Дэлхийн нийт цахилгаан станцуудын 15.4 хувь нь усан цахилгаан станц бөгөөд 1407 ГВт хүчин чадалтай байгааг 2023 онд "GlobalData" мэдээлжээ. Усан цахилгаан станц нь хөдөлгөөнт усны хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх сэргээгдэх эрчим хүчний нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, турбин, генератор ашиглан урсгал усны энергийг цахилгаан эрчим хүч болгон хувиргана. Тухайн цахилгаан станцын хүчин чадал нь турбинуудаар урсах усны хэмжээ, далан эсвэл усан сангийн өндрөөс хамаардаг.
Усан цахилгаан станцын үйлдвэрлэлээр Хятад улс дэлхийд тэргүүлдэг. Тодруулбал, тус улсын усан цахилгаан станцууд 356 ГВт суурилагдсан хүчин чадалтай, жилд 1348 ТВт цаг эрчим хүч үйлдвэрлэдэг. Хятадын Хэбэй мужийн Ичан хотын Йилин дүүрэгт байрлах усан цахилгаан станц нь дэлхийд хамгийн томд тооцогдоно. Уг цахилгаан станц нь тус бүр нь 700 МВт хүчин чадалтай 32 турбин-генераторын блокоос бүрдэх бөгөөд жилд ойролцоогоор 101.6 ТВт цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай.
Хятадын араас АНУ, Бразил, Канад, Орос улсууд удаалж байна.
Тодруулбал, Хятадад 3600, АНУ-д ойролцоогоор 1500, Бразилд 1000 гаруй, Канадад 500, ОХУ-д 105 усан цахилгаан станц тус тус байдаг.
ОХУ-ын цахилгаан эрчим хүчний 60 орчим хувийг чулуужсан түлш, 20 хувийг усан цахилгаан станц, 20 хувийг цөмийн реакторууд үйлдвэрлэдэг. Тэр дундаа дэлхийн нийт усан цахилгаан станцын хүчин чадлын 3.74 хувь нь Орост байдаг. Тус улс 105 усан цахилгаан станцтай бөгөөд тэдгээр нь нийт 45591.4 МВт хүчин чадалтай. "RusHydro" бол Оросын хамгийн том усан цахилгаан станц бөгөөд дэлхийд хоёрт ордог. 2024 оны байдлаар ОХУ-д бүтээн байгуулалтын янз бүрийн шатандаа яваа найман усан цахилгаан станц байна.
Усан цахилгаан станц нь ОХУ-д сэргээгдэх эрчим хүчний хамгийн их ашиглагддаг хэлбэр. Тус улс усан цахилгаан станцын нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог гэх боловч үүний дөнгөж 20 хувийг нь л хөгжүүлжээ. ОХУ-д дэлхийн усны нөөцийн есөн хувь нь байдаг ба үүний дийлэнх нь Сибирь болон нутгийн зүүн хязгаарт байдаг.
Онолын хувьд ОХУ жилдээ 2295 ТВт/цаг, эдийн засгийн хувьд 852 ТВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж Дэлхийн эрчим хүчний зөвлөл үзжээ.
ОХУ-д Байгаль нуурт түшиглэсэн гурван том усан цахилгаан станц бий. Эдгээр нь Байгаль нуураас эх авдаг Ангар мөрөн дээр байрлах Иркутскийн усан цахилгаан станц, Ангар мөрөн дээр, Эрхүүгийн доод урсгалд байрладаг Братскийн усан цахилгаан станц, Ангар мөрний доод урсгалд байрладаг Усть-Илимскийн усан цахилгаан станц юм. Дээрх гурван станц нь ОХУ-ын усан цахилгаан станцын гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Ангар мөрнөөр дамжин Байгаль нуураас гадагш урсах урсгалтай салшгүй холбоотой. Гурван цахилгаан станцын нийт хүчин чадал нь 10,002 МВт.
Монголоос эхтэй Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурт цутгадаг хамгийн том гол. Харин Эгийн гол нь Сэлэнгэ мөрний томоохон цутгал.
Гэвч Эгийн голын усан цахилгаан станц барих Монголын төсөл байгаль орчин, улс төрийн асуудлаас үүдэн Оростой маргаантай байсаар ирсэн билээ. Эгийн гол дээр барихаар төлөвлөж буй Эгийн голын далан нь нүүрсний эрчим хүчнээс хараат байдлаа бууруулах Монгол Улсын хүчин чармайлтын нэг хэсэг юм. Тус цахилгаан станц баригдсанаар 315 МВт цахилгаан үйлдвэрлэнэ. Энэ төсөл нь Сибирийн урсгалын 580 км-ийн гүнд орших цэнгэг усны чухал нөөц болох Байгаль нуурын усны түвшинг бууруулж болзошгүй гэж ОХУ эмээж, ихээхэн эсэргүүцсэн. Энэ асуудлаар талууд олон удаа уулзалт, хэлэлцээ хийжээ.
Хэлэлцээрт геополитикийн хүчин зүйлс ч нөлөөлсөн. Тодруулбал, ОХУ нь Монголтой эрчим хүчний экспортоо хадгалахыг эрмэлзэж байна гэж зарим шинжээч үзжээ.
"Монгол Улсын усан цахилгаан станцын чухал төсөл бол Эгийн голын усан цахилгаан станц. Уг төслийг 2016 оноос Хятадын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан" тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны наймдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг хүлээн авч уулзахдаа хэлж байв.
Өдгөө Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшилж байгааг энэ сарын эхээр ОХУ-ын ерөнхийлөгч Путин Монгол Улсад айлчлах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ.
Эх сурвалж: POWER TECHNOLOGY, DATA BASE, GLOBAL CONSTRUCTION REVIEW, WIKIPEDIA
Баянхонгор 2024-09-23 66.181.187.244
оросууд монголчууд Эгийн гол дээр усан цахилгаан станц баривал Байгаль нуурт нөлөөлж усны урсац саарч байгаль нуурь муугаар нөлөөлнө гэж хуцдаг ч өөрсдөө хятадуудад байгаль нуураас цэвэр ус савлах үйлдвэр бариулсан өдөрт хэдэн зуун тонн цэвэр ус савлаж дотоодод бүр Хятадад экспортод гаргаж байгаа байж Монголыг өөрийн усаа цахилгаан станц барихад саад хийдэг бол жинхэнэ Тэнэг ИВАНЫ тэнэглэл юм , өөрийнхөө нүдийг нуувал бусад харахгүй гэж боддог оросууд дэлхийн хүн төрөлхтнөөс ичихгүй л дээ .
Бат 2024-09-23 59.153.86.34
сайхан санаа. усан цахилгаан станц бариулахгүй удаж байна .Япон Солонгостой нар салхин станц харин явна шүү. хурдан ч барина. Оростой хамтрахаар яаж гацаах бол гэж. Дэлхий хавтгай болохын хирээр бид бүх улсаас шууд хамааралтай болжээн. турк бараа. Япон Солонгос чанартай хувцас машин гээд л. Мөн эдгээр орнуудад очиж суралцах чинь хүсэлтэй.
Ch 2024-09-23 122.201.31.171
enhsaihan gej l***r orosiin b***g huhugch bn
Нэргүй 2024-09-23 103.212.118.239
УЦС бол ус уудаггүй буцаагаад урсгалд нийлүүдэг эд. Нөөц нуураа дүүргэхэд жаахан хугацаа ордог .Оросууд цаанаа давхар бодлоготой хавчиж бгаа нь тэр шүү дээ. Оросууд олон улсын тавцанд нэр муутай, хүмүүс дөлж явдаг ганцаардсан хүн лугаа болж адлагдаад бна.Хэзээнээсээ түрэмгий, дайн ч гэдгийг түүх хэлнэ.
зочин 2024-09-23 202.21.115.122
четвёртая ступень — Богучанская ГЭС, мощностью 2997 МВт и выработкой 17,6 млрд кВт·ч;
пятая ступень — проектируемая Нижнебогучанская ГЭС, мощностью 660 МВт и выработкой 3,3 млрд кВт·ч;
шестая ступень — проектируемая Мотыгинская ГЭС (Выдумская ГЭС), мощностью 1145 МВт и выработкой 7,2 млрд кВт·ч;
седьмая ступень — проектируемая Стрелковская ГЭС мощностью 920 МВт.
$-р каскадын Богучаны усан цахилгаан станц 2015 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа шүү.
Нэргүй 2024-09-23 66.181.190.25
Tenegrel l de oros bidniig erchim hvcheer hangajiin oros tusalsan uur yu2 ch bdgiin bgaa busdd erchim hvchnii tusgaar togtnoloo aldchihaad ter ulsaa magtan duulan gdg bol tenegerel
Нэргүй 2024-09-23 122.201.31.207
Hurelsuh putind dolignoj Mongol uls hezee ch usan tsahilgaan stants barihgui baih geree hiisen. Uyiin uyed Mongoliin ard tumen Hurelsuh novshiiig harah bolno
Irgen 2024-09-23 202.55.188.99
uul ni mgliih geed bdg bj dee tamine baigal nuuraa bas orosod aldaad uduhgui nutaggui oron blhne tamine
Нэргүй 2024-09-23 124.158.126.107
танай орос ах нар чинь ийм л байна ш дээ оркуудаа. Монгол улсыг хөгжүүлэхгүй, хөгжил буурай байлгаж дээрэлхэх гэсэн бодлоготой
Нэргүй 2024-09-23 37.166.3.163
Орос энэ дайнд ялагдаж задраж байж монгол тусгаар улс шиг болно.Хөршүүдээ дарамтлаад гар дороо байлгаж хөгжүүлэхгүй хараат дорой улс байлгах мөнхийн төрийн бодлоготой адгийн үндэстэн бол иванууд.Асар том газар нутгийг эзлэн түрэмгийлэж авсан ч ханаж цаддагүй бэрд шиг новшнууд.
Нэргүй 2024-09-23 103.145.234.34
Орос сөнөөсэй с**
Нэргүй 2024-09-23 59.153.86.34
яахав бид урд хойноо хоёр том хамгаалалттай л юм байгаан
И 2024-09-23 103.168.34.196
Эгийн гол зундаа энгийн түвшинээсээ 3 – 4 мерт давж үерлэдэг. Эгийн УСС-н даланг бараг ганц зун дүүргэчих юм бишүү. Байгаль нуурт нөлөөлөх нь юу л бол. ОХУ- н л гадаад эдийн засгийн бодлого биз. сайн зөв нотолгоог зоригтой гаргах, хөрөнгийг Хятадаас бус ОХУ-с гаргуулах зэрэгт асуудал бий өолов уу
Зочин 2024-09-23 202.9.46.78
Энэ бол өөрсдийн хараат байлгах гэсэн эдийн засгын арга.
Нэргүй 2024-09-23 59.153.112.131
Яг үнэндээ Сэлэнгэ мөрөнөөс 60% илүү устай Цөх гол цутгаж Сэлэнгэ мөрөны ус хилээр гарч байгаа усны урсац 2,5 дахин томорч урсдаг ингээд бодоход Эгийн гол нийт усны 3-4% төдий өчүүхэн шүү дээ, усны горимын тооцоогоор ядаж 10% аас дээш баланстай бол нөлөөлж бно гэж үзэх үндэстэй угаасаа Галуут нуурын станц Бурят энерго цаашид дампуурах ёстой., жил бүр бид 200,0 сая дол алдаж бна!
Нэргүй 2024-09-23 103.212.116.235
Байгаль нуурын сав эрэг дагуу 1000 -1100 орчим амралт сувилалын газрууд байдгаас бараг тал нь зөвшөөрөлгүй хууль бусаар ажилладаг гэсэн. Нуурыг бохирдуулахад маш их хувь нэмрээ оруулдаг.Укрианы дайны өмнөхөн Оросын хэдэн ТТБ ууд 10-хан амралтын ойр хавиас 40 тонн хог цуглуулсанаа халаглан шогширч хэвлэлд нийтлэгдсэнийг үзэж байлаа. Ийм байж Монголчууд Эгийн голын станцаа барих гэхээр л -Байгаль нуурт аюул учирна – гээд чарлалдчдаг .. Оросууд
ylcuun xamgaaltad; 2024-09-23 216.38.195.74
c;
Нэргүй 2024-09-23 103.57.92.131
👁
САЙН БАЙНА,ИЙМ Л ЗАЛУУС МОНГОЛД ИХЭЭР ДУТАГДАЖ БАЙНА ДАА 2024-09-23 103.111.68.3
ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ АНХ ЭДИЙН ЗАСАГЧ Т.БАЯРХҮҮБИЗНЕС ХИЙЖ БАЙХДАА МОНСОНИК ГРУП НЬ 1990 ОНЫ СҮҮЛЭЭР МАЛАЙЗААС 300 САЯ ДОЛЛАР ЗЭЭЛЭЭД ЭГИЙН ГОЛЫН УЦСТАНЦЫГ ХЯТАДЫН КОМПАНИАР БАРИУЛАХ БҮХ ГЭРЭЭ ХЭЛЦЛЭЭ ХИЙГЭЭД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС БАТАЛГАА НЭХЭЖ БАЙХАД ЭЛБЭГДОРЖ.ЭНХСАЙХАН НАР АВЛАГЫН МӨНГӨӨ НЭХЭЭД УЛС БАТАЛГАА ГАРГААГҮЙ ТҮҮХТЭЙ ДЭЭ.ТЭР ОРОС ОРОН ДОТРОО БУЖИГНААНТАЙ ЮУН МОНГОЛЫГ АНХААРАХ ВЭ БАЙСАН ҮЕ ДЭЭ,ТЭР ҮЕД ДОТООДЫН ЭХ ОРОНЧДЫН ГАЙГААР ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖЖЭЭГҮЙ ЗОССОН ТҮ
- gocduma znmtsya caitom; 2024-09-23 216.38.195.74
brtpf.
- nu menyaite chectu, jtobu ni bolje #? 2024-09-23 216.38.195.74
– tex kto grubx Worker zanumaetsya industry u intepucyetcya Boda eto techet abto -#; znachit kaky MASHINOI DURriT, u prodaet; xopojo jto pokazibaet zpya pesylitat,
c 2024-09-23 216.38.195.74
oi
Нэргүй 2024-09-23 202.126.89.234
Авилгалд идэгдсэн хөгжил дорой арчаагүй орны зовлон юмдаа
Зочин 2024-09-23 149.88.103.44
ОХУ Хятад руу 1квт эрчим хүчээ 1,8 рублиэр зардаг мөртлөө Монголд 5,6 рублиэр зарж "дээрэмддэг". Жил бүр баруун 5 аймгийг ОХУ-аас эрчим хүчээр хангасны хариуд Монгол улс 200 сая ам.доллар төлдөг. Ийм ашигтай бизнесээ алдахгүйн тулд Оросууд ямар ч хамаагүй аргаар Монголын эрчим хүчний төслүүдийг гацаадаг. Гадаадын тагнуулын байгуулагын гар хөл болсон Босоо Хөх Монгол, Уул усаа аваръя хөдөлгөөнүүд мөнгө л авч байвал юу ч хийхээс буцдаггүй.
Нэргүй 2024-09-23 66.181.184.71
Галуут нуурын цахилгаан станц музей болох учраас тэр. Хүрэлсүхийг зайлсаны дараа Эгийн голын УЦС баригдана
Зочин 2024-09-23 66.181.187.138
галуут нуур гэж монголын ихэнх гол горхи цутгадаг нуур. бидний усыг аваад тог болгоод эргүүлээд монголд зардаг. ийм л тэнэг улс даа монголчууд
Оноч 2024-09-23 66.181.161.142
Галуут ДЦС юмаа
Нэргүй 2024-09-23 66.181.160.12
Монгол Улс өөрийн нутаг дэвсгэр дээр юу хийхээ хүртэл Оросоос асууж зөвшөөрөл авах ёстой юм уу? Манай залуу дарга нар хүртэл оросоос айдаг хэвээр?! Оростой хамтарч судална ч гэх шиг балай юм яриад!! Эгийн УЦС байгуулахад Байгаль нуурт ямар ч сөрөг нөлөөгүй гэдгийг хэд хэдэн удаагийн (түүний дотор Францын) судалгаа нотолсон! Гэтэл Эгийн УЦС ашиглалтад орвол манайх Оросоос өндөр үнээр цахилгаан авахаа болих тул оросууд илт хясаж боогоод байгаа нь басамжлал!!!
1 2024-09-23 202.55.188.42
Байгал нуураас эх авсан Ангар мөрөн дээр Эрхүүгийн, Братскын, Усть-илэмийн, богучаны гэсэн 4том станц байдаг шүүү
Нэргүй 2024-09-23 122.201.31.96
монголоос гарч байгаа тул усыг тодорхой үнэлдэг болмоор байна.
xvxc 2024-09-23 66.181.180.236
Оросууд Байгаль дээр 3 станц баричихаад Монголыг болохоор 1000км цаана байгаа жижиг станцыг барих гэхлээр та нар Байгальд нөлөөлнө гэж хийлгэхгүй байгаа
Нэргүй 2024-09-23 103.168.34.200
HARIN
Нэргүй 2024-09-23 202.21.124.29
Байгаль нуураас эх аваад урсаж байгаа гол дээр байгуулсан УЦС-ууд
Манай Эгийн бол дээр барих гээд УЦС нь байгаль нуурийн гол цутгал Сэлэнгэ мөрөн лүү цутгадаг эгийн гол дээр барих гээд байгаа юм.
садс 2024-09-23 66.181.161.18
энэ оросын төлбөрт бичээч байна