Ерөнхий сайдын хэт өөдрөг төсөөлөл

Ерөнхий сайдын хэт өөдрөг төсөөлөл

Ерөнхий сайдын хэт өөдрөг төсөөлөл

Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 593 төслийг хэрэгжүүлэхэд 120 их наядыг зарцуулна гэдгийг “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөрөө танилцуулахдаа мэдэгдсэн.  Өнгөрсөн жилийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар давна гэж Засгийн газраас тооцоолж байсан юм. Гэхдээ цаасан дээр гаргаад байдаг статистик үзүүлэлт бодит амьдралаас хол тасархай байгааг иргэд төдийгүй эдийн засагчид шүүмжилдэг.

Харин хамтарсан Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд ДНБ-ийг 8,000-10,000 болгоно гэдгээ мэдэгдээд байна. Харин мега төслүүдээ хэрэгжүүлэх мөнгөө хэрхэн хаанаас олох нь тодорхойгүй байна. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөдрөг төсөөлөлтэй жиргээ бас олныг гайхшруулав.

Тэрбээр энэ тухайгаа англиар жиргэсэн юм. 

Түүний тэмдэглэснээр, ДНБ 2021 онд 43.6 их наяд төгрөг, 2023 онд 70.4 их наяд төгрөг, 2024 онд  79.2 их наяд төгрөг хүрэх талаар дурдаад жилд 5-6 хувийн өсөлт үзүүлж чадвал 2028 он гэхэд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэжээ. 

Ойрын ирээдүйд дэлхийн хамгийн том өсөлт үзүүлж буй БНХАУ ч жилдээ 5-6 хувийн өсөлт үзүүлж чадахгүй байгааг эдийн засагчид анхааруулж, хэтэрхий гэнэн төсөөлөл гэдгийг мэдэгдсээр байтал Ерөнхий сайд ийнхүү жиргэв. Нөгөөтэйгүүр төгрөгөөр тооцвол Монголын эдийн засаг өссөн мэт үзүүлэлттэй байгаа ч энэ нь мөнгө хэвлэсэн, төгрөгийн ханш унсан зэрэг шалтгаан дийлэнх хувийг эзэлж буй гэж бизнес эрхлэгчид шүүмжилдэг. Хэрэвзээ ам.доллартай тооцвол тийм ч ихээр өссөн үзүүлэлт биш юм. Тиймээс Ерөнхий сайдын жиргээг хэт өөдрөг төсөөлж байна гэх хүмүүсээс гадна бодит хөрсөнд буухыг сануулагчид сошиал ертөнцөд олон байна.

Л.ХАЛИУ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-23 178.174.229.45

HUDALCH HUDUUNII MAL . HUDLAA YARIAD L DAHIAD NEMJ BUUR TOM ULGER ZOHION YARIAD ARGAGUI BOLOVSROLGUI HUN YUM

Avatar

Нэргүй 2024-09-23 202.9.40.232

Ерөнхий сайд жаахан гутрангуй төсөөлөх хэрэгтэй байж дээ. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн болон доллар унаж л байвал ихэнх иргэд баярлах байсан бололтой. Муу зүйл л ярьж байвал сөрөг хүчиндээ үнэлэгдэж бараг хамсаатан болно доо. Намынх нь нөхөд үүнийг ойлгох биз.

Avatar

Нэргүй 2024-09-23 139.5.218.205

400 сая жуулчин ирнэ гэж тооцдог хүн энэ бол харин ч их үндэслэлтэй тооцсон бна.

Avatar

Зочин 2024-09-23 66.181.183.147

Тэр олон мега төсөл гэж солиорхоо болиод зөвхөн урсгал зардалдаа хэдэн төгрөг зарцуулаад, 25 онд зөвхөн авилгалтай тэмцэх жил болгож авилгаыг нам дардаггүй юм гэхэд багасах зорилт тавь.

Avatar

Нэргүй 2024-09-23 103.57.94.127

ЕС маань 5-6 хувь биш 13 % -ийн өсөлтөөр гээд 2028 онд 130 гаран их наяд гэсэн тоог гаргасан биш үү, яанаа ??? Зөвлөх үү дээ. Шоолуулах вий.

Avatar

Нэргүй 2024-09-23 202.126.90.202

ХӨНЖЛИИНХӨ ХЭМЖЭГЭР ХӨЛӨ ЖИЖ ӨРӨН ТӨЛ

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.185.74

попрохоос цаашгүй, новшийн өлөн хулгайчдыг даам болгочихоод улсыг самарч дуусгав

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.185.74

попрохоос цаашгүй хэдэн өлөн хулгайчтайгаа нийлээд улсыг самарч дуусгалаа

Avatar

И 2024-09-23 103.168.34.196

том мөнгө зарлагадаж их хжвь хүртэх л арга. одоо найз нянбаатарынх нь хийж байгаа замын ажлыг хар.

Avatar

Нэргүй 2024-09-23 59.153.112.27

/b dnx

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж