Оносато япончуудын хүсэн хүлээсэн ёкозүна болж чадах уу?

Оносато япончуудын хүсэн хүлээсэн ёкозүна болж чадах уу?

Оносато япончуудын хүсэн хүлээсэн ёкозүна болж чадах уу?

Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаан өчигдөр/2024.09.22/ болж, аварга тодорлоо. Энэ удаагийн башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас барилдаагүй учир бусад бөхчүүдэд түрүүлэх боломж гарсан юм. Үүнийг ч Оносато ашиглаж, 13 даваа, хоёр унаатай түрүүлэв. Өдгөө 24 настай тэрбээр энэ жил хоёр дахь удаагаа эзэн хааны цомыг хүртэж, озэки цолны болзлоо хангажээ. Түүний хувьд өчигдөр сэкивакэ Абэд дийлдсэн ч түрүүлэх болзлоо хэдийнэ хангасан байлаа.

Японы сүмо бөхийн холбоо ч өчигдөр Оносатод озэки цол олгохыг дэмжсэн аж. Ийнхүү Оносато дээд зиндаанд дэвшиж барилдаад ердөө есөн башёгийн дараа озэки цол хүртэж байна. Түүнийг озэки цол хүртсэнийг ирэх Лхагва гаригт олон нийтэд зарлах гэнэ.

Ишикава мужаас гаралтай Оносато тавдугаар сарын башёд түрүүлж, анхны түрүүгээ хүртсэн билээ.

192 см өндөр, 182 кг жинтэй Оносато түрүүлснийхээ дараа "Би өнөөдрийн барилдаанд давахыг хүссэн ч санаснаар болсонгүй. Багштайгаа хамт энэ бүхнийг давж, сайн бэлтгэл хийлээ. Үүний ачаар л түрүүлж чадлаа" гэв.

Ишикава мужийн хувьд өнгөрсөн өвөл газар хөдлөлтөд өртсөнөөс гадна сүүлийн үед хүчтэй аадар бороо оржээ. Оносато үргэлжлүүлэн "Би нутгийнхандаа сайхан мэдээ дуулгахыг хүссэн. Миний энэ түрүү тэдэнд аз жаргал, урам зориг өгвөл тун баяртай байх болно" гэлээ.

Оносатогийн зорилго ёкозүна цол.

Япончууд удаан хүлээсэн ёкозүна цолтноо өлгийдөн авахад тун ойртлоо. Сүүлийн 20 гаруй жил монгол бөхчүүд ноёрхож, ёкозүна болж байв. Хамгийн сүүлд 2017 онд Кисэносато япон бөхчүүдээс ёкозүна болж байсан. Гэвч бэртлийн улмаас хэзээ ч цолондоо дүүрэн барилдаж байгаагүй. Тэрбээр 2019 онд зодог тайлсан түүхтэй.

Сүүлийн зургаан ёкозүна цолтны тав нь монгол бөхчүүд.

Монгол бөхчүүдийн тухайд сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 12 даваа, гурван унаатай Аки башёд үзүүрлэв. Ирэх башёд дор хаяж 13 даваа авбал озэки цолоо эргүүлэн авах боломжтой. Харин озэки Хошорюү С.Бямбасүрэн башёгийн сүүлийн өдөр озэки Котозакүраг давж, найман даваатай качикоши хийжээ. Ямартай ч озэки цолоо хамгаалж чадлаа.

Мөн Ошома П.Дэлгэрбаяр арван даваа, таван унаатай дээд зиндаанд тун сайн барилдав. Тэгвэл ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил долоон даваа, найман унаатай барилдаж, качикоши хийхэд ганцхан даваа дутжээ. Түүний адил Онокацү Б.Чойжилсүрэн ч долоон даваа, найман унаатай башёг өндөрлүүлэв.

ОЗЭКИ АСАН ТАКАКЭЙШО ЗОДОГ ТАЙЛАВ

Саяхан л ёкозүна цолонд ойрхон гэгдэж байсан озэки Такакэйшо дөнгөж 28 насандаа зодог тайлж буйгаа зарлажээ. Түүний хувьд энэ жил тун тааруу барилдсан бөгөөд Аки башёгийн эхлэлд гурав дараалан ялагдаж, улмаар зодог тайлах шийдвэр гаргасан юм. Түүний энэхүү шийдвэрийг гайхаж хүлээн авсан хүн олон. Идэр залуу насандаа озэки цол хүртсэн тэрбээр дахиад 2-3 түрүүлэхэд л ёкозүна болох байв.

Тэрбээр зодог тайлсан талаараа "Би шантарсан. Ёкозүна цолны төлөө явах бие болоод сэтгэлийн хүч алга. Би чадах бүхнээ хийлээ. Өөрийгөө ёкозүна цолонд хөтөлж чадахгүй юм байна. Зодог тайлах цаг нь иржээ" хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

Такакэйшо ердөө 22 насандаа озэки цол хүртсэн ч өвдөгний бэртлийн улмаас хэсэг хугацаанд хүссэн барилдаанаа үзүүлж чадаагүй юм. Түүний хувьд дээд зиндааны дөрвөн түрүүтэй зодог тайллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-23 139.5.217.79

сумо моодноос гараад удаж байна ш дээ, одоо хэн түрүүлэх нь хэнд ч сонин биш ш дээ

Avatar

Нэргүй 2024-09-23 59.153.114.122

Япон бөх түрүүлж байгаа. тэхгүй бол монголууд спорт дуу хоёрт хошуураад хөгжихгүй нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж