Ким Жон Ун Бээжинтэй харилцаагаа сэргээх үү?

Ким Жон Ун Бээжинтэй харилцаагаа сэргээх үү?

Ким Жон Ун Бээжинтэй харилцаагаа сэргээх үү?

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадтай найрамдалт харилцаагаа хүчирхэгжүүлэхээ амлажээ. Тодруулбал, энэ сарын 15-нд ерөнхийлөгч Ши Жиньпин Пёньяны удирдлагууд болон Ким Жон Унд тус улс байгуулагдсаны 76 жилийн ойд баяр хүргэж, хамтын харилцаагаа сайжруулах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Үүний дагуу, Бямба гаригт /2024.09.22/ Ким Жон Ун баяр хүргэсэнд талархал илэрхийлж, хоёр намын нийтлэг сонирхлыг дэмжих болно гэж амласан талаар Родонг Синмун сонин мэдээлэв. Кремль 2022 онд Украин руу түрэмгийлснээс хойш Пёньяны Бээжинтэй харилцах харилцаа хөндийрсөн талаар Өмнөд Солонгосын "Yonhap" агентлаг мэдээлж байна.

Мөн тус агентлаг Ким Жон Ун, Ши Жиньпин нарын мэндчилгээнд дүгнэлт хийж, өнгөрсөн онтой харьцуулахад хоёр орны удирдагчид "хамтын ажиллагаа, нөхөрлөл" зэрэг үгсийг маш бага ашигласан гэдгийг онцолжээ.

Ирэх сарын 6-нд Хойд Солонгос улс Хятадтай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо. Тиймд Пёньян аль нэг төлөөлөгчөө Бээжин рүү илгээх эсэх нь  сонирхол татсан үйл явдал болох нь гарцаагүй гэж "Yonhap" нэмж тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.187.78

харилцаа хөндийрөх биш биенээ үзэхгүй байгаа оркуудаас болж байгаан урьд нь ч ийм түүх олон давтагдсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж