Үерийн улмаас нас барагсдын тоо нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2024.09.23-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас нас барагсдын тоо нэмэгдэв

Үерийн улмаас нас барагсдын тоо нэмэгдэв

Японы Ишикава мужид үргэлжлэн орж буй аадар борооны улмаас Ното хойг үерт автаж, зургаан хүн нас барж, найман хүн ор сураггүй байна. Энэ оны нэгдүгээр сард болсон газар хөдлөлтийн улмаас тус мужийн Важима хотын нүхэн гарц эвдэрч, нуранги үүссэн байсан. Сэргээн босголтын ажил өдийг хүртэл үргэлжилж байсан ч үерийн улмаас дахин нурж, ойролцоо байсан арван хүн нурангид дарагдсан байна. Орон нутгийн цагдаагийн албан хаагчид болон гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн аврах ажиллагаа явуулсан ч хоёр нь нас баржээ.

Түүнчлэн үерийн улмаас живсэн хоёр эмэгтэй, нэг эрэгтэйн цогцсыг олсон байна.

Важима хотоос гадна Сүзү хот үерийн аюулт үзэгдэлд нэрвэгдэж, нэг хүн нас барсан. Аадар борооны улмаас Важима, Сүзү хотын 16 гол горхи үерлэж, далан дагуу байшингууд усанд автжээ. Үерт автсан бүс нутгийн оршин суугч нэгэн аав охиноо хайж байна. Түүний хэлснээр байшин нь үерт автах үед охин нь гэртээ ганцаараа байсан. Орон нутгийн хэвлэл хэлэхдээ "Би ажлаасаа тараад ирэх үед охин минь, байшин бүгд алга болсон байсан. Би охиноо амьд биш байсан ч олоод тэвэрмээр байна" гэжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж