Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрүүл амьдралын хэв маяг экспо” энэ амралтын өдөр зохиогдож байгаа билээ. Тус экспод мэргэжлийн хоол зүйч нар ирж хооллолтын янз бүрийн асуудалтай байгаа хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө, сургалтыг хийж байна. Энэ экспо нь өнөөдөр/2024.09.22/ 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Өнөөдөр ахмадын хооллолт, нуруу засал, дасгал хөдөлгөөний үеийн хооллолт болон сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээний тухай сургалт, зөвлөгөө болох юм байна.Үүнээс гадна иог, зумба бүжиг болоод урлагийн тоглолтыг үзүүлнэ. Мөн хүүхдүүдэд зориулсан гимнастикийн хичээл, ахмадуудад зориулсан өглөөний сунгалтыг заах аж.
Харин бямба гаригт жирэмсэн, хөхүүл, нярай хүүхэдтэй ээжүүдэд зориулсан сургалт зөвлөгөөг өгсөн юм.
Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний дэмжлэгтэйгээр энэ экспод хоол зүйчдийн холбоо, Иогийн холбоо, Фитнесийн холбоо зэрэг эрүүл амьдралын хэв маягийг түгээсэн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Т. Хүслэн
ngf 2024-09-22 202.126.90.187
Нам төрд шигдсэн хулгайч манж х***а адгийн зулбасгуудыг буудийн шдэ улс орн цөлмөж доройтуулж эзрхсн ард түмниы доромжлсн зулбасгуд.