"Хэрэв энэ жилийн сонгуульд ялалт байгуулахгүй бол дахин сонгуульд өрсөлдөхгүй" гэж Дональд Трамп хэлсэн байна. Тэрбээр Ням гаригт /2024.09.22/ "Full Measure" телевизийн ярилцлагад орсон бөгөөд хөтлөгч Атткинсон түүнээс сонгуулийн талаарх санаа бодлыг нь сонсжээ. Дональд Трамп 2016 оны сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан байдаг бол 2020 онд ерөнхийлөгчийн байр сууриа хадгалж чадаагүй юм.
Хөтлөгч Атткинсон түүнээс дахин сонгуульд өрсөлдөх эсэх талаар асуухад Трамп "Үгүй. Би тэгэхгүй. Би дахиж өрсөлдөж байгаагаа харахгүй байна. Энэ удаад амжилттай байна гэж найдаж байна" гэжээ.
АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан шатны санал хураалт эхлээд буй. Санал асуулгад одоогийн байдлаар Камала Харрис түрүүлж, Жо Байденыг мэтгэлцээний дараа илүүрхсэн Дональд Трамп сүүлдэж байна. Гэхдээ нэгдсэн шатны санал хураалт арваннэгдүгээр сард болох тул санал өгч эхлээгүй байгаа мужуудад нэр дэвшигч нар өрсөлдөх боломжтой юм.
Энэ удаагийн сонгуульд Дональд Трамп нэр нөлөө бүхий тэрбумтан, улс төрчдийн дэмжлэгийг аваад буй. Хөтлөгч Атткинсон түүнээс ерөнхийлөгч болбол Элон Маск, Конгрессын гишүүн Тулси Габбард болон бие даан нэр дэвшигч Роберт Кеннеди нар засгийн газарт ямар байр сууринд томилогдох боломжтойг асуусан байна.
Дональд Трамп хэлэхдээ "Энэ талаар ярих бол их урт сэдэв болно. Гэхдээ Бобби /Роберт Кеннеди/ эрүүл мэнд , байгаль орчны салбарт сайнаар хувь нэмрээ оруулах болно. Тэр химийн бодис хэрэглэдэггүй. Бидний хэрэглэж байснаас ч бага хэргэлдэг. АНУ-ын иргэдийн эрүүл чийрэг болгоход туслах болно" гэжээ. Роберт Кеннедигийн хувьд энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтээ өгсөн байдаг. Гэхдээ сонгуулийн кампанит ажлаа зогсоож, Дональд Трампийг дэмжих болсон байна.
Дараа нь Дональ Трамп 2020 онд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан Тулси Габбардын тухай хэлэхдээ "хамгийн эрүүл ухаантай хүн" гэж тодорхойлжээ. Тулси Габбард саяхан Дональд Трампийн засгийн газарт хүчин зүтгэх нь "нэр төрийн хэрэг" гэсэн байдаг. Тиймээс түүнийг гадаад харилцааны салбарт томилох сонирхолтой байгаагаа Дональд Трамп хэлсэн байна.
Дональд Трамп засгийн газрын зардлыг Элон Маскаар хянуулах хүсэлтэй байна. Тэрбээр ярилцлага өгч байхдаа "Элон бол Элон. Тэр хамгийн том зардал хэмнэгч нэгэн. Тэр хийж байгаа зүйлдээ сайн нэгэн. Би ч ялгаагүй. Би Элонд үүнийг/зардал хянах/ заавал хийх ёстой гэж хэлсэн. Тэр энэ улсад асар их хэмжээний хог байгааг мэддэг. Түүний ч зөв" гэжээ.
иргэн 2024-09-23 66.181.177.70
Гольф оо цохиод, садарлаад л насыг барсан дээр биз дээ. юу эс эй д байтугай дэлхийд хэрэггүй . …
Нэргүй 2024-09-23 192.42.116.212
Трампыг ялагдуулахыг их хүсэж байгаа бололтой энэ анусник уяахуяа шаахайнууд, ккк, бодит байдал өөр шүү! ккк
Нэргүй 2024-09-23 66.181.188.94
угаасаа л 80 гарчихна шүү дээ, улс төрд ч бас нас байдаг
Зочин 2024-09-23 217.138.199.186
Трам бол жинхэн Америк хүн, хэдэн еврэйн тоглоомын кукэлдээ биш.
Иргэн 2024-09-23 103.212.118.136
Эргүү өвгөн угаасаа чадахгүй ш д. Мэдлэг боловсрол чадвар чадал ухаан түй байхгүй гар даа.