Монголын гимнастикчид ДАШТ-д өрсөлдөнө

Монголын гимнастикчид ДАШТ-д өрсөлдөнө

Монголын гимнастикчид ДАШТ-д өрсөлдөнө

Аэробик гимнастикийн 18 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ есдүгээр сарын 23-наас 30-ний өдрүүдэд Италийн Песора хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнд Монголын гимнастикийн холбооны 17 тамирчин, 2 дасгалжуулагч, 2 шүүгч, 1 эмч, массажистийн бүрэлдэхүүнтэй оролцоно. Монгол Улсын баг тамирчид нийт таван төрөлд өрсөлдөх юм байна.

Манай улсаас ДАШТ-д оролцож байгаа гимнастикчдийг МУБИС-ын Биеийн тамирын сургуулийн багш Г.Болортулга удирдан, дасгалжуулжээ. Мөн энэ удаагийн ДАШТ-ээс шалгарсан тамирчид 2025 онд Хятадын Ченду хотод болох Дэлхийн наадамд оролцох эрхээ авна гэдгээрээ онцлог юм.

Аэробик гимнастикийн ДАШТ хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Монголын аэробик гимнастикчид 2014, 2016, 2018 оны ДАШТ-д оролцож байсан түүхтэй. Харин 2020, 2022 оны тэмцээнд оролцож чадаагүй бөгөөд хоёр удаа өнжсөний эцэст энэ удаагийн ДАШТ-ийг зорьж байгаа нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж