3×3 сагсан бөмбөгийн тэмцээнд Сүхбаатар аймгийн сурагчид хурд, хүчээ сорилоо

3×3 сагсан бөмбөгийн тэмцээнд Сүхбаатар аймгийн сурагчид хурд, хүчээ сорилоо

3×3 сагсан бөмбөгийн тэмцээнд Сүхбаатар аймгийн сурагчид хурд, хүчээ сорилоо

ХААН Банкнаас ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд орон даяар зохион байгуулж буй 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн Сүхбаатар аймагт 9-р сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Орон нутгийн хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг дэмжих зорилготой энэхүү тэмцээн 16 аймагт өрнөж байна

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 30 жилийн ойгоороо хүүхэд залууст бэлэг болгон аймаг бүрд 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбайг 2021 онд байгуулж өгсөн бөгөөд энэхүү нэрэмжит тэмцээнийг тус талбайд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд нэг онцлог нь Дархан-Уул, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн сурагчдын дунд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 3х3 сагсан бөмбөгийн дээрх тэмцээнээс гадна уулзалт, өдөрлөг хийсэн юм.

Сүхбаатар аймагт дахь тэмцээнд ахлах ангийн сурагчдаас бүрдсэн нийт 24 баг оролцож, гал авалцсан ширүүн өрсөлдөөн өрнөж, шилдгүүдээ тодруулсан. Тус тэмцээнд эрэгтэй 14 баг, эмэгтэй 10 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос эрэгтэйчүүдийн ангилалд Баруун-Урт сумын 1-р сургуулийн баг, эмэгтэйчүүдийн ангилалд Баруун-Урт сумын 3-р сургуулийн баг тус тус тэргүүллээ.

Тэмцээний нээлтэд Монголын үндэсний дээд лигийн тамирчид болох С.Өрнүүнбилэг, Г.Цэлмэг нар урилгаар оролцож, тамирчны карьер төлөвлөлт, багийн спортын сэтгэл зүйг хэрхэн бэлтгэх талаар туршлагаасаа хуваалцлаа. Мөн контент бүтээгч Цогтоо буюу Д.Ганцогт өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй, нөхөрлөлийн үнэ цэн, өөрийгөө хайрлах, үнэлэх тухай мэдээлэл өгч, залуу сагсан бөмбөгчдийн асуултад хариулж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

ХААН Банкны энэхүү санаачилга сагсан бөмбөгийн спортын орон зайг тэлэх, өсвөр насны хүүхэд залуусын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихэд хувь нэмрээ оруулахаар зорьж буй төдийгүй цаашид ч энэхүү уламжлалыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hxcvf 2024-09-23 202.9.40.199

хуульч шалгалт гж худлаа жүжиг дүр исгсн үлгэр манж хужаагууд шургалж эзлсн нүүдэлчин монголчууд хаалт хийж хужагудыг оруулсн шалгалт авчийн гэж худлаа дүр исгэ хог шаарууда авдаг шалгуур нтр гээ монгол хүгийг хасдийн ийм 30 40 жил явсн юмыг манж хужаагуудад завшиж хэрглэх гаргууд хог шаарууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж