Дэд сайдын суудал Засгийн хувь заяатай тэнцэв үү?

Дэд сайдын суудал Засгийн хувь заяатай тэнцэв үү?

Дэд сайдын суудал Засгийн хувь заяатай тэнцэв үү?

Хамтарсан Засгийн газрын хамгийн галтай сэдэв дэд сайдын алба болж хувирав.  Дэд сайд нарыг томилохгүй л бол Засгийн газар 126 гишүүнтэй парламентын өмнө хүчин мөхөстөнө.

Анх шагнал хэлбэрээр бий болгосон дэд сайдын албыг Засгийн газар бүр өөр, өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн, ашиглаж ирсэн бол эдүгээ Засгийн газраа хамгаалах “бамбай” болгох нь.

МАН, АН, ХҮН намаас бүрдсэн хамтарсан Засгийн газар нь Ерөнхий сайдаас гадна гурван Шадар сайд, 20 сайдтай. Бүх сайд давхар дээлтэй ч 126 гишүүнтэй парламентыг “базахад” хүч дутаж буй аж.  Тиймээс орон нутгийн сонгууль болж өнгөрсний дараа дэд сайдын албыг нэг талд нь гаргах нь.

Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрыг байгуулах үеэрээ “Олон нийтээс санал авч байж, дэд сайдын албыг бий болгох эсэхээ шийднэ” гэдгээ УИХ-ын анхдугаар чуулганы үеэр мэдэгдсэн. Гэвч Засгийн газрын танхимыг хүчтэй байлгах, Ардчилсан намаас дэд сайдын албыг буцаан сэргээх шаардлагатай тухай саналыг идэвхтэй тавих болсон, Ардын нам дотор дээрх алба руу “шургачих” хүсэлтэй хүмүүс олон байгаа нь дэд сайд нарын 50 хувийг УИХ-аас, үлдсэн 50 хувийг парламентын гаднаас тавих хувилбар ч яригдаж байгаа юм.  Засгийн газар нь 16 яамтай, иймээс мөн тооны дэд сайд нарыг томилно гэсэн үг.  Харин 100 хувь УИХ-аас дэд сайд нарыг тавина гэвэл нийт гишүүдийнх нь 39 нь Засгийн газрын танхимтай хамааралтай болно. Энэ тохиолдолд Засгийн газар айдаггүйгээ авдрандаа хийж авна гэсэн үг. Гэвч олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулахаас гадна Засгийн газар нь парламентаа “барьцаалсан” урьдын зовлон үргэлжилж болзошгүй.

Уг нь Г.Занданшатарын танхим бүрэн эрхээ дуусахаас урьтаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдах шинэ парламентыг дээрх зовлонгоос ангижруулах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ыг 126 гишүүнтэй болгох эрх зүйн зохицуулалтыг хийсэн.

Анх олон нийт УИХ 126 гишүүнтэй болох асуудлыг хүлээж аваагүй. Тэр тусмаа ахмад настнууд “Өмнөх 76 гишүүний зардлыг яая гэж байхад 126 болно гэдэг бол “хоолны сав”-нууд л нэмэгдэнэ” гэж үзсэн.  Тиймдээ ч УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллаж энэ тухай суртал ухуулга хийхэд нь ахмад настнууд тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа тухай зовлонгоо тоочиж, эрүүний шөл их уулгасан.  Ахмадуудын сэтгэлийг зөөллөх арга хэмжээ авахгүйгээр парламентыг 126 гишүүнтэй болгох нь эргээд УИХ-ын сонгуулийн үр дүнд халтай тусах байсан тул эрх баригч нам тэтгэврийг нэмсэн.  Түүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй УИХ-ыг холимог тогтолцоогоор байгуулах эрх зүйн орчныг баталгаажуулж өгч байв.

Парламентын гишүүд олуулаа болохын давуу тал нь “бөөс хуурс” багатай хууль батлагдах, нэг нам дангаар хууль тогтоох байгууллагад эзэн суухгүй олон намын төлөөлөл суух зэрэг давуу талууд бий ч Засгийн газар албан тушаал бий болгох замаар УИХ-ын гишүүдэд давхар дээл өмсгөөд байвал хяналт тавих субьектын хүч суларч, хүссэн хүсээгүй барьцаанд нь орно гэсэн үг.

Хуучин УИХ-ын гишүүдийг улсын төсвөөр буулгаж авдаг байсан бол одоо дэд сайдын албаар хазаарлаж мэдэх нь. Нэг талдаа том төслүүдээ хөдөлгөх зорилго дор Засгийн газар хүчтэй байх шаардлага тулгарч болох ч дэд сайдын суудал Засгийн газрын хувь заяатай тэнцэж эхлэв үү гэх асуудал хөндөхөд ч хүргээд байна.

Угтаа бол дэд сайдын шаардлага байхгүй. Дэд сайдгүй ч төрийн ажил явсаар ирсэн. Хэрэв эл албыг дахин "амилуулбал" туслах, жолоочоос эхлээд орон тоо дагаж бий болно. Хэдийгээр дэд сайдын орон тоог танаснаар төсвийн зардлыг нэг их хэмнэдэггүй гэх зөвтгөлийг улстөрчид хэлдэг ч эрх ашигтаа нийцүүлэх зорилгоор бий болгож ирсэн.

Хэдхэн хоногийн дараа намрын чуулган эхэлнэ, түүний дараа орон нутгийн сонгууль болно.  Хамтарсан Засгийн газар байгуулагдсан үеэс хөндөгдөх болсон дэд сайд нарыг хаанаас томилохоос шалтгаалж төслүүд хөдлөх үү үгүй юу гэдэг шийдэгдэх нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дорж 2024-09-23 202.131.251.130

Дэд сайдууд томилж болно. гэхдээ гишүүнийг дэд сайдаар томилбол том тэнэглэл болно.нөгөө төрийн хэмнэлтийн хууль яалаа. энэ хуулиар олон хүнийг хэлмэгдүүлж хохироосон үйлдэл бол ерөнхий сайд Оюунэрдэнийн хийсэн маш том алдаа. яг үнэндээ бол ямарч хэмнэлт гараагүй. Их сургуулиудад дэд захирал байсныг газрын захирал гэдэг шинэ нэртэй албан тушаалаар солисон.хэмнэлтийн хуулиа шууд зөрчсөн.Хэлбэр хөөцөлдөхөө болих хэрэгтэй. агуулга, мөн чанар чухал.

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.189.112

засгийн газарт мөнгөтэй хүн сайд болдог жишгийг үхэж байсан Энхбаяр анх бий болгосон юм шдэ. энийг одоо хөндөөд тавьчих мэдлэгтэй сэтгүүлч л байхгүй юм даа. одоо намынхаа сайхан залуучуудыг наймаалцаад өөрийнхөө хүүг төрд оруулсан. үргэлжлүүлээд америкт зугтсан дүүгийнхээ охиныг төрд оруулахаар төрийн ордноор байнга явж байна

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.189.112

дэд сайд томилвол харин ч овоо эрх мэдэл өгч томилмоор байна. Ямар ч эрх мэдэлгүй тэгсэн хэрнээ энэ намуудын дараагийн залгамж халаа болчих мэдлэг боловсролтой, бэлтгэгдсэн сайн залуусыг Оюун-эрдэнэ гэж мангар нөхөр нам дарж бүдгэрүүлж байна. Яамдын сайд нар дэд сайдтай байж харилцан хяналттай болох ёстой юм. үхсэн 20 хүний цалин л нэмэгдэнэ биз, өөр тусгай эрх ямба юу ч байхгүй энэ дэд сайдуудад….

Avatar

Нэргүй 2024-09-23 113.198.137.2

дэд сайдууд ихэнхдээ чадалтай мэргэжилтэй хүмүүс биш намын нөхдүүдэд шагнал болгож өгдөг болчихоод байгаад л учир байна. тиймээс хэрэггүй больсон нь дээр. тэр тусмаа уих-аас дэд сайдуудыг томилно гэдэг бол том тэнэглэл. зг, уих 2 нэг нэгээсээ хамааралгүй хяналтын үүрэг нь алга боллоо. оюук тэнэг цаашдаа энэ улс төрийг яавал зөв зохистой байлгах уу тал дээр юу ч бодохгүй , зөвхөн өөрийнхөө хүч нөлөөлөлд анхаарч байна, галч байсан гэдэг нь бараг үнэн болж таарлаа, ийм хүнээс илүү юу гарах вэ дээ.

Avatar

Зочин 2024-09-23 139.5.217.38

Чадна гээд сайд болсон бол сайд нар өөрсдөө ажлаа хийцгээ. Дэд сайд хэрэггүй.

Avatar

Зочин 2024-09-23 139.5.217.130

аН ыхан албан тушаалд очих гээд боож ухэх гээд байгаа юмаа Жинхэнэ нуур царайгаа харуулж байна даа

Avatar

Нэргүй 2024-09-23 59.153.114.122

Тэмцэж байгаад та нарыг авч хаяна шүү.

Avatar

Зочин 2024-09-23 64.119.29.46

За даа энэ дэд сайдууд уул нь хэрэггүй албан тушаал шүү дээ дор нь бгаа яам болон бусад агенлаг үйлдвэрүүдэд үүрэг өгсөн идэж уусан шал дэмий л албан тушаал шүү дээ

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.176.77

Хусайтал идэх нь.

Avatar

Нэргүй 2024-09-23 103.242.47.254

намыннэр барьсан өлөн гөлөгнүүдийг ард түмэн тэжээх ёстой юу

Avatar

сонгогч 2024-09-23 202.9.46.160

ТЭНЭГЛЭЛ ТЭНЭГЛЭЛ БАС ДАХИН ТЭНЭГЛЭЛ

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.184.71

сайд нар дээр сэлгээ хийгээч. Царцаачин хулгайч Чойжилсүрэн, ард түмний баялагийг ганцаараа хулгайлагч Дэлгэрсайхан нарыг зайлуулбал сайн байна

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.160.12

Төсөв хэтрүүлж баталчихаад үхсэн элэнцэгийн чинь дэд сайд??!!

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.160.12

та нар бүх яамдын ажилтнуудаас нэргүй нууц санал асуулга явуулаад үз л дээ? Тэд Дэд сайд хэрэггүй гэж 100% хэлнэ шүү!!!

Avatar

Нэргүй 2024-09-23 59.153.114.152

БУНИ НОХОД ЗАХИЛГАР ИМИМ БИЧХЭ ВОЛИ

Avatar

иргэн 2024-09-23 66.181.176.87

АН дэд сайд гээд байгаа бол засгаас хөөж гаргаач. Дэд сайдтай болвол АН ынхан нөгөө Баярцогт, Хурц, Эрдэнэ нараа дэд сайд болгох гэнэ шүү Ёстой бүтэхгүй нөхдүүд. Дэд сайдад өгөх гээд байгаа мөнгөө багш нарын цалинг нэмэх, утаагаа арилгах, замаа засах гэх мэтэд зарцуулаач

Avatar

zochin 2024-09-23 64.119.31.179

Odoo iim balai yum bichihee boli. Ded said nariig tomilobol Turiin esreg bosno shuu. Utaa, tugjregee ehleed shiid daraa ni ene asuudlaa yari.

Avatar

Нэргүй 2024-09-23 203.98.77.237

За болиорой хэзээ ч зөв хүмүүс томилогдохгүй болсон өнөө үед дэмий Зүгээр л дахиад ЗГ аа огцруулаад ажил хийхгүй улс төржөөрэй

Avatar

Нэргүй 2024-09-23 188.162.254.10

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж