"Бүх өвчнийг эдгээх ид шидтэй" хэмээн иргэдийг төөрөгдүүлсэн сүлжээний эм, бэлдмэлийн бизнес хэрээс хэтэрсэн. Нэг ёсондоо эдгээр эрүүл мэндийн бүтээгдэхүүний сурталчилгаа нь телевизийн сувгуудын орлогын эх үүсвэр болсон гэж хэлж болно.
Өнгөрсөн парламентаар баталсан "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа. Тиймээс 126 гишүүн бүрдсэн шинэ парламент “Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэж баталсан юм.
Энэ үеэр сүлжээний эмийн талаар хэд хэдэн чухал асуудал хөндөгдсөн. Тодруулбал "Аравдугаар сарын 1-ний өдрөөс эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчлах боломжгүй болно. Хэрвээ сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулж, хариуцлага тооцно. Харин жороор олгодоггүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг телевиз, радио, хэвлэл мэдээлэл, вэбсайтаар сурталчилж болно" гэх мэт зохицуулалт хийж байгаа тухай УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ярьсан юм. Түүнчлэн эмч нар эм сурталчлахыг ч мөн хуулиар хориглох юм.
Эмийн борлуулалт ашигтай байгаа учраас бизнес болтлоо хөгжсөн. Тийм учраас бидний инфлүүнсэр гэж нэрлэдэг олны танил хүмүүс эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчлах нь элбэг. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар /ЭЭХХЗГ/-аас тодруулснаар "Бид нийгмийн сүлжээнд тавигдсан эрүүл мэндийн бүтээгдэхүүнтэй холбоотой зар сурталчилгаанд хяналт тавин ажиллаж байгаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга" 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хууль батлагдсанаар эм, эмнэлгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудад томоохон нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Өмнө нь инфлүүнсэрүүд эм болон биологийн идэвхт бүтээгдэхүүн сурталчилж болохгүй гэдэг заалт журам дээр байсан бол одоо хуульд иргэн гэдэг заалтаар тусгаж өгсөн" гэв.
Тодруулбал,
- Зар сурталчилгааны зөвшөөрөлгүйгээр олон нийтэд эм сурталчлах
- Эмнэлгийн мэргэжилтэн эм сурталчлах
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг сурталчлах
- Эмийг зүй бус, бодит байдал болон ёс суртахуунд үл нийцсэн, далд агуулгаар сурталчлах
- Иргэн, хуулийн этгээд зар сурталчилгааны зөвшөөрөлгүй эмийн сурталчилгаанд оролцох, дэмжих, сурталчлах, санхүүгийн дэмжлэг өгөх, авах
- Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж төөрөгдөлд оруулсан байдлаар сурталчлах
- Телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудаснаас бусад мэдээлэх хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сурталчлах
- Тамирчин, спортоор хичээллэж байгаа иргэнд эмчилгээний бус зорилгоор Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартад хориглосон жагсаалтад орсон эмийг санал болгох, дэмжин сурталчлах, зарж борлуулах зэргийг хоригложээ.
Нэргүй 2024-09-23 66.181.183.253
Ерөөсөө зар сурталчилгаа замбараагаа алдаж, ёс зүйгүй, ичгүүр сонжуур эрээ цээргүй болсон доо. Үүний зэрэгцээ маш ойлгомжгүй болсоныг онцолж хэлэх нь зүйтэй. Хэт хурдан үглэх нь чихэнд наалдацгүй, юу хэлж сурталчилах гээд буй байгаа онодоггүй, оновчгүй байх нь түгээмэл болсон. Сүүлийн үед монгол үгээ ашиглахгүй гадаад үгээр идэрхийлэх нь хүмүүст хүртээмжгүй байдлыг үүсгэж байна гэх мэтээр дурдаад байвал дуусашгүй. Иймд зар сурталчилгааг зохицуулах хууль журамтай болох цаг болсон.
Нэргүй 2024-09-23 59.153.114.152
АЛИА САЛБДАИ ЛАЛРУУДИН ХЭЛСНЭР ЭМ АВЧ УУДАГ МАЛНУУДИГ ХОРИГЛОХ ХЭРЭГГҮИ
Нэргүй 2024-09-23 124.158.120.146
Хамаг юмаа хаагаад боогоод хориглоод дүүрцэн малны улс, хөгжихийг чинь харнаа гөлөгнүүд!
Erguu n dendtsen uls 2024-09-23 202.55.188.83
erguu huurnuud ymda unheer tv, radio, website genuu nastai hun website ruu orj chdhuu? odo tsagt radio sonsood tv uzej hudlaa hytad baraa awdag hun baihaa bolison, oligtoi ym ch hreglej bolhoo bolitson niimeg uu medrel n dendtsen pisda nar
Нэргүй 2024-09-23 103.161.242.254
настай хүмүүс social-д орж чадна, social-аар олны танил хүн сурталчилхаар энэ хүн худлаа хэлэх хүн биш гэж итгээд элдэв баталгаагүй эм аваад байна, олон нийтийн хэрэгслээр ярьж байгаа юмыг үнэн бодит гэж итгэдэг нийгмийн үед өссөн настай хүмүүсийг бай болгож шулж байгаа эмийн зохицуулалтгүй сурталчилгааг, ёс суртахуунгүй шулаачдыг хориглох нь зөв
иргэн 2024-09-23 59.153.84.210
настай хүмүүс эмнэлэгтээ эхлээд үзүүлж эмчээсээ зөвлөгөө авсны дараа авч хэрэглэж болох юм
Нэргүй 2024-09-23 202.9.40.235
Тусгай зөвшөөрөл, лиценз гэдэг Монополь байдлыг үүсгэж, тухайн салбарын хөгжлийг гацаадаг.