Японы Ишикава мужид үргэлжлэн орж буй аадар борооны улмаас Ното хойг үерт автаж, зургаан хүн нас барж, найман хүн ор сураггүй байна. Энэ оны нэгдүгээр сард болсон газар хөдлөлтийн улмаас тус мужийн Важима хотын нүхэн гарц эвдэрч, нуранги үүссэн байсан. Сэргээн босголтын ажил өдийг хүртэл үргэлжилж байсан ч үерийн улмаас дахин нурж, ойролцоо байсан арван хүн нурангид дарагдсан байна. Орон нутгийн цагдаагийн албан хаагчид болон гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн аврах ажиллагаа явуулсан ч хоёр нь нас баржээ.
Түүнчлэн үерийн улмаас живсэн хоёр эмэгтэй, нэг эрэгтэйн цогцсыг олсон байна.
Важима хотоос гадна Сүзү хот үерийн аюулт үзэгдэлд нэрвэгдэж, нэг хүн нас барсан. Аадар борооны улмаас Важима, Сүзү хотын 16 гол горхи үерлэж, далан дагуу байшингууд усанд автжээ. Үерт автсан бүс нутгийн оршин суугч нэгэн аав охиноо хайж байна. Түүний хэлснээр байшин нь үерт автах үед охин нь гэртээ ганцаараа байсан. Орон нутгийн хэвлэл хэлэхдээ "Би ажлаасаа тараад ирэх үед охин минь, байшин бүгд алга болсон байсан. Би охиноо амьд биш байсан ч олоод тэвэрмээр байна" гэжээ.
Нэргүй 2024-09-23 43.242.242.57
Mashinii une buuh ni dee!!! ha ha
ортой ч орьой шүү 2024-09-23 66.181.189.146
Ёүүлийн үед манай залуус юм л бол Япон л гэх болсон. Тэнгэтлээ магтаад бүр шүтээд байхаар улс биш ээ. Хийсэн нүгэл гнүдээрэ гарч хаалга андууралгүй ирж гэсгээж байгаа нь ээв Газрын хөрснөөс арчигдахаар зузаан нүгэлтэн л дээв
Зочин 2024-09-23 66.181.187.182
Цаг уурын гамшиг хэзээ ч хаана ч болж л байдаг. Япончууд маань ажилсаг улсууд болохоор нөхцөл байдлаас гарч чадна. Япон орныхоо иргэдийг зоригжуулая.
Нэргүй 2024-09-23 66.181.185.83
Япончууд үерт автсан өмхий байшин барилгуудтай юм байж мань хэддээ онгироод, өөрсдийгөө өндөр хөгжилтэй орных гээд байдаг.