орчим хувийг хангаж байгаа бөгөөд 32 улсад 439 цөмийн үйлдвэр ажиллаж, 55 орчим шинэ реактор баригдаж байна. Түүнчлэн 2020 оны байдлаар 13 улс нийт цахилгаан эрчим хүчнийхээ дөрөвний нэгийг цөмийн эрчим хүчнээс үйлдвэрлэж, АНУ, Хятад, Франц зэрэг улс зах зээлд ноёрхож байна.

АНУ-ын цахилгаан эрчим хүчний 60 хувийг чулуужсан түлш эзэлдэг бол үлдсэн 40 хувийг сэргээгдэх болон цөмийн эрчим хүч тэнцүү эзэлдэг. Франц улс 1970-аад онд цөмийн эрчим хүчний салбараа өргөн хүрээнд өргөжүүлэх ажлыг эхлүүлж, гадаадын нефтийн хараат байдлаас гарах зорилго тавьжээ. Ингэснээр тус улс утаагаа урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээгээр бууруулж, эдийн засгаа сэргээж чадсан.

Өнөөдөр Францад 56 реактор ажиллаж байгаа бөгөөд цахилгаан эрчим хүчнийхээ 70 хувийг цөмийн эрчим хүчнээс авдаг.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ДАВУУ ТАЛ

Цөмийн эрчим хүч нь утааг бууруулах гайхалтай арга болохийг Франц улс жишээ татан харуулсан. Энэ нь хүлэмжийн хийг ялгаруулахгүйгээр эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд цөмийн станцын хөргөх цамхаг нь агаар мандалд зөвхөн усны уур ялгаруулдаг. Ингэснээр цөмийн цахилгаан станц нь агаар мандалд хортой, цацраг идэвхт бодис ялгаруулахгүй гэсэн үг юм.

Улаан өнгөөр цөмийн энергийн хэрэглээг харуулсан байна

Цөмийн эрчим хүчийг дэлхий дээр байх бүх эх үүсвэрүүдийн хажууд хамгийн цэвэр, бохирдолгүй гэдгийг олон мэргэжилтнүүд батлан хэлдэг. Мөн энэ нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг хамгийн хурдан бууруулна гэж үзэж байна. Франц, Саудын Араб, Канад, Өмнөд Солонгос зэрэг улсууд цөмийн реактор, усан цахилгаан станцын далан барих замаар нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг эрс багасгасан байдаг. Товчхондоо, цөмийн эрчим хүч нь улс орнуудыг цэвэр эрчим хүч рүү шилжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

Өнгөрсөн онд Европын Комисс байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны жагсаалтад цөмийн эрчим хүчийг "ногоон эрчим хүчний эх үүсвэр" хэмээн хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тус эрчим хүчинд нэг том асуудал бий. Энэ нь цөмийн хог хаягдал юм. Цөмийн хог хаягдал хэдэн мянган жилийн турш цацраг идэвхт бодис ялгаруулж, зааврын дагуу устгах, булахгүй бол орчныг тэнцвэргүй байдалд хүргэнэ. Гэсэн хэдий ч эрдэмтдийн хувьд цөмийн хог хаягдлаас илүү уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийд тулгамдаад буй аварга том асуудал юм.

 Сайн мэдээ гэвэл цөмийн хаягдлын 90 орчим хувийг дахин боловсруулах боломжтой.

Реакторт ашигладаг ураны түлшийг задлах явцад багахан хэмжээний энерги зарцуулдаг тул боловсруулж дахин ашиглах боломжтой. Энэ нь цөмийн хаягдлын менежментийг хянах боломжтой болгодог.  Түүнчлэн цөмийн эрчим хүчийг чулуужсан түлштэй харьцуулбал нийгмийн эрүүл мэндэд хор хөнөөл багатай. Цөмийн хаягдал нь чулуужсан түлшнээс ялгарч буй химийн хорт бодис шиг аюултай биш гэдгийг цөмийн зэвсгийг дэмжигч хөдөлгөөнийхөн онцолдог.

Хүлэмжийн хий ялгаруулалт

Үнэн хэрэгтээ нүүрс, газрын тос нь "үл үзэгдэх алуурчдын" үүргийг гүйцэтгэдэг бөгөөд дэлхий даяар таван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг гэх судалгаа бий.

Зөвхөн 2018 онд дэлхийн хэмжээнд 8.7 сая хүн чулуужсан түлшнээс болж амиа алдсан байна. Үүний эсрэгээр, цөмийн эрчим хүч үүсч эхэлснээс хойшхи 70 орчим жилийн хугацаанд ердөө гурван үйл явдал олон нийтийн түгшүүрийг төрүүлэв. Тодруулбал, 1979 оны Гурван милийн арал, 1986 оны Чернобылийн гамшиг, 2011 оны Фукушимагийн цөмийн гамшиг. АНУ-ын Цөмийн энергийн албаны мэдээлснээр цөмийн эрчим хүч нь хамгийн өндөр хүчин чадалтай бөгөөд станцууд нь засвар үйлчилгээ бага шаарддаг. Мөн нэг удаагийн түлш цэнэглэлтээр хоёр жил гаруй хугацаанд ажиллах хүчин чадалтайгаас гадна салхи, нарны цахилгаан станцаас гурав дахин илүү найдвартай юм.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН СУЛ ТАЛ

Цөмийн эсрэг хөдөлгөөн, бүлгүүд хэд хэдэн шалтгааны улмаас үүнийг эсэргүүцдэг байна. Жишээ нь дэлхийн Хоёрдугаар дайны үед Японы Хирошима, Нагасаки хотод болсон цөмийн гамшгаас үүссэн хохирол болон Орос-Украины дайн хурцадмал байдалд шилжиж, цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй байдлаас сэргийлж цөмийн эрчим хүчнээс татгалзахыг уриалдаг. Олон арван мянган хүний амь насыг авч одсон цөмийн зэвсэг нь цацрагаас үүдэлтэй өвчнийг бий болгож, эко системийг бүхэлд нь үхүүлдэг.

Тиймээс цөмийн энергийг зэвсэг болгож, аймшигт хор хөнөөлийг авчрахгүйн тулд 1970 онд "Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх тухай хууль" хүчин төгөлдөр болсон байна.

Уг хуулийн гол зорилго нь цөмийн зэвсгийн тархалтаас сэргийлж, уг төрлийн зэвсэггүй байхын төлөө юм. Мөн цөмийн энергийг зөвхөн энхийн зорилгоор ашиглахыг дэмжих зорилготой. Гэсэн хэдий ч энэхүү эрчим хүчний эх үүсвэрийг эсэргүүцэгчид цөмийн энергийг цөмийн зэвсгийн технологитой гүн гүнзгий холбоотой гэж үзсэн хэвээр байгаа. Цөмийн технологи дэлхий дахинд нэвтэрч байгаа энэ үед өндөр хөгжилтэй орнууд буруу замаар ашиглах эрсдэл өндөр байдаг гэх судалгаа бий.

Өмнөх хэсэгт дурдсанчлан цөмийн энерги нь цэвэр эрчим хүчний эх үүсвэр юм. Гэсэн хэдий ч цацраг идэвхт цөмийн хаягдал нь плутони, ураны үрэл зэрэг маш хортой химийн бодис агуулдаг. Эдгээр материалууд нь хэдэн арван мянган жилийн туршид хорт чанараа хадгалдаг тул болгоомжтойгоор бүрмөсөн устгах шаардлагатай байдаг.

Дэлхий дахинд 1950-иад оноос хойш 250,000 тонн өндөр цацраг идэвхт цөмийн хаягдлын овоолго хуримтлагдаж, тархсан.

Үүний 90,000 тонн нь зөвхөн АНУ-д хадгалагдаж байна. Цөмийн хаягдлын хор хөнөөлийг мэддэг олон хүн осол гарахаас болгоомжилж, цөмийн энергийг эсэргүүцдэг ч ийм зүйл тохиолдох магадлал тун бага. Цөмийн зэвсэг үнэхээр ашиглагдаж эхэлбэл дэлхий дахинд аюул нүүрлэхийг эсэргүүцэгчид мэддэг. Фүкүшимагийн гамшиг хэнийг ч шууд алаагүй ч 150,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, олон тэрбум ам.долларын цэвэрлэгээ хийхэд хүргэсэн байдаг.

Эцэст нь хэлэхэд, бусад эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулахад цөмийн эрчим хүч нь хамгийн үнэтэй, цаг хугацаа шаардсан эрчим хүчний нэг юм. Цөмийн станцуудыг барихад олон тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд сэргээгдэх эрчим хүчний бусад дэд бүтцээс хамаагүй удаан, заримдаа бүр арав гаруй жил шаардагддаг. Гэхдээ тус станцыг ажиллуулахад харьцангуй хямд байдаг нь өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг хүчин зүйл юм. Хэрэв утаагүй болох зорилго тавьсан улс орнууд хангалттай хугацаанд хүлээж чадна гэж шийдвэрлэх бол цөмийн станц барьж, ирээдүйд найдах хэрэгтэй.

Цөмийн энергийн давуу болон сул талуудын талаарх маргаан олон жил үргэлжилнэ. Цөмийн эрчим хүч аюултай байж болох ч томоохон гамшиг ховор тохиолддог бөгөөд эрсдэл нь жил бүр олон сая хүний ​​аминд хүрдэг нүүрс, газрын тос зэрэг чулуужсан түлшний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллөөс бага байдаг.

Орос, Саудын Араб зэрэг чулуужсан түлш нийлүүлэгчдээс хараат байгаа орнуудын хувьд цөмийн эрчим хүч нь хараат бус томоохон алхам юм. Гэхдээ мэдээж хэрэг цөмийн эрчим хүч ашиглах бол уран импортлогч орнууд болох Канад, Казахсан, Австрали зэрэг орнуудын хараат болно. Тиймээс эцсийн гол асуулт нь бид импортын хувьд аль улсаас хамааралтай байвал илүү үнэ цэнэтэй, зөв сонголт болох вэ?

ЭХ СУРВАЛЖ: EARTH.ORG, THE NUCLEAR WASTE DISPOSAL DILEMMA, NUCLEAR ENERGY: A SILVER BULLET FOR CLEAN ENERGY?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-24 139.5.219.168

ЦӨМИЙН ЭНЕРГИ ХЭРЭГТЭЙ БОЛОВЧ БИДЭНД МАШ ҮНЭТЭЙ ЗАРАХГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХАРИН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧИДЫГ ЦАЛИНЖУУЛААД АЖИЛЛУУЛВАЛ ЯЗГУУР АШИГ НЬ БИДЭНД ҮЛДЭНЭ.

Avatar

Нэргүй 2024-09-24 103.168.34.30

Огт хэрэггүй. Залхуу хариуцлагагүй тэнэг туйлширдаг хүний оролдох сэдэв биш. Аргалаа түл

Avatar

Настан 2024-09-24 139.5.217.198

Украйн хэрэглэсэн Оросын газныхаа төлбөрийг өгөхөө зогсоож, Герман руу газ дамжуулах хоолойг хааж байсан учраас Герман Оросоос газ шууд авч байхаар Балтийн тэнгисээр татсан хоолойг Америкийн гар хөлүүд дэлбэлж таслаад Америкаас өндөр үнэтэй газ нийлүүлэх болсоныг бүгд мэднэ. Аргаа барсан Европчууд МАШ АЮУЛТАЙ гээд татгалзсан АЦС-уудаа ЦЭВЭРХЭН гэж магтаж дахин хэрэглэхээс өөр замгүй болсон нь инээдтэй ч бас гашуудалтай юм.

Avatar

Нэргүй 2024-09-24 66.181.186.56

солонгосчууд ярьдаг үйлдвэржилт огцом эдийн засагийн өсөлтийн суурь нь ердөө л 2зүйл байсан гэж 1 хямд эрчим хүч 2 хямд ажиллах хүч …хямд эрчим хүч нь атом байсан манайд үйлдвэржих ямар ч боломжгүй эрчим хүч 0 хямд ажиллах хүч байхгүй дэд бүтэц 0 ..олон юм хуцалгүй хятадууд нүүрс ахиухан аваасай гээл дор бүрнээ залбираад сууцгаа

Avatar

Оноч 2024-09-24 202.70.34.27

бараг л…

Avatar

Зочин 2024-09-24 76.220.74.140

Маргах юм байхгүй. Манай улсад ашигтай. Харин асар их зардалтай болохоор энэ нь одоохондоо мөрөөдөл л юм даа.

Avatar

C 2024-09-24 216.38.195.74

y;

Avatar

1@; 2024-09-24 216.38.195.74

Pus… ;offers asylum #47y

Avatar

Зочин 2024-09-24 124.158.119.18

"Тиймээс цөмийн энергийг з****г болгож, аймшигт хор хөнөөлийг авчрахгүйн тулд 1970 онд "Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх тухай хууль" хүчин төгөлдөр болсон байна" … ? ? ? "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай конвенци" гэх юм биш үү

Avatar

Болдсайхан 2024-09-24 66.181.176.165

Зургаан тэрбум доллар хэрэгтэй. чингис бондын нэг тэрбум таван зуун саяыг арван жил төлсөн түүх саяханых. Хоёрт бэлтгэгдсэн ажиллах хүчин хэрэгтэй. Үгүй бол улсаараа гадаад улсын өрийн хавханд орно

Avatar

Нэргүй 2024-09-24 118.221.242.42

хөргөгч плитк мэтийн юм хийж чадахгүй байж тэр нарийн өндөр технологитой атомын станц баринааа хахаха дэлбэрч үхнэ та нар малууд аа та нары нүүрсний станц ч барьж чадахгүй мангуу байж

Avatar

Нэргүй 2024-09-24 118.221.242.42

хахаха та нарын тархиар бол нүүрсний станц барих тархигүй хэвтэж байж юун аюултай атомын станц вэ хахах хэдхэн хоноол дэлбэрнэ малууд аа битгий чадахгүй байж дээгүүр сэвээд бай. монгол эрчүүд дунд сургуулийн хими физик ойлгодоггүй тоонд муу чаддаг юм нь хулгай хийх. хахах хулгай хийж бүтээдэг эд биш шүү

Avatar

Нэргүй 2024-09-24 43.242.242.59

Хүйтэн уур амьсгалтай Монгол оронд гагцхүү атомын цахилгаан станц л аминд нь орно. Түүхий эд нь байна. Одоо зоригтой атомын цахилгаан станцаа бариач ээ. Ярьсаар байгаад 20 жил боллоо. Барих ёстой гэдэг нь батлагдчихаад байхад цаг алдаад байх юм. энэ ажилд улс төржилт намчирхал хэрэггүй. гадны гар хөл болсон монгол хүмүүс энэ ажлыг унагаасаар ирсэн.

Avatar

Нэргүй 2024-09-24 139.5.217.198

Газар чичирхийлээд АЦС маань зогсоод дахиж асах гээд хэд хоноход л бүгд хөлдүүс болохыг мэддэггүйчүүд л их мэдэмхийрэх юм даа 😭

Avatar

туяа 2024-09-24 118.221.242.42

цөмийн цахилгаан станц ажиллуулах боломж байхгүй ядаж 1000 мэргэжилтэн хэрэгтэй байхгүй байхгүй байна тийм тархи монголд байхгүй монгол эрчүүд уншиж бичиж ч чаддаггүй бага ангийн тоо бодож чадахгүй бөөн алдаа хийдэг тэнэг мангуу хими физик ойлгодог толгой монголд хэдхэн. тэд нарыг арын хаалгагүй гэж ад үзэж дардаг бүгд гадаадад гарчихсан байна . та нар шиг тэнэг юмнууд ажилуулбал 3 хоноол дэлбэрнэ. маш их юм тохируулах ёстой болгоомжтой байс ёстой нарийн ажил

Avatar

Нэргүй 2024-09-24 202.126.89.228

Нүүрсний хогоор утаад өгнө өө чамөйг

Avatar

иргэн 2024-09-24 202.21.127.114

чулуужсан түлш гээд байх юм. Малтмал түлш гэвэл илүү зөв болно до.

Avatar

Нэргүй 2024-09-24 202.126.88.165

Эхний удаа бид чинь уранаа л боловсруулах гээд бгаа шүү дээ
Дараа нь л АЦС яригдана

Avatar

Хэрэгтэй шүүдээ 2024-09-24 202.179.18.152

Хамгаас хэрэгтэй байна ядаж наад утаа чинь байхгүй болно сэтгүүлч хүн гуай яг ийм нийтлэл хэзээ билээ дээр үед сонин дээр гарч байсан 2000 оны эхэнд байна уудаа урьд хөрш хятад одоо дахиж 10 барих төлөвлөгөөтэй явж байгаа манайд бол 1 байхад хангалттай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж