Харрисын тогоочийн ур чадвар улстөрчийн амжилтаас нь илүүг өгүүлнэ

Харрисын тогоочийн ур чадвар улстөрчийн амжилтаас нь илүүг өгүүлнэ

Харрисын тогоочийн ур чадвар улстөрчийн амжилтаас нь илүүг өгүүлнэ

АНУ-ын телевизийн нэвтрүүлэгч, жүжигчин, тогооч Падма Лакшми дэд ерөнхийлөгч Камала Харрисын хоол хийх ур чадварыг онцолжээ. "The New York Times" сонинд нийтлэгдсэн түүний бичвэрт дурдсанаар Харрисын тогоочийн ур чадвар улстөрчийн амжилтаас нь илүү ихийг өгүүлэх аж.

"Камала Харрисын намтар буюу ерөнхийлөгчийн албан тушаалд тэнцэхүйцээр төрийн алба хашсан түүхийг нь хүн бүхэн харж байна. Гэвч түүний тогоочийн ур чадвар нь удирдагчийн амжилтаас нь илүү ихийг өгүүлнэ гэж би хэлмээр байна. Харрис хоол сайн хийхийн зэрэгцээ бүх төрлийн хоолны тухай дуртайяа ярилцдаг. Барак Обамаг сагсан бөмбөг, Дональд Трампийг гольф илэрхийлдэг шиг энэ бол түүнийг илэрхийлдэг зүйл. Хоол хийх нь бүх цаг үеийн туршид улс төрийн эмэгтэй зүтгэлтнүүдийн урхи байсан. Хоол хийнгээ тэр энэ улсад юу хэрэгтэйг, анхаарал халамжийг харуулж байна. Мөн америк хүн байхын утга учрыг үүгээрээ дамжуулан харуулж байна" гэж Падма Лакшми бичжээ.

"Associated Press" тэргүүтэй АНУ-ын цөөнгүй хэвлэл Харрисын хоол хийх хоббины талаар бичиж байв. "Associated Press"-т саяхан нийтлэгдсэн нэгэн бичвэрт "Харрис ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд хожимдож орж ирсэн болохоор өөрийгөө сонгогчдод харуулж, сайн талаа дөвийлгөхийг оролдож байна. Бүгд найрамдах намынхан Камала Харрисыг нэр дэвшсэнээсээ хойш олон ярилцлага хийгээгүй, бодлого, төлөвлөгөөнийхөө талаар хангалттай мэдээлэл өгөөгүй гэж шүүмжилж буй. Гэхдээ Харрис хүүхэд нас, хоол хийх хобби зэрэг илүү хувийн шинж чанартай зүйлсээрээ өөрийгөө харуулж байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж