"YouTube"-ын хаан титмийн эзэн 54 хуудас шүүхийн нэхэмжлэлтэй тулгарав

"YouTube"-ын хаан титмийн эзэн 54 хуудас шүүхийн нэхэмжлэлтэй тулгарав

"YouTube"-ын хаан титмийн эзэн 54 хуудас шүүхийн нэхэмжлэлтэй тулгарав

Хагас тэрбум шүтэн бишрэгч, сая сая ам.долларын хөрөнгө нь Жимми Доналдсон буюу "MrBeast"-ыг "YouTube"-ын хаан титмийн эзэн болгожээ. Гэвч тэр өдгөө 54 хуудас шүүхийн нэхэмжлэлтэй тулгараад байна. Удахгүй олны хүртээл болох "Prime Video Beast Games" шоуны таван эмэгтэй оролцогч түүний "MrB2024" продакшны эсрэг гомдол гаргажээ.

"Prime Video Beast Games" нь бүх цаг үеийн хамгийн олон оролцогчтой реалити тэмцээн юм. Тодруулбал, 1000 оролцогч таван сая ам.долларын төлөө тэмцэнэ. Гэвч хууль шүүхийн асуудлаас болоод уг шоу болох эсэх нь тодорхойгүй байна. Цаашилбал, "MrBeast"-ын цахим ертөнц дэх хамгийн догь залуу гэсэн дүр зурагийг үгүйсгэв.

Тэмцээнд оролцогчид хоол тэжээлийн дутагдалд орж, хэт ядарсан, эрүүл мэндэд сайнгүй хоолыг хааяа нэг л өгдөг гэсэн гомдол 54 хуудас шүүхийн нэхэмжлэлд багтжээ. 20 гаруй цаг хоол идээгүй учир эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол ч зураг авалтын үеэр гарсан байна. Мөн бэлгийн дарамтыг хэвийн зүйл мэт болгож, оршин тогтнохыг нь зөвшөөрсөн, дэмжсэн гэжээ.

"Netflix"-ийн "Squid game" цувралыг бодит амьдрал дээр бүтээсэн түүний контент 652 сая хандалт авсан байна. Тус шоуны ялагч 456 мянган ам.долларын шагнал хүртэж байв. Түүнчлэн янз бүрийн сайн үйлс хийж, хандив өргөдөгөөрөө тэр алдартай. Тэрбээр сайн үйлсийн аяны хүрээнд байшин, бэлэн мөнгө, автомашин зэргийг хүмүүст хандивлаж байжээ. Мөн дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст 25 сая гаруй хоол тарааж байжээ.

"MrBeast"-ын "YouTube"-ын дэмжигчдийн тоо зургадугаар сард дэлхийн дээд амжилт эвдсэн байна. Өнөөдрийн байдлаар түүний дэмжигчдийн тоо 316 сая байна. Сүүлийн 30 өдрийн хугацаанд дагагчийн тоо нь таван саяаар өсчээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж