Артета: Этихадад 10 хүнтэй 56 минут тоглоно гэдэг гайхамшиг

Артета: Этихадад 10 хүнтэй 56 минут тоглоно гэдэг гайхамшиг

Артета: Этихадад 10 хүнтэй 56 минут тоглоно гэдэг гайхамшиг

Английн Премьер лигийн 2024-2025 оны улирлын нэгэн гайхалтай тоглолт өчигдөр/2024.09.22/ Манчестер хотод боллоо. Лигийн тавдугаар тойрогт аваргаа хамгаалагч Манчестер Сити болон аваргын цомын гол өрсөлдөгч Арсенал учраа таарав. Өнгөрсөн хоёр улирлын гол өрсөлдөгчид энэ улирал ч гол өрсөлдөгчид байх шинжтэй. Гэхдээ Артетагийн Арсенал Пепийн Ситиг давахын тулд заавал ч үгүй талбай дээр нь хожих шаардлагатай билээ.

Тоглолтын уур амьсгал үнэхээр ширүүн, алдаа их гарсан. Тоглолт дөнгөж эхлээд л Кай Хаверц Родриг мөргөж унагаан тоглолт түр завсарлав. Родриг ч Арсеналынхан тоглолтын эхлэлд тайван байлгаагүй. Улмаар Родри бэртэж, тоглолтыг орхин гарсан. Түүний бэртлийг хүнд байж болзошгүй гэх шуум гарчээ. Родриг бэртэлд алдахаасаа өмнө Сити гоолын салхийг хагалж, тэргүүллийг авсан. Супер довтлогч Эрлин Холанд 14 дэх минутад гоол оруулж, сайн формтой байгаагаа харуулав. Ер нь Сити довтолж, Арсенал сөрөг довтолгооны боломж эрэлхийлж байлаа. Энэ нь ч үр дүнгээ өгч, Арсенал овжин байдлаар тооны харьцааг тэнцүүлсэн.

Кайл Уокер талбайн шүүгчтэй ярьж, байрлалаа эргэн эзэлж амжаагүй байхад нь Арсенал довтолгоогоо эхлүүлж, үүнийг нь Риккардо Калафиори гайхалтай цохилтоор гоол болгожээ. Уокер шүүгчтэй маргасан ч тусыг эс олов. Нэгдүгээр үеийн төгсгөлд Арсеналын булангийн цохилт амжилттай болж, Сакагийн дамжуулалтаар Габриель мөргөж, тэргүүллийг авлаа. Ийнхүү тоглолт хоромхон зуур тэс өөр хэмнэлтэй болж, Арсенал тэргүүлээд эхлэв. Тэдний хамгаалалт ч ширүүсч, шүүгчийн анхааралд олон өртсөн. Гай нь таарч, Леандро Троссар нэгдүгээр үеийн төгсгөлд шүүгчийн шүгэлийн дараа бөмбөг өшиглөсөн гэх шалтгаанаар хоёр дахь шар хуудсаа хүртсэнээр талбайг чөлөөлж, Арсенал арвуулаа үлджээ.

Хоёрдугаар үед хүн дутуу Арсенал байдгаараа хамгаалж, хожил байгуулахыг хүсэв. Сити ч 45 минут нүдсэн. Арсеналын залуус үр дүнгээ хадгалахын төлөө бүхнийг хийж, 90+8 дахь минут хүртэл тэссэн ч сэлгээгээр талбайд гарсан Жон Стөүнсийн цохилтыг зогсоож чадсангүй. Тэнэсэн бөмбөг Стөүнсийн хөл дээр таарч, улмаар гоол болжээ. Ийнхүү тоглолт 2-2 гэсэн эвийн гэрээгээр өндөрлөсөн юм.

Тоглолтын дараа Ситигийн Бернардо Силва ярихдаа "Өнөөдөр ганц л баг хөлбөмбөг тоглох гэж иржээ. Нөгөө баг нь шүүгчийн зөвшөөрсөн хязгаар хүртэл тоглох гэж ирсэн нь харамсалтай" гэжээ. Харин Арсеналын дасгалжуулагч Микель Артета "Этихадад 10 хүнтэй 56 минут тоглоно гэдэг гайхамшиг. Бидний хийсэн зүйл бол гайхалтай. Ийм багийн эсрэг 10 хүнтэй 56 минут тогловол 100 тоглолтын 99-д нь хожигдоно. Бүр олон гоолоор хожигдоно шүү" гэжээ.

Манчестер Сити таван тойргийн дараах байдлаар лигийг тэргүүлсэн хэвээр үлдсэн бол Арсенал 11 оноотой дөрөвдүгээрт бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.177.163

Шүүгч зэвүүн байсан

Avatar

Зэвүүнээ 2024-09-23 139.5.217.79

арсенал ч зэвүүн байсан , 2 зэвүүн гар өөрсдөө өөрсдийгөө дөнгөчихлөө дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж