Элон Маск тэмцлээсээ ухрав

Элон Маск тэмцлээсээ ухрав

Элон Маск тэмцлээсээ ухрав

Элон Маскийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох "X" платформ Бразилын шүүхтэй хийсэн хууль ёсны тэмцлээсээ ухрахаас өөр аргагүй болжээ. Бразилын шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн ардчиллын эсрэг нийтлэл оруулж буй 100 гаруй хэрэглэгчдийг "X" платформ дээр хориглохыг тушааж байсан. Мөн тус улсад "Х" платформыг төлөөлөх итгэмжлэгдсэн хүнийг томилж, торгууль төлөхийг шаардсан байдаг. Хэрэв эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол "X"-ийг Бразилын цахим сүлжээнээс хориглох болно гэж шүүх сануулж байв.  Үүний дараа Элон Маск шүүхийн шаардлагыг эсэргүүцэж, шүүгч Александр де Мораестай хууль ёсны дагуу тэмцэлдсэн. Улмаар "Х" платформ Бразилд ашиглагдах боломжгүй болсон юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт Элон Маск  Бразил дахь үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн байна.

Бразилын шүүх Элон маскийн үйлдлийг "санаатайгаар хууль бус үйлдэл хийсэн" гэж дүгнэн нэмэлт 900 мянган ам.долларын торгууль ногдуулсан байна. Энэ нь өмнөх торгууль болох 3.3 сая ам.долларын торгууль дээр нэмэгдэнэ.

Элон Маск өмнө нь Турк, Энэтхэг зэрэг орнуудын зарим хэрэглэгчдийг "Х" платформоос хасч байсан. Гэхдээ 200 сая хүн амтай Бразил нь тус платформын чухал нэг хэсэг тул Элон Маск шүүхийн торгуулийг төлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох болно гэж мэдэгдсэн байна. Ингэснээр түүний цахим платформ Бразилд үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа ч Элон Маск тэмцэл дуусаагүйг сануулж, эрх чөлөөний илтгэгч байх боломжийг хүмүүст олгоно гэж хэлжээ.

Эх сурвалж: GUARDIAN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-22 202.126.88.173

Хаашаа юм бэ, хумуус узэл бодлоо илэрхийлж болохгуй зевхен магтан дуулах юм уу, тэгээд!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж