Зэвсэгт бүлэглэлүүд Израилийн эсрэг хүчээ нэгтгэж магадгүй

Зэвсэгт бүлэглэлүүд Израилийн эсрэг хүчээ нэгтгэж магадгүй

Зэвсэгт бүлэглэлүүд Израилийн эсрэг хүчээ нэгтгэж магадгүй

Ираны ерөнхийлөгч өөрийн улсын хүчин чадлыг харуулах үүднээс цэргийн парад зохион байгууллаа. Ерөнхийлөгч Масуд Пезешкян нийслэл Тегеранд болсон цэргийн парадын үеэр үг хэлэхдээ "Израиль дахин манай нутагт гэмт хээг үйлдэх гэж оролдвол бид зүгээр өнгөрөөхгүй. Бид эвтэй байвал тэд дайрахгүй" гэжээ.  Иран-Иракын дайны ойг тохиолдуулан жил бүр тус улс цэргийн парад зохион байгуулдаг аж.

Энэ удаагийн парад Бямба гаригт /2024.09.21/ болсон бөгөөд олон тооны пуужин, танк болон шинэ төрлийн нисгэгчгүй онгоцыг олон нийтэд танилцуулжээ.

Тус нисгэгчгүй онгоц нь 4000 гаруй километр замыг туулах хүчин чадалтай бөгөөд "Shahed-136B" гэж нэрлэгддэг гэж Ираны төрийн мэдлийн телевиз мэдээлсэн байна.   Өнгөрсөн долдугаар сард Хамасын дээд албан тушаалтан Тегеранд хөнөөгдсөн. Уг үйл явдлаас болж Иран улс Израилиас өшөө авахаа мэдэгдээд буй. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Ливанд пейжир дэлбэрсэн асуудалд Израиль буруутай гэж Ираны засгийн газар үзэж байна. Энэ мэтчилэн олон удаагийн халдлага болж байгаа тул Ойрхи Дорнод дахь зэвсэгт бүлэглэлүүд Израилийн эсрэг хүчээ нэгтгэж магадгүй гэж Бямба гаригт Тегеран мэдэгджээ.

 

Эх сурвалж: ALJAZEERA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-22 66.181.180.154

Израильтай бүх арабууд нэгдэж байлдсан боловч ялаагүй түүхтэй. Тэгээд ч Израил эргэн тойрон дайсагнасан Арабуудын дунд амьдардаг учраас эр эм гэхгүй бүгд цэргийн алба хаадаг бүгд б** зэвсэгтэй харьцаж сурсан бэлтгэлтэй улс тэгээд ч Израил өөрөө төрөл бүрийн пуужин танк хуягт хийдэг Америкийн сүүлийн үеийн байлдааны онгоцнуудтай цөмийн зэвсэгтэй хүчирхэг улс

Avatar

Нэргүй 2024-09-22 103.168.34.94

Лалын улсууд эв түнжин муутай улс юм дах

Avatar

Рр 2024-09-22 139.5.219.248

Баас охосуудаа

Avatar

Mr. L 2024-09-22 202.126.90.239

t*******t бүлэглэл бол хамгийн лалрын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж