Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт есдүгээр сарын 17-ны өдөр хоёр иргэн автомашинтайгаа гол руу унасан хэрэг гарсан. Тухайн осолдсон автомашины жолоочын цогцсыг есдүгээр сарын 18-ний өдөр олсон бол үлдсэн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон голын найман метрийн гүнээс "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг есдүгээр сарын 22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ. Иргэн И-г эрэн хайх ажиллагааг 18:00 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон байна. Ийнхүү өнөөдөр /2024.09.23/-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн гэж мэдээллээ.
Иргэд осолдсон Батширээт сумын Онон багийн Өгөөмөр гэх газар нь аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км зайтай.
Тухайн иргэд Онон голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн гэх дүгнэлт гарчээ.
Зочин 2024-09-23 66.181.181.236
Mercedes-Benz Unimog нь
урагшаа 8 ухарах 6 нэмэлтээр хийсэн бартаат замбн гайхамшиг унаа санж.