Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн цаг агаар сэрүүссэн нь ханиад томуу тархах эрсдэлийг нэмэгдүүлээд байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ТҮН-ийн халдвар судлагч их эмч Ч.Уртнасангаас улсын хэмжээнд бүртгэгдсэн томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар тодрууллаа.
ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГСДИЙН 70 ХУВИЙГ 15 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДҮҮД ЭЗЭЛЖ БАЙНА
Тэрбээр "Амбулатороор үйлчлүүлж буй хүмүүсийн тав орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн хувьд амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн улмаас 19 хувь нь эмчлүүлж байна. Насны хувьд авч үзвэл амбулаториор үйлчлүүлэгчдийн 80 хувь нь 15 орчим насны хүүхдүүд энэ дундаа 50 орчим хувийг нь тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Эмнэлэгт хэвтэгсдийн 70 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаагаас 48 орчим хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байгаа юм. Өвчлөлийн байдлыг авч үзвэл өмнөх долоо хоногоосоо харьцангуй нэмэгдсэн. Өмнөх долоо хоногт амбулаторид эмчлүүлэгчид гурав орчим хувийг эзэлж байсан бол өнөөдрийн байдлаар хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь хүүхдүүдийн сургууль цэцэрлэг эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байгаа. Мөн улирал солигдож, өдөр нь дулаан, орой нь хүйтэн болох зэрэг цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой. Вирус судлалын тандалтаар томуугийн вирус орж ирээгүй.
Харин илэрч буй сорьцуудын нэг орчим хувийг Covid-19 эзэлж байна.
Covid-19 нь А, В вирустэй адил улирлын томууг үүсгэдэг байнгын орчилд байдаг вирусүүдийн нэг болж байгаа. Мутацид орсон шинэ вирус биш. Цөөн тоогоор бүртгэгдэж байгаа. Сүүлийн хоёр долоо хоног дараалаад нэг, нэг орчим хувьтай бүртгэгдсэн. Амьсгалын замын зарим вирусүүд хүндрэл ихтэй. Мөн Covid-19 цар тахлын дараагаар томуугийн вирусүүдэд өөрчлөлт орсон байх магадлалтай.
ДУР МЭДЭН ЭМЧИЛГЭЭ ХИЙХ НЬ ТУХАЙН ВИРУСИЙГ ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ БОЛГОДОГ
Өнөөдрийн байдлаар иргэдэд хоолой өвдөх,ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байна. Шинж тэмдэг илэрвэл харьяа эмнэлэгтээ очиж, эмчилгээ үйлчилгээ авах хэрэгтэй. Дур мэдэн эмчилгээ хийх нь тухайн вирусийг эмэнд тэсвэртэй болгодог. Тухайлбал, өмнө нь нэг эм уугаад шинж тэмдэг арилдаг байсан бол дур мэдэн эм хэрэглэснээр гурван эм ууж байж шинж тэмдэг дарагдах нөхцөлийг бий болгодог. Тиймээс эмчийн зааврын дагуу эм уух нь чухал юм. Мөн бид нар сэрүүний бүсэд байдаг учраас томуу, томуу төст өвчинд өртөх өндөр эрсдэлтэй. Өртсөний дараа тухайн хүний бие организм болон тухайн хүний онцлогоос хамаараад шинж тэмдэг хүндэрнэ. Гэхдээ шинж тэмдгийг хүндрүүлэхгүйгээр өөрийгөө чийрэгжүүлбэл өвчлөл авах нь бага.
Бага насны хүүхэд, жирэмсэн хүн зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүс хүндрэх магадлалтай учраас эмнэлэгт хандаж эмчийн зааврын дагуу эмчлүүлэх шаардлагатай.
Ерөнхийдөө манай улсад аравдугаар сараас эхлээд томуугийн улирал эхэлдэг. Гэхдээ томуугийн вирус хэзээ орж ирэхийг урьдчилан хэлэх боломжгүй. Олон жилийн тандалтаас харвал арваннэгдүгээр сарын эхээр томуугийн вирус орж ирдэг. Улмаар арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард оргил үедээ хүрч байгаа нь ажиглагддаг. Одоогоор томуу, томуу төст өвчний вирус идэвхжиж эхэлж байна. Үүний дараа амьсгалын замын синцитиал вирус гэж орж ирдэг. Энэ вирус томуугийн вирустэй давхцвал эмнэлэгүүдийн орны ачаалал хэвийн үеээсээ хоёр дахин нэмэгдэх хандлагатай. Монгол орон даяар томуугийн улирлыг угтан урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг хийж эхэлдэг. Энэ жил найман сарын сүүлээр томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Ингэхдээ эрсдэлт бүлгийн хүн ам буюу зургаан сартайгаас таван нас хүртэлх хүүхдүүд, 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд болон архаг хууч өвчтэй хүмүүс мөн ажил мэргэжлийн онцлогтой холбоотой эрүүл мэндийн байгууллага, хүчний байгууллагын ажилтнуудад вакцинжуулалтыг хийж байна.
Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Дархлаажуулалтын хувьд жирэмсэн эмэгтэйчүүд хангалтгүй байна. Бусад бүлгийн хүмүүс 50 хувиас дээш хувь нь хамрагдсан" гэлээ.
Zochin 2024-09-23 122.201.31.160
Bolioroi Bolioroj,covid haniad shig bolj bn gej hudlaa helehgui shu,ard tumend,covid ayultai ayultai
- ylcuun kameruig### _; 2024-09-23 216.38.195.74
ard+CJNs;
fff 2024-09-23 202.126.90.155
Монголд үүрлсэн манж х***а зулбасгууд хулгай хийчээд үхэхэ хүрээд ирэхээр хужаагара хамгаалуулх гэж оролдож сүүлдэ х***а улсаа татаж унгалаа хулгай хийж өлөнтсөн хужаагуудын буруу шд.