Ерөнхий сайдын хэт өөдрөг төсөөлөл

Хуучирсан мэдээ: 2024.09.23-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын хэт өөдрөг төсөөлөл

Ерөнхий сайдын хэт өөдрөг төсөөлөл

Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 593 төслийг хэрэгжүүлэхэд 120 их наядыг зарцуулна гэдгийг “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөрөө танилцуулахдаа мэдэгдсэн.  Өнгөрсөн жилийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар давна гэж Засгийн газраас тооцоолж байсан юм. Гэхдээ цаасан дээр гаргаад байдаг статистик үзүүлэлт бодит амьдралаас хол тасархай байгааг иргэд төдийгүй эдийн засагчид шүүмжилдэг.

Харин хамтарсан Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд ДНБ-ийг 8,000-10,000 болгоно гэдгээ мэдэгдээд байна. Харин мега төслүүдээ хэрэгжүүлэх мөнгөө хэрхэн хаанаас олох нь тодорхойгүй байна. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөдрөг төсөөлөлтэй жиргээ бас олныг гайхшруулав.

Тэрбээр энэ тухайгаа англиар жиргэсэн юм. 

Түүний тэмдэглэснээр, ДНБ 2021 онд 43.6 их наяд төгрөг, 2023 онд 70.4 их наяд төгрөг, 2024 онд  79.2 их наяд төгрөг хүрэх талаар дурдаад жилд 5-6 хувийн өсөлт үзүүлж чадвал 2028 он гэхэд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэжээ. 

Ойрын ирээдүйд дэлхийн хамгийн том өсөлт үзүүлж буй БНХАУ ч жилдээ 5-6 хувийн өсөлт үзүүлж чадахгүй байгааг эдийн засагчид анхааруулж, хэтэрхий гэнэн төсөөлөл гэдгийг мэдэгдсээр байтал Ерөнхий сайд ийнхүү жиргэв. Нөгөөтэйгүүр төгрөгөөр тооцвол Монголын эдийн засаг өссөн мэт үзүүлэлттэй байгаа ч энэ нь мөнгө хэвлэсэн, төгрөгийн ханш унсан зэрэг шалтгаан дийлэнх хувийг эзэлж буй гэж бизнес эрхлэгчид шүүмжилдэг. Хэрэвзээ ам.доллартай тооцвол тийм ч ихээр өссөн үзүүлэлт биш юм. Тиймээс Ерөнхий сайдын жиргээг хэт өөдрөг төсөөлж байна гэх хүмүүсээс гадна бодит хөрсөнд буухыг сануулагчид сошиал ертөнцөд олон байна.

Л.ХАЛИУ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж