"Маршалын гүүрийн хуучин хучилтыг хуулж, шинээр тавихаас аргагүй"

"Маршалын гүүрийн хуучин хучилтыг хуулж, шинээр тавихаас аргагүй"

"Маршалын гүүрийн хуучин хучилтыг хуулж, шинээр тавихаас аргагүй"

Улаанбаатар хотын хэмжээнд авто замын засвар шинэчлэлийг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл учруулахгүй байх зорилгоор амралтын өдрийг тааруулан ихэвчлэн шөнийн цагаар хийж байсан. Гэвч агаарын хэм – градус руу орсноос авто замыг шинэчлэх ажлыг шөнийн цагаар хийх боломжгүй болсон тул ажлын өдрүүдэд ч гүйцэтгэх шаардлага тулгарчээ. Энэ талаар Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр дараах мэдээллийг өглөө.


Тэрбээр “Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 22-ны 23.00 цагаас есдүгээр сарын 26-ний 06.00 цаг хүртэл хааж шинэчлэхээр болсон. Бид бүхэн авто зам хаах мэдээллийг ажил эхлэхээс 72 цагийн өмнө тогтмол Ulaanbaatar.mn вэб сайт болон фэйж хуудас, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байна.

Нийслэлийн хэмжээнд 87 байршилд авто зам засах ёстойгоос энэ удаагийнх нь Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн ажил болж байна.

Өнөөдөр орой 23.00 цагаас эхлэн Нийслэл хүрээний авто замыг И-март дэлгүүрийн уулзавараас тэмээтэй хөшөө хүртэл хойд чиглэлийг хаахаар төлөвлөөд байна.

Яагаад есдүгээр сар гарчихаад байхад зам засварын ажил хийгээд байна вэ гэвэл технологийн хугацаа гэж байдаг.  Агаарын температур шөнийн цагаар – градус руу орж байгаа учраас асфальт хучилт хийхэд маш хүндрэлтэй болж байгаа. Тийм учраас өдрийн цагаар энэ ажлыг хийх шаардлага үүссэн. Хоёрдугаарт, иргэд маш зөв ойлгох хэрэгтэй. Улаанбаатар хотын хэмжээнд зургаан асфальт бетон үзель ажиллаж байна. Нэг асфальт бетон үзель ойролцоогоор 1000-1500 тонн асфальт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийслэлийн хэмжээнд нийт 41 ажил хэрэгжиж байна. Энэ тохиолдолд манай узель хүрэлцэхээргүй байгаа.  Гуравдугаарт,  дэвсэгч шаардлагатай байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд 15 дэвсэгч ажиллаж байна.

Гурван долоо хоног амралтын өдрүүдээр зам хааж байсан. Нэг амралтын өдөр авто зам хаахдаа 4-5 байршлыг хамруулж байгаа.  Тодруулж хэлбэл, 4-5 байршилд авто зам хаахаар ажлын өдрүүд рүү орохгүй болохоор төлөвлөгөөт хугацаанд багтаан хийж амжихгүй болж байгаа. Узель дээр ажиллаж байгаа хүмүүс маань 48 цагаар нойргүй ажиллах нөхцөл ч үүсч байгаа учраас ажлын өдрүүдэд авто замыг хаахас аргагүй болсон.

Энэ долоо хоногийн сүүлээс авто зам хааж, хийх шинэчлэлийн ажлын мэдээллийг өнөөдөр мөн Ulaanbaatar.mn вэб сайтад оруулсан. Аль хэсэгт авто зам хааж завсар шинэчлэлийн ажил хийх талаарх мэдээллийг долоо хоногоор оруулж байна. Иргэд маань хүлээцтэй хандах хэрэгтэй.

Бас нэг асуудал нь Маршалын гүүрэн дээрх асфальттай хучилтыг хуулаад байна гэх асуудал яригдах боллоо. Байнгын жин гэж байгаа, гүүрэнд тооцоо байдаг. Машин яваагүй үед ямаршуу хэмжээний жинтэй материал орох вэ, өөрийн нь жин хэд байх вэ гэдэг тооцоолол байдаг учраас хуучин асфальт дээр нэмээд хучилт хийж болохгүй.

Тооцооллоо барихын тулд асфальт бетон хучилтын өнгө үеийг хуулж аваад асфальт бетон хучилтаа дахиад дэвсэж байгаа. Энхтайвны гүүрийг ч мөн адил их засварын үед ингэж хийж байсан.

Гүүрийн засварыг дээрх горимоор хийдэг учраас иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Энэ бол зам эвдээд байгаа юм биш байгаа хучилтыг нь хуулаад шинэ хучилтаар сольж байгаа шинэчлэлийн ажил. Уг замыг есдүгээр сарын 26-нд нээнэ.

Нийслэлээс энэ жил 162.3 км зам буюу дөрвөөс зургаан эгнээ бүхий авто замыг шинэчилж байгаа. Эл шинэчлэлд гол гудамж замууд орсон учраас иргэдэд бухимдал төрүүлээд байгаа, ойлгож байна. Өнөө жил авто замаа шинэчлэхгүй бол ирэх жилүүдэд маш өндөр зардлаар зам засварын ажлыг хийх болж байгаа гэдгийг зөвөөр ойлгоорой” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-23 202.72.243.182

маршалын гүүр саяхан ашиглалтад орсон биз дээ

Avatar

Baagii 2024-09-23 120.22.43.171

5, 10 jildee zasahaargui yum hiij chaddag bolchihood hugjij bna gej yarih heregtei. us zailuulah hooloi ch oligtoi hiij chadahgui tatvar tulugchdiin mungiig jil bur ursgaj ashig hiij bna daa

Avatar

Зочин 2024-09-23 59.153.112.208

Анх мянганы замыг мен л ингэж элдвээр хэлж байж билээ. Одоо харин иргэд сэтгэл ханадаг болсон. Хотын замын ажлыг одоо бас ингэж л байна. Цаг хугацаа харуулнаа. Харин чанартай л хийгээсэй билээ…

Avatar

ЗАСНА гэж хуурсан юм уу 2024-09-23 103.212.118.83

ОРБИТ – НАЙРАМДАЛЫН зам засвар эхлээгүй байна. ХЭЗЭЭ эхлэх вэ? ЗАМ дээр засварчид алга. ХАРАГДАХГҮЙ байна.

Avatar

Нэргүй 2024-09-23 59.153.112.131

Замын л******д 5,678 саруудад юу ч хийхгүй байж байгаад жил бүр хичээл сургуулийн ачаалал ихэссэн 9,10 сард сүржигнэж хийх юм, иргэдыг бухамдуулж ингэж хмйх шаардлаггүй хавар зуны өдрүүдэд хийж ажлаа зөв зох байгуулж ажиллаж сур!

Avatar

Нэргүй 2024-09-23 80.148.22.12

Solior muu teneg ork

Avatar

Нэргүй 2024-09-23 158.59.146.28

hafar, zun hiihgui yagaad dandaaa ingek namar oroi hal hal hiij yavdag bnaaa, mongol tur zasag gej yagaad iim doup umm be

Avatar

иргэн 2024-09-23 66.181.188.103

Та нартаа амжилт хүсье

Avatar

Нэргүй 2024-09-23 103.161.242.129

48 цаг нойргүй ажилласан хүнээс ямар ажлын бүтээмж гарах вэ. Бас халтуурны ажил дутуу дулимаг хийнэ биздэ. Ингэхээ болимоор юм. Наад зам чинь зүв зүгээр байсан. 48 р сургуулийн урд замыг засааяч. Машин явахын аргагүй болсон, борооны үус урсаад.. Одоо хүүхдүүд зам гарахдаа бүдэрч унаад байдаг. Ийм замыг засахгүы байж зүгээр зам засаад байх юм

Avatar

tiimih muudsan zam biluu 2024-09-23 66.181.160.118

uur zasahaar evdreltei zamoldoogui yum uu

Avatar

ХААН ХААЛГХ 2024-09-23 66.181.186.145

МАРШАЛЫН ГҮҮРЭН БАЙДАГ ИХ ТЭНГЭР ТОМ НЭРТЭЙ ГАЗАРЛУУ ОЧДОГ ХААЛГХ АРАЙ ДЭНДҮҮ ЮМ БНА ЛЭЭ ГӨЛМӨН ТӨМӨР НЬ ЗЭВЭРСЭН ИЧМЭЭР ХААЛГА БНА ЛЭЭ !УГ НЬ ТӨРИЙН НҮҮР ЦАРАЙ ЮМ ДАА ЯДАЖ ЧУЛУУ ГАНТИГААР ХИЙЖ БОЛМООР АНХААРМААР ЮМ

Avatar

ИРГЭН 2024-09-23 103.57.93.93

Засахгүй болхоор зассангүй гэнэ засхаар заслаа гэнэ ккк!!! Ирэх жилээс бүх юмны үнэ өртөг нэмэгдэнэ гэж хэлээд ойлгуулаад бн аа!!

Avatar

Нэргүй 2024-09-23 202.126.91.195

Арай л гомдмоор байнаа. Зүгээр байсан засаж энэ тэр өөр хийх юм олдсонгүй юу

Avatar

Нэргүй 2024-09-23 59.153.114.152

ЭВДРЭЛГҮИ ЗАМИГ ЗАССАН НЭР ЗҮЖ МӨНГӨ ЛУИВАРДХА БОЛИОЧЭЭЭЭ НЯМБАЛА

Avatar

Зочин 2024-09-23 139.5.217.103

Том Хулгайчууд машиндаа архи уугаад явахаар донсолоод асгараад бна гэж гомдол гаргаад Нянбаатар нь засаж өгч бгаам бна. 162км зам засаж бна гэхлээр Замын боржур тоймгүй их шахажээ. МАНгарууд үхэж далд ороосой

Avatar

Isee 2024-09-23 103.212.116.94

Энэ замын хашлага ч, зам нь зөв зүгээр байсан хүн бүхэн мэдэж бгаа мөнгө угаах л арга байх МАН ын. 50-60 хүүхэдтэй, 3 ээлжийн сургуулиа цэгцэлж, багш нараа олж ирмээр юм. Аль болох хоосон орон зай ашиглаж мөнгө угаах МАН ын арга. Коридорд зулаад хэвтүүлчихдэг эмнэлгээ өргөтгөж янзлаачээ. Богино хугацаанд халтуур хийж хэдэн тэрбумаар нь хусаж иргэдийн саналыг авах МАН ын арга. Үүндээ сүүлийн арваад жил гаршиж бна шүү МАН. Ядахдах усны хоолой, шүүр ч тавихгүй нялгадаад л хаях юм . Арай л бнаа.

Avatar

Нэргүй 2024-09-23 202.126.89.251

Хайран хуучин замыг хуулаад байдаг юун мангарууд вэ!

Avatar

Zochin 2024-09-23 59.153.113.17

Манайхан юмыг зөвөөр хүлээж авч сур ! Юу ч хийсэн муулдаг муухай зандаа больцгоо. Замыг сайжруулж бна

Avatar

Нэргүй 2024-09-23 103.145.234.34

Иймэрхүү хөдөөний малууд яаж яваад хотын удирдах албадуудад орж ирдэг бна аа? 10-15 жилийн өмнө л сумын төвд гөлийгөөд явж байсан гарууд шт.Бүхэл бүтэн зуны 3 сарыг өнгөрөөчөөд одоо юу гээд хасах градус яриад байгаан? Менежментийн ямар ч тооцоо,мэдлэг байхгүй.Дээрээс нь ХОТ ямар байх талаар стандартын ямар ч ойлголтгүй цүнхчид бидний мөнгөөр туйлж бна даа

Avatar

Нэргүй 2024-09-23 103.161.242.254

Яг тийм, шөнө хасах градус орох үеэр л гэнэт ажлаа хийдгээ болимоор байна. Бүхэл бүтэн зун хийх боломжтой байсан шүү дээ. Нөгөө талаар Их тэнгэрийн зам тийм муу байсан гэж үү??? сонирхолтой

Avatar

Иргэн 2024-09-23 103.212.118.136

Дарга нарын явдаг замыг бүр гоё болгож байгаам биз дээ. Уул нь хамгийн эвдрэлгүй асуудалгүй зам юмсан. Яаж мөнгө идэхийг яруу тодоор үзүүлэхиймаа муусайн п***а нар.

Avatar

Зочин 2024-09-23 66.181.183.147

Энэ хотыг чинь эрүүл хүмүүс удирдаж байна уу эсвэл ухаан солиотой тэнэгүүд удирдаж байна уу, ойлгохоо байлаа. Хан-Уул дүүргийн 17- р хороод байдаг олон хороололд ганцхан гарч үлдээгээд зам хаажээ. Ядаж ганц гарц дээрээ цагдаа зогсоож болодоггүй юм уу?!?!?!?

Avatar

Зочин 2024-09-23 124.158.109.154

замын хучилтыг хуулж мөнгө идэхээ больцгоо. дээрээс давхарлаад л тавиачдээ. маршлын гүүрээр их цөөхөн машин явдаг шдээ. Солих засах шаардлагагүй замыг д сүйдлээд унах юм Нямбаатараа!! Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг их үнэн юм даа.

Avatar

Нэргүй 2024-09-23 124.158.126.107

энэ гайгүй зам ш дээ. шинэчлэх шаардлагагүй. улаанбаатарт энэ замаас муу зам зөндөө байна. дарга нарын явдаг замыг шинэчилж, татвар төлөгчдийн мөнгөөр дарга нарт долигонохоо болих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-09-23 202.126.90.229

заавал хичээл ажил сургуультай давхцуулт хийх юм.5,6 7 8 саруудад юу хийж бөйдаг вэ. өчнөөн дулаан цаг агаарыг ангайж өнгөрүүлчээд хүйтэрхээс өмнө хмйх ёстой гэж ярихаас ичээч!!!

Avatar

amraa 2024-09-23 66.181.180.113

zuv zugeer zam baisan .Uiddag uymuu yadag uym

Avatar

Нэргүй 2024-09-23 202.131.225.53

Найрамдалын замыг хийлээ л гэсэн юу ч хийж эхлээгүй байна лээ шүү. Худлаа хүмүүст харагдсан ажил хийх гэж зүгээр байгаа зам засахаа болиорой. Улсын мөнгө уйлдаггүй гэдэг шиг мөнгөөр ёстой тоглох шиг болж байна. Тэгээд олигтой ч тоглохгүй олон хүний ажлыг алж байдаг.

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.182.75

Niisleliin tosovt todotgol hiisen. mongotei bolson. odoo uuniigee idej duusgahgui bol bolohgui bolson tul yaaravchilj bna gesen ug. erdoo l ene

Avatar

яагаад 2024-09-23 192.82.92.204

Яагаад 0 дээш цаг агаартай зун хийж болдоггүй юм бэ

Avatar

Нэргүй 2024-09-23 112.72.10.170

s** min tender zarlaad hugtsaa aldadag

Avatar

Нэргүй 2024-09-23 103.145.234.34

Тендерээ тэгээд эрт зарлахад яадгийн глг минь

Avatar

Ьвл 2024-09-23 139.5.218.116

Яагаад зун хийж болоогүй юм яагаад орон нутгийн сонгууль угтаж хийж байгаа юм яагаад танай нямбаатар чинь уйлаад байдгийн хэлээд өг

Avatar

Вold o 2024-09-23 116.120.126.36

сонгууль дөхөхөөр ингэж юм хийсэн дүр эсгэж байгааг чинь мэдэхгүй гэж бодож байна уу…зайлаа

Avatar

И 2024-09-23 103.168.34.184

Одбаяраа! Яагаад эвдрээгүй, насжилт болоогүй замуудад хүчитгэл хийгээд байна вэ? Чи замын инженер үү? Бүтэн бетон бродюруудыг яагаад эвдээд, хаяад байна вэ ? Хотын бондын мөнгийг ямар нэг төлөвлөгөөгүй, олдсон дээр нь л зарцуулах ёстой юу ? …

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.189.169

Хуучин асфальт дээр нь шингэн асфальт дэвсээд л өнгө хийж байгаа харагдсан даа. Энэ жилийн зам засварын ажлын төсөв, гүйцэтгэлийг нягталж шалгах нь зүйтэй байх шүү

Avatar

Нэргүй 2024-09-23 27.123.212.86

Za oilgoloo duu mini. Ajlaa chanartai sain hiigeerei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж