“Гранд плаза” хүртэлх авто замыг шинэчилж байна

“Гранд плаза” хүртэлх авто замыг шинэчилж байна

“Гранд плаза” хүртэлх авто замыг шинэчилж байна

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын зургаан байршилд авто зам шинэчилнэ. Тодруулбал, Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн зүүн талын авто замаар хөдөлгөөнд оролцох боломжтой.

Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг есдүгээр сарын 20-ны 22:00 цагт хааж, 22-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг есдүгээр сарын 22-ны 06:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ.

Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсгийг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж засварлана. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

Их тойруугийн авто зам буюу “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх урд эгнээг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

Хонхны гудамж буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл бүрэн хааж, шинэчилнэ.

Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүр уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 22-ны өдрийн 23:00 цагаас 26-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-22 66.181.185.83

Гранд плаза чинь хаана, юу байдаг билээ? Дүүрэг ба хороогоор нь бичээч ээ!

Avatar

ngfgg 2024-09-22 202.126.90.187

снгууль снал хур2лт тохир2г2р гарчын монглд ашигтй ажиллх улсуудыг гаргахгүй манж хужаагууд гаргсн тооцоолол хийж гаргжийн нэр дэвшүүлхэд тооцолж бн дүн гаргахд тооцллж бн ингэж манж хужаагууд олн болжийн снгууль хор2 манж х***а ажилжийн хог шаарууд эрхнд ингэж гаржийн хулгаы хийцн ялгүй гаргах гэж ингжийга.

Avatar

Haha 2024-09-22 103.168.34.200

😂😂😂

Avatar

Нэргүй 2024-09-22 103.9.90.100

монголоор зөв бичээ эхлээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж