"Монгол Улс олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг"

"Монгол Улс олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг"

"Монгол Улс олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтад үг хэлэв. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Ирээдүйн асуудлаарх энэхүү дээд түвшний уулзалт нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Бидний нийтлэг зорилго” илтгэлдээ дурдсан энх тайван, тогтвортой, хүртээмжтэй, дасан зохицсон, цэцэглэн хөгжсөн ирээдүйд хүрэх арга замыг тодорхойлох энэ цаг үеийн нэгэн чухал арга хэмжээ болж байна. Энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хариуцан, зохицуулагчийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн Намиби Улс болон ХБНГУ-ын Байнгын төлөөлөгч нарт гүн талархал илэрхийлье.

“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг дүгнэн цэгнэж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шинэ эрч хүч өгч, үйл ажиллагаагааг нь улам эрчимжүүлэх зорилгоор өнөөдрийн энэхүү “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг санаачлан зохион байгуулж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Танд гүн талархал илэрхийлье. “Ирээдүйн төлөө гэрээ”, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” баримт бичгийг олон удаагийн хэлэлцээ, зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэн батaлсан нь ээдрээ төвөгтэй энэ цаг үед Та бидний хамтын зорилго, улс төрийн хүсэл эрмэлзлийг бататгасан чухал алхам болж байна.

Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.

Мөн манай улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг бөгөөд түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэг. Энх тайвныг тогтоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн тэгш буc байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоох, шинжлэх ухаан, технологи, инновац, залуучууд, засаглалын шинэчлэл зэрэг тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд энэхүү “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт” нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

Манай улс энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-тай хамтран олон арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд  өнгөрсөн 8 дугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг баталсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Энэхүү Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гарсан тунхаглалын гол үзэл санаа өнөөдрийн дээд түвшний уулзалтаар батлах баримт бичгүүдэд тусгалаа олж байгаад баяртай байна.

Бид цаашид дэлхийн нийтийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг болон НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүх талаар тууштай дэмжин ажиллах болно.

Дээд түвшний уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Даваа 2024-09-23 66.181.180.246

Ийм үг хэлэхийн төлөө яюсан гэвэл арай л байна, Үгийг нь ямар хүмүүс бэлтгэж өгдөг байнаа

Avatar

Иргэн 2024-09-23 103.57.93.192

Энд сэтгэгдэл бичсэн хүмүүс "Иргэн"-ээс бусад нь лав эрүүл биш байхаа. Монгол Улсынхаа Төрийн тэргүүнийг Олон улсын түвшинд НҮБ-ын зорилтын талаар улсынхаа бодлогыг тодорхойлсон үг хэлж байхад ядаж дуугүй байж чадахгүй х****л, доромжлолын үг урсгаад л … Муулахын дон тусна гэдэг л энэ болов уу. Эрүүл хүний ухаанаас лав ийм юм гарахгүй.

Avatar

Зочин 2024-09-23 139.5.219.127

Авилгалын өмөг түшиг, Монголын хөгжлийн садаа…

Avatar

xoosn 2024-09-23 216.38.195.74

elchc uup yabyyl zaydn

Avatar

Нэргүй 2024-09-23 202.126.89.181

Shall demii yavsan um. Uund heregtei um.

Avatar

Нэргүй 2024-09-23 202.126.90.130

уул нь ерөнхий сайдаа явуулсан нь дээр байсан юм даа. Ардчилсан тогтолцоотой гэдэг үүднээс нөгөө талаар ажил хэргийн үүднээс нилээд чухал гэрээ хэлэлцээний үүдийг нээх байсан боловуу…

Avatar

Иргэн 2024-09-23 45.117.35.33

Ийм үг хэлэх гэж Америк яваад яах ч билээ? Энийг НҮБ-д суудаг төлөөлөгч уншихад л болоо. Ямар ч шинэ санаа, дорвитой мэдэгдэл санаачлага байхгүй ерөнхий тунхаглал төдий л юм даа.

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.160.2

балай шахуу юм даа

Avatar

иргэн 2024-09-23 103.168.34.198

Тэнд очиж уулзаж ярих юм ихтэй шүү дээ. Төрийн айлчлал хийхээс илүү зардал төсөв бага, бусдад анзаарагдахгүй, үр дүнтэй ч байж болно.

Avatar

Нэргүй 2024-09-23 202.21.124.29

Нөгөө тэрбум модоо мартаад шаасан уу
Тэр эмэгтэйчүүдийн уулзалтыг номин саад хувиасаа санхүүжүүлсэн гээ биддээ

Avatar

Нэргүй 2024-09-23 172.58.240.24

Ерөнхийлөгчийн засагтай улс биш шүүдээ ! Ерөнхий сайд нь явах ёстой онцын шаардлагатай бол .

Avatar

Вold o 2024-09-23 116.120.126.36

энэ нээрээ цайсан гар шүү…

Avatar

Нэргүй 2024-09-23 202.9.46.249

Ичихгүй нь сайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж