Сэрэмжлүүлэг: Хог, өвс шатсан дуудлага олон иржээ

Сэрэмжлүүлэг: Хог, өвс шатсан дуудлага олон иржээ

Сэрэмжлүүлэг: Хог, өвс шатсан дуудлага олон иржээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.16-22/ нийслэлийн 6 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 65 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 8 ХҮН, 2 ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ

Мөн Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд аюулт үзэгдэл, ослын дуудлага ирснээс өвс шатах, хог шатах, шар өвс шатах зэрэг дуудлага олон иржээ. Мөн Хэнтий аймагт автомашинтайгаа голд живсэн дуудлагын дагуу онцгой байдлын аврагч нар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

  • Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 5 дугаар хороонд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 08:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 08:48 цагт очиход иргэн С-ийн 3 давхар барилгын 1 дүгээр давхарт 3х5 метрийн хэмжээтэй хүнсний агуулахын өрөөнд хөргөгч шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
  • Төв аймаг, Батсүмбэр сум. Сөгнөгөр багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 14:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:16 цагт очиход иргэн Н-ийн 8 тонн өвс шатаж байсныг 2 цаг 22 минут ажиллаж унтраасан.
  • Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Баян багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:53 цагт очиход иргэн Ц-ийн 3х4 метрийн хэмжээтэй түлээний амбаар шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 42 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ний өдрийн 17:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:17 цагт очиход задгай хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
  • Төв аймаг, Баян сум. Өгөөмөр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 17:09 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 17:40 цагт очиход иргэн Т-ийн 80 метрийн урттай хашаа, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 0.4 га орчим талбайд шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
  • Баянхонгор аймаг, Гурванбулаг сум. Пионер толгой багт 09.22-ны өдрийн 18:00 цагийн орчим 1 гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Иргэн Ө-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатсаныг Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд  ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороонд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 18:30 цагт очиход эзэн нь тодорхойгүй 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраан тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
  • Дорнод аймаг, Хэрлэн сум. 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 18:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:34 цагт очиход эзэн нь тодорхойгүй 2×3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
  • Төв аймаг, Сүмбэр сум. Жавхлант багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 22 км замыг туулан 18:40 цагт очиход иргэн О-ын 30х40 метрийн хэмжээтэй 3300 боодол өвс шатаж байсныг 5 цаг 29 минут ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 19:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 19:44 цагт очиход иргэн А-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 20:27 цагт очиход иргэн Э-ийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
  • Архангай аймаг, Эрдэнэбулган. 6 дугаар багт малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 28 км замыг туулан 20:40 цагт очиход иргэн Ц-ын 20х32 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 46 минут ажиллаж унтраасан.
  • Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Дуурлиг багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид 2 км замыг туулан 21:07 цагт очиход иргэн Ц-ийн 8 тонн орчим өвс шатаж байсныг 5 цаг 53 минут ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Усны осол:

  • Хэнтий аймаг, Батширээт сум. Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/. 09.17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар "Онон" голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд 09.18-ны өдрийн 06:40 цагт гарч, 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайрагдаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тассагт шилжүүлэн өгсөн. Зорчигч И-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 09.18-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс  "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг 09.22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. Иргэн И-г эрэн хайх ажиллагааг 18:00 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон. 09.23-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
  • Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Адарга багийн "Уртын-Улиас" гэдэг газар /аймгийн төвөөс  зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ Иргэн М нь 09.08-ны өдөр суудлын автомашинтайгаа гэрээсээ гараад сураггүй алга болсон, "Онон" голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М/55 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.22-ны өдрийн 07:00 цагаас Адарга багийн ”Уртын-Улиас” гэдэг газраас баруун зүгт 40 км-т “Адаргын-Овоо” гэдэг газар хүртэл “Онон” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 09.23-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
  • Архангай аймаг, Цэцэрлэг сум. Чулуут багийн “Дангийн тархи” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/ Тус сумын харьяат, иргэн М нь “Чулуут” голыг завиар гарч байгаад завь нь хөмөрч живсэн тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М/51настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.22-ны өдрийн 15:16 цагт осолдсон газраас 4 км-ын зайд, голын 3 метрийн гүнээс цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж