Улс төрийн намууд төрөөс 7.4 тэрбумаар санхүүжинэ

Улс төрийн намууд төрөөс 7.4 тэрбумаар санхүүжинэ

Улс төрийн намууд төрөөс 7.4 тэрбумаар санхүүжинэ

Улс төрийн намын тухай хуулийг 2023 онд шинэчлэн найруулж, баталсан. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д "Нийт сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно" гэж заасан.

Өөрөөр хэлбэл, энэ санхүүжилтийг одоогийн парламентад суудалтай МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам авахаас гадна огт суудал аваагүй ч 40-69 мянган сонгогчийн санал авсан Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам авах юм.

Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараах жилд буюу 2025 оноос МАН төрөөс 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая  төгрөг гээд нийт 7.4 тэрбум төгрөгийг авахаар төлөвлөж байна.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Харин санхүүжилттэй холбоотой хэсэг нь Данс мөрдөх журмын тухай хуулиараа 2024 оны долдугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа. Улс төрийн намууд 2024 оны тайлангаа гаргаж, сонгуулийн дараагийн жил санхүүлжилтийг олгоно гэдгийг албаныхан мэдээлж байлаа.

Хуулийн 27.5-т Сонгуулийн төв байгууллага шаардлага хангасан намд төрийн санхүүжилтийг жил бүр олгоно гэж заасан.

Энэ талаар СЕХ-ны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа ярихдаа "Сонгуулийн ерөнхий хороонд Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хоёр үндсэн чиг үүрэгтэй, 22 ажлыг хэрэгжүүлэх шинэ хоёр газрыг байгуулан ажиллаж байна. Тодруулбал, Улс төрийн намын мэдээлэл арга зүйн газар, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газар. Төрөөс олгож буй санхүүжилттэй холбоотой асуудлыг тодорхойлж, мэдээлнэ. Гэхдээ улс төрийн намуудын санхүүжилтийг жил бүр болон дөрвөн жилд нэг удаа олгоно. Төрөөс жил тутам олгох санхүүжилт нь улс төрийн нам авсан санал болон суудлын тоогоор авна.

Харин дөрвөн жилд нэг удаа олгодог санхүүжилт нь хүйсийн квотоос дээш илүү дэвшүүлсэн эмэгтэй улстөрч буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшүүлсэн байх ёстой.

Ингээд хуулийнхаа дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос есдүгээр сарын 15-наас өмнө улс төрийн нам УИХ-ын сонгуулиар авсан санал, нэр дэвшигчдийн тоогоор ийм санхүүжилт авна гэдэг дээд хэмжээг зарлаж, мэдээлнэ. Гэхдээ улс төрийн намынхны хүссэн хэмжээгээр санхүүжилтийг олгоно гэсэн үг биш. Энэ нь хуульдаа сонгуулийн төв байгууллага улс төрийн намуудын санхүүгийн тайланг хянаж, эцэслэсний дараа дээд хэмжээг тогтоон, олгоно гэж заасан байгаа. Тийм учраас бид санхүүгийн тайланг нь хүлээн авч, хянасны дараа нийтэд мэдээлж, санхүүжилтийн хэмжээг тодорхой болгоно" гэв.

Сонирхуулахад, 2024 оны УИХ-ын сонгуулийн явцын зардлын тайлангаар улс төрийн нам, нэр дэвшигчид нийт 87.5 тэрбум төгрөгийн орлогоос 66.6 тэрбумыг нь зарцуулжээ. Тодруулбал, 747 нэр дэвшигч 76 тэрбумаас 58 тэрбумыг нь, 14 нам, эвсэл 11 тэрбумаас 8.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.  Гэсэн ч эдгээр намын хандив, санхүүжилт, гишүүнчлэл "нууц" явж ирсэн гэхэд хилсдэхгүй.

Хуульд улс төрийн намууд намын гишүүний татвар, хуулийн этгээдийн хандив, иргэдээс өгсөн хандивын орлогынх нь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээнээс улс төрийн намын санхүүжилт хэтрэх ёсгүй гэж заасан. Тиймээс санхүүгийн тайланг нь хянаж, хамгийн эхний үзүүлэлтээр тухайн намын орлого нь ямар байгаа вэ гэдгийг тогтооно. Хоёрт, намын тайлангаа гишүүдийнхээ тоог тодорхойлно. Мөн төрөөс авсан санхүүжилтийн хувийг юунд зарцуулах шаардлагатай вэ гэдгийг зааж өгсөн байна. Жишээлбэл, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролыг дээшлүүлж, сургалтад  хамруулах, сургалт судалгааны хөтөлбөр хэрэгжүүлсэн байх ёстой гэнэ.

Улс төрийн намууд хуульд заасан нарийвчилсан зохицуулалтуудыг хэрэглэж, санхүүгийн тайлан нь хуульд заасан үүргээ биелүүлсний дараа төрөөс санхүүжилтийг олгоно.

Сонгуулийн ерөнхий хороо хараат бус хуулийн аудитаар улс төрийн намуудыг бүхэлд нь дүгнэлт гаргуулна. Тэр тайланг нь СЕХ бас хянаж, Үндэсний аудитын газар хүргүүлнэ. Тус газраас СЕХ-нд тайланг ирүүлж, жил бүрийн тавдугаар сарын 15-ны дотор СЕХ-ноос улс төрийн намын тайланг УИХ-д мэдээлж, олон нийтэд танилцуулна. Үүний дараа санхүүжилт олгох нь тодорхой болох аж.

Хуульд улс төрийн намууд санхүүгийн тайлангаа хагас болон бүтэн жилээр гаргаж өгөх ёстой. Энэ хугацаандаа тайлангаа ирүүлээгүй бол тухайн намын саналын тоогоор олгосон санхүүжилтийг олгохгүй. Мөн хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, таван жил тутам Удирдах зөвлөлөө хуралдуулаагүй тохиолдолд улс төрийн намуудыг "идэвхгүй" болгоно. Ингэснээр УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болохыг СЕХ-ноос мэдээллээ.

Гэхдээ намуудад энэ алдаагаа засах хугацааг нь хуулиар зааж өгнө.

Мөн шууд бус дэмжлэгээр төрөөс жилд нэг удаа намын төлөөллийн дээд байгууллагаараа хуралдах  заал танхимаар хангах, улирал тутамд намуудын үйл ажиллагааны тайланг олон нийтэд мэдээлэх зорилгоор МҮОНРТ-ээр 30 минут үнэ төлбөргүй мэдээлэл өгүүлэх боломж бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.161.228

Бага байна . Улстөрчид бирдүүд идэж уух нь багасахгүй дээ.

Avatar

дашаа 2024-09-23 139.5.217.184

арай дэндэж байнаа хэт нугалаа хийж улс, ард түмэнээ дэндүү элэг барьж доромжилж байна

Avatar

Нэргүй 2024-09-23 188.162.254.10

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-09-23 124.158.104.73

Отгонбаатар гэгч даргатай Үнэн зөв гэгч зэрлэг балмад намыг дараагийн сонгуулиар сонгохгүй байх хэрэгтэй. Төрийн сайдыг буудна гэж солиорч болохгүй. Монголын маань Хууль шүүх , цагдаа ямар сул дорой байнаа?

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.160.53

Тавар төлөгчдийн мөнгийг яахаараа 800 хан хүний төлөөлөлтэй нам нэр зүүсэн хутган үймүүлэгчид, санал хуваагчид, горьдлогын багт өгөх ёстой гэж. Улстөрийн намуын тухай хуулиа өөрчлөөд нийт сонгогчдын 1 хувийн төлөөлөлтэй тэнцэх гишүүний тоотой намыг л бүртгэх авахаар тусгах хэрэгтэй.

Avatar

kcdd 2024-09-23 202.9.40.199

Хачин гажиг манж хужаагууд сонин алхдаг шд. Тэгсн нөгөө гажиг нь монгол хүний алхалт гэж шаасн чин манж х***а зулбасгууд юм ашиглхд а хогийн гаргуйд монгол хүн болчий гж санаархаж дуурайж алхдгийн манж санаа айймар хогиын муу санаатй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж