- АЙТҮҮЛС ДАТА ТӨВИЙН ЭХЛЭЛ
Айтүүлс ХК нь дата төв, мэдээлэл технологийн үйлчилгээг 2011 оноос үзүүлж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдэдээ найдвартай, тасалдалгүй үйлчилгээ үзүүлэх зорилгын хүрээнд дэд бүтэц, бүтээгдэхүүн үйлчилгээний сайжруулалтыг тасралтгүй хийсээр өдгөө 4000 гаруй хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.
Айтүүлс ХК-ийн дата төв нь Олон улсын ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандарт, NIST-800-53 стандартуудыг тус тус хангасан, 99.987%-н тасалдалгүй үйл ажиллагаатай Олон улсын Uptime Institute-н TIER2 стандартын дэд бүтцийн шаардлагыг бүрэн хангасан дата төв юм .
- МОНГОЛЫН АНХНЫ КЛАУД ҮЙЛЧИЛГЭЭ
2018 онд Айтүүлс ХК нь Фибо Глобал ХХК-тай хамтран Монголын анхны ҮҮЛЭН ТЕХНОЛОГИ буюу Cloud түүн дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож дотоодын байгууллагуудын цахим платформын найдвартай ажиллагааг ханган ажиллаж эхэлсэн.
Монголдоо анхдагч Үндэсний Клауд үйлчилгээ нь
- Зөвхөн хэрэглэсэн хэрэглээнийхээ төлбөрийг ашигласан цагаараа төлөх боломжийг олгосон. Серверийн хэмжээгээ хүссэн үедээ өөрчилж, өөрөө удирдан, төлбөрийн уян хатан нөхцөлийг мэдэрч, өөрийн серверээ өөрөө удирдах боломжийг бүрэн олгосон.
- Public болон Private Cloud үйлчилгээг нэгэн зэрэг ашиглах боломжийг олгодгоороо Монголдоо анхдагч болсон. Public Cloud нь хэрэглэгч өөрийн хэрэглээнээс хамааран төлбөрийн болоод серверийн уян хатан өөрчлөлт хийх боломжтой бол Private Cloud нь нөөцүүдээ бүрэн хянах, удирдах, дотоод хэрэгцээндээ тохируулан ашиглах боломжуудыг нээж өгсөн.
- КЛАУД үйлчилгээний дэвшилтэт үе MANAGED KUBERNETES
Дэлхийн технологийн хөгжлийн чиг хандлага нь контейнержуулалт болон микро үйлчилгээний архитектур дээр суурилан, бизнесүүдийн үйл ажиллагааг илүү хурдтай, уян хатан, автоматжуулсан хэлбэрт шилжүүлэхийг шаардаж байна. Үүний нэг жишээ бол Kubernetes технологи бөгөөд энэ нь дэлхий даяар контейнержуулсан программ хангамжийг удирдах хамгийн өргөн хэрэглэгддэг платформ юм. Тус технологийг удирдах, автоматжуулахад илүү хялбар болгосон managed Kubernetes нь өнөөдрийн дэвшилтэт клауд үйлчилгээний салшгүй хэсэг болоод байна.
MANAGED KUBERNETES нь дотоодын бизнесүүдэд орчин үеийн дэд бүтцийг хялбар удирдах, автоматжуулах, IT нөөцийг оновчтой ашиглах боломжийг олгож, нарийн тохиргоо болон системийн ажиллагааны хяналтыг автоматжуулснаар бизнесүүдийн IT багууд үйл ажиллагаандаа төвлөрч, техник дэд бүтцийн асуудалд бага цаг зарцуулах боломжтой болж байгаа юм.
Дэлхий даяар томоохон корпорациуд Kubernetes платформ дээр суурилан программ хангамжийн хөгжүүлэлтийг хурдтай явуулж, ачааллыг уян хатан удирдаж, өндөр хүртээмжийг бий болгож байна. Монголын компаниуд ч энэ технологийг ашигласнаар дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, хөгжүүлэлт болон үйлчилгээгээ олон улсын стандартад нийцүүлэх, өргөжүүлэх боломжийг Үндэсний КЛАУД үйлчилгээ бий болгохоор бэлтгэж байна.
MANAGED KUBERNETES-н Монгол дахь ач холбогдлоос дурдвал:
- Автоматжуулалт:
Нөөцийн удирдлага, контейнерын хуваарилалт зэргийг автоматжуулснаар хүний оролцоог багасгаж, алдааг бууруулна.
- Зардлын хэмнэлт:
Үйлчилгээний цар хүрээг ачаалалд тохируулан өргөтгөх эсвэл багасгах боломжтой тул шаардлагагүй зардал гарахаас сэргийлдэг.
- Үр ашигтай хүртээмж:
Өндөр хүртээмж бүхий системийг ашиглан үйлчилгээгээ тасралтгүй явуулах боломжийг олгодог.
- Аюулгүй байдал:
Олон улсын стандартад нийцсэн аюулгүй байдлын шийдлүүдийг ашиглаж, мэдээллийн нууцлалыг хангадаг.
Үндэсний Клауд үйлчилгээ нь дотоодын бизнесүүдэд технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, дэлхий дахины инновацын хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг олгож байна. MANAGED KUBERNETES НЬ ЗӨВХӨН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН НЭГ АЛХАМ БИШ, ХАРИН МОНГОЛЫН БИЗНЕСҮҮДИЙН ӨСӨЛТ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ШИНЭ БОЛОМЖ ЮМ.
- СИСТЕМИЙН АДМИНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
Монгол улсад Brain Drain буюу хүний нөөцөө гадагшаа алдах явдал өргөн явагдаад байгаа. Үүнээс болж мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад IT мэргэжилтэн буюу систем админы хүний нөөцийн асуудал их хөндөгддөг болсон. Үүнээс улбаалаад тухайн компанийн серверийн арчлалт, мэдээллийн аюулгүй байдал эзэнгүй болоод байгаа. Ийм бэрхшээлтэй компаниудад дэмжлэг үзүүлэхээр Айтүүлс ХК Монголдоо анхдагч Системийн админы үйлчилгээг 2024 оны эхний улиралд нэвтрүүлсэн.
Дата төв, мэдээллийн технологийн чиглэлээр салбартаа олон жил үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд Мэдээлэл, технологийн үйлчилгээгээ цогцоор нь авах боломжийг бүрдүүлсэн байна.
- МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Цаашид Айтүүлс ХК үйл ажиллагаа улам өргөжүүлж, Мэдээллийн аюулгүй байдлын аудитын үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна. “Кибер аюулгүй байдлын тухай хууль”-н 8.4-р зүйлд заасанчлан ”Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллага болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд хийнэ” гэсэн заалтын дагуу Мэдээллийн аюулгүй байдлын сайжруулалтыг үе шаттайгаар компани дотооддоо болон харилцагч байгууллагууддаа хэрэгжүүлэн , Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандарт болон ISO/IEC 27001:2022 МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН менежментийн тогтолцооны олон улсын “Тэргүүлэх аудитор” -н гэрчилгээг тус, тус авсан.
Энэ онд “Кибер аюулгүй байдлын тухай хууль”- н 9-р зүйлд заасан шаардлагуудыг бүрэн хангаж Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайдын тушаалын дагуу " Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх зөвшөөрөл авснаар албан ёсны эрхтэй хуулийн этгээд болсон байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг :
Веб сайт: www.itools.mn , www.cloud.mn
Лавлах төв: 7575-5585
Facebook: Айтүүлс ХК/itools JSC
Инстаграм: itools_jsc
Холбоотой мэдээ