Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар өнөөдөр/2024.09.23/ мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч Б.Баатарсайхан:
-Н.Өнөрцэцэгийн хурлын шийдвэр 2024 оны долдугаар сарын 19нд гарсан. Тэр өдөр шүүхийн тойм мэдээг гаргасан. Үүнд өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан агуулга бүхий мэдээлэл гаргасан. Өнөөдрийн хурлаар өмгөөлөгч нар саад учруулаагүй тухай мөн ярина. Н.Өнөрцэцэгийн хурал долоон сарын 18-ны 13:30минутад зарлагдсан байсан. Миний өөр нэгэн хуралтай цаг нь давхацсан. Өөрөөр хэлбэл, хоёр хурал давхацсан. Н.Өнөрцэцэгийн шүүх хурлын товийг надад мэдэгдээгүй. Өмнө Н.Өнөрцэцэгийн өмгөөлөх хүсэлтийг ямар ч шалтгаанаар хойшлуулж байгаагүй. Тэнд Оросоо өмгөөлөгч үлдсэн. Тэр өмгөөлөгч худал мэдээлэл тараахтай холбоотой мэдээллийг хариуцаж байсан. Шүүх нэг өмгөөлөгч байгаа учраас Н.Өнөрцэцэгийг шүүхэд оруулах шийдвэр гаргачихсан. Би бол төрийн нууцтай холбоотой мэдээллээр дагнан өмгөөлж байсан. Тэр хэргийг Оросоо өмгөөлөгч өмгөөлөх боломжгүй. Н.Өнөрцэцэг гурван өмгөөлөгчөөс ганц өмгөөлөгч нь хэрэгтэй бүрэн танилцаагүй учраас өмгөөлүүлэхээс татгалзсан. Гэвч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Тэр өдөр цаг нь давхцаад байсан хурал хойшлогдож 13:20 цагт Н.Өнөрцэцэгийн шүүх хурлын танхимд орсон. Шүүгчээс татгалзсан тохиолдолд шүүх хурлыг хойшлуулах зохицуулалт бий. Оросоо өмгөөлөгч бид хоёр өмгөөлөх гээд ороход хурал хойшлогдоогүй. Завсарлаад үргэлжилж байна гэсэн. Тиймээс Баатарсайхан өмгөөлөгчийг чөлөөлж өгнө үү гэсэний дагуу намайг чөлөөлсөн. Тийм учраас өмгөөлөгч нарыг оролцуулаагүй, хэрэг хянан шалгахад саад асуудлаар холбогдох газарт гомдол гаргасан.
Өнөөдөр Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэнэ.Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт санал нийлэхгүй байна. Тийм учраас давж заалдах гомдлоо гаргасан.
Өмгөөлөгч П.Эрхэмбаяр:
-Н.Өнөрцэцэгийг гэм буруутай гэж тогтоосон. Гэхдээ эцсийн шийдвэр биш. Хурлыг хаалттай хийсэн, ямар хэрэгт холбогдсон бэ гэдэг талаар иргэд олон нийтэд тодорхой мэдээлэлгүй зарим тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Олон нийтэл худал мэдээлэл тараах, татвар төлөөхөөс зайлсхийх гэсэн асуудлаар шалгагдаж байсан. Зариг.мн эсвэл өөрийн хувийн хаягнаас эх сурвалж нь олдоогүй мэдээлэл түгээсэн асуудлаар хувийн нууцтай холбоотой мэдээлэлтэй холбогдож байна. Эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан зэрэг төрийн нууцтай холбоотой нөхцөл байдал байхгүй. Төрийн нууцтай холбоотой материалууд нууц гээд шүүх хурлыг хаалттай, өмгөөлөгчгүй хийж ял авсан. Энийг өмгөөлөгчид эцсийн шийдвэр гэж үзэхгүй байна.
Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа:
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд өмгөөлөгч оролцуулаагүй шүүсэн нь алдаа байсан гэж үзэж байна.Давж заалдах шүүхэд өмгөөлөгч нар гомдол гаргасан байгаа. Хүний эрхийг дордуулсан, хууль хэрэглээний хувьд бодитой шийдээгүй. Н.Өнөрцэцэгт оногдуулсан хэрэг нь нийгэмд учруулж буй хор хохирол зэргийг нарийвчлан тооцоогүй зэрэг тодорхой хууль зүйн үндэслэлээр гомдол гаргасан.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Н.Өнөрцэцэг ямар асуудалд холбогдож байгаа тухай асуудлыг нээлттэй шүүх ажиллагааг явуулаад өгөөч гэсэн. Гэвч шүүхээс хаалттай шийдэх нь зүйтэй гэсэн. Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд хөнгөн төрлийн гэмт хэргийг нээлттэйгээр, улсын нууцтай холбоотой хэргийг хаалттайгаар шийдэх бүрэн боломжтой байсан. Иймэрхүү асуудлаас болоод хүний эрх зөрчигдөх, тодорхой мэдээллийг олж авах эрх зөрчигдөх асуудал гардаг. Өмгөөлөгч хууль зүйн баталгаатай байх учир дутагдалтай байдаг учраас өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөх боломж хязгаарлагдмал байсан. Нөгөөтэйгүүр Өнөрцэцэг холбогдон шалгагдаж буй хэрэгтэй холбогдуулан өмгөөлөгч нараараа дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Мөн шүүхийн тоймд нэг талын байр сууринаас гаргасан мэдээлэлд өмгөөлөгч нар хууль зүйн үндэслэлгүй гэдгийг онцолж хэлье. Н.Өнөрцэцэг гурван өмгөөлөгчтэйгээ хамт оролцох хүсэлтээ гаргасан. Харин шүүх энэ байдлыг хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулж байна гэж үзсэн нь хүний зүйн үндэслэлгүй.
Шүүхээр гэм буруутай гэж үзэж хорих ял оногдуулж байгаа иргэдэд тухайн хүнийасрамжинд байгаа хүүхдүүдийг хэн асрамжлах талаар хүүхэд хамгааллын шийдвэрт орхигдож байна. Энэ нь хүүхэд хамгааллын эрх зөрчигдөж буй асуудлыг мөн онцолмоор байна. Тиймээс хүний эрх зүйн байдлыг давж заалдах шатны шүүх шийдэл гаргах байх гэж бодоод гомдол гаргасан. Хурлын товийг хүлээж байна.
Зочин 2024-09-23 103.145.234.104
Бусдаас 20-иод тэрбум төгрөгийг шантаажлан дээрэмдэхдээ үр хүүхдүүдийн өрөвдөж байсан уу? Өнөрцэцэг гуай Энэ их мөнгөний цаана өчнөөн айлын амьдрал байгаа. Зартай хулгайч дээрэмчин ч чиний хэмжээнд хүрэхгүй. АН-ын нэр дэвшиж буй хүнийг рекламдаж байхдаа хийсэн хэрэгтээ гэмшсэн шинж огт үгүй бүүр гавьяа байгуулсан юмшиг даналзаад тэнэгтээд байсан. Жинхэнэ их гарын дээрэмчин Монголд ийм хүмүүс олширвол мафижсан эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн орон болно шүү дээ
Нэргүй 2024-09-23 66.181.189.149
Шүүхийг шантаажилж хурал хойшлуулах санаатай,та нар зугтаасан,татгалзсан байж одоо гонгиноод юу хийнэ.
И 2024-09-23 103.168.34.184
Өөрсдөө оролцоогүй нь алдаа байсан.
Нэргүй 2024-09-23 202.126.89.251
Өнөрцэцэг мэтийн нахальный юм АНУ-ын нохой хийж, цалинждаг. Тэр муу сэтгүүлч юм байж яаж шинэ орон сууцанд амьдарч байна вэ?
Нэргүй 2024-09-23 202.9.40.232
Булгамаа гэх энэ хүүхэн УИХ-д АН-аас нэр дэвшээд үзээд байсан. Өмгөөлж байгаа өмгөөлүүлж байгаа хоёр таарчихсан шуудай нар байна даа. Өмгөөлөгч хүн улс төрийн намд албан тушаал хашиж болохгүй хуультай биз дээ. Хуулийг үл ойшоож байгааг хэн хянаж цэгцлэх болж байнаа. Монголын хуульчдын холбоо юу эсвэл Өмгөөлөгчдийн холбоо юу
Зочин 2024-09-23 66.181.181.120
чи өөрөө санаатайгаар ирээгүй гээ биздээ. одоо юу гэж хуцаад байгаа г***й вэ?!
Зочин 2024-09-23 66.181.181.120
өмхий бузар б****л авгайнхаа шүүх хуралд суухыг чинь хэн байг гэв. та нарын буруу. битгий шүүхрүү дайрч давшлаад бай???!!!! одоо өнгөрсөн хойно нь хуцаж донгосохоо зогсоо!!!!
Нэргүй 2024-09-23 66.181.177.142
Энэ шантаажчин сэтгүүлч яасан ч их мөнгөтэй юм бэ??? Шүүх хурлыг саатуулдаг өмгөөлөгчдийн нэг технологи байдаг. Ямар нэг шалтаг заагаад шүүх хурлыг хойшлуулах. Үүнийг шүүхийн шийдвэрт нөлөөлөх үйлдэл ч гэж үзэж болмоор санагддаг. Ганц биш хэд хэдэн өмгөөлөгчөөс нь нэг нь ч шүүх хуралд оролцоогүй гээд боддоо. Бүгд л шалтаг тоочсон байсан. Тэгээд хэний буруугаас "өмгөөлөгчгүй хурал болсон" энэ тэр гээд бөгсөө худалддаг жингэр шиг гонгиноод байдаг юм бэ???
Нэргүй 2024-09-23 66.181.160.12
Алдаа (эндэгдэл) биш, зориуд санаатай хийсэн хууль бус гэмт үйлдэл!!!
Нэргүй 2024-09-23 202.55.184.251
энэ өмгөөлөгч гэгч аймаар авгай. нэр хүнд л олж байвал хүний амьдрал хувь заяа хамааргүй. гэхдээ сэтгүүлчдийг яллаж болохгүй ш дээ. Сэтгүүлчдийн амыг барих тусам авлига цэцэглэж улс орон сүйрнэ!!!!
Нэргүй 2024-09-23 66.181.177.163
Зориуд санаатай өмгөөлөгчгүй шүүлгэх тактик хэргэлсэн байдаг , их зальтай дээрэмчин авгай Үнэрээ гэж
Jariga.mn 2024-09-23 124.158.109.149
Өнөрцэцэгийг шоронгоос гаргавал Монгол орон даяар Оюун санааны Гамшигт үзэгдэл нүүрлэнэ.
Худлаа чаадаг гарууд 2024-09-23 43.228.130.118
Өмгөөлөгчдийн 80% нь хуулийн салбарын хамгийн шаар шавхаруунууд паразит сэтгэхүйтэй луйварчин хандлагатай болсон бдг. Ёс зүйн үнэргүй, итгэл даахгүй, аль аль талд ажиллана. Монголд хууль бус – шударга бус байдал хавтгайрсан бол 5,000 өмгөөлөгчийн чадваргүй, сул дорой байдлыг илтгэнэ
Нэргүй 2024-09-23 139.5.218.104
Өөрснөө зориуд тоглолт хийгээд оролцуулаагүй юм биш үү, Өнөрөө муу юм болгоныг л гайхалтай сурч эзэмшиж байна даа. Дэмий л юм байгаа юм даа. Хүмүүс муу юм хийж байсан ч заавал дуурайх албагүй л дээ. Тэгээд тэр хүмүүсийг элдвээр хэлж, занаж зүхээд л, сонгуулийн өмнө мань эр ч ёстой алж өгч байсан шүү. Нэг өдөр аймаар өрөвдөлтэй царай гаргаад л, маргааш нь даналзаад л… Ерөнхийдөө л биш санагдсаан.
Нэргүй 2024-09-23 43.242.242.59
Өнөрцэцэг бол шантаачин хүн гэдэг нь нэгэнт тодорхой болсон тэр одоо ч гэсэн бусдыг дарамталж шантааж хийсээряваа нь ойлгомжтой. Шоронд байна уу хаана байсан ч хамаагүй хийж л байгаа. Сурсан юмыг сураар боож чадахгүй. Харыг цагаан болгох гээд зүтгээд байгаа өмгөөлөгч нар нь өмгөөлөх биш зүгээр л өмөөрч байна. Өмгөөлөх гарч гаргалгаа бол байхгүй.
Нэргүй 2024-09-23 59.153.114.152
ТРОЛУУД ТУРЖ ҮХЛЭ
Зочин 2024-09-23 103.145.234.104
Мянган сайн өмгөөлөгч байсанч бусдаас 10-20 тэрбум төгрөгийг шантаажлан авсан эрүүгийн хэргийг хаацайлж чадахгүй ээ. Хангалттай нотлох баримттай: хаалтын гэрээ..
Өмгөөлөгчийн хувьд шүүх хуралд санаатай оролцоогүй биздээ..
Зочин 2024-09-23 146.70.176.50
Засагт гарсан хулгайчдын бүлэг айж ичихээ ч байгаад үнэн пээдгэр байна аа, өмгөөлөгчгүй шүүх хурал ч гэх шиг.
зочин 2024-09-23 66.181.191.173
Өмгөөлөгч нэртэй ТА нар өөрсдөө үйлчлүүлэгчээ хаяад санаатай зугтаж явчихаад өнгөрсөн борооны дараа юугаа яриад шоу хийгээд байгаа юм бэ гэж асуумаар байна?
Нэргүй 2024-09-23 66.181.177.142
Та нарын шүүх хурал саатуулдаг технологи болон өөрөөсөө л болж өмгөөлөгчгүй хурал хийлгэсэн. БИТГИЙ СОЛИОРЦГОО
Нэргүй 2024-09-23 113.198.137.2
хулгай дээрмийн хэргээ төрийн нууцад оруулж хусдаг, тэрийг нь мэдээллэсэн хүнийг төрийн нууц задрууллаа гэж ял өгдөг. цаашдаа энэ байдлаараа энэ улс орон авилгын гүн ангалруу улам л гүн шигдэнэ дээ.
Өмгөөлөгчийн буруу 2024-09-23 192.82.92.204
Заасс ажлаа хийгээгүй өмгөөлөгчид өөрсдийгөө хамгаалж хэвлэлийн хурал хийж байгаам биздээ. Хэвлэлийн хурал зарлаж цэцэрхэг биш шүүх хурал дээр нотлох баримтыг үндэслэж мэтгэлц. Өмгөөлөгч оролцуулаагүй асуудал дээр шүүгчийн гаргасан шийдвэрийг буруутгах боломжгүй зөв юм билээ, одоо Давж заалдах шатны хуралдаан дээр мэтгэлц, үгүй бол дуугүй байцгаа.