Японы Ишикава мужийн Важима, Сузу, Ното зэрэг газруудад хүчтэй аадар бороо орсны улмаас онцгой байдал зарлаад байна. Саяхан газар хөдлөлт болсон тус бүс нутагт 16 гол үерлэж, нэг хүн нас барсан бөгөөд зургаан хүн ор сураггүй алга болжээ. Японы цаг уурын агентлаг өнгөрсөн Бямба гаригт мэдэгдэл гаргаж, орж буй аадар бороо нь урьд өмнө нь тохиолдоогүй их хэмжээний болохыг онцолж, ард иргэдийг аюулгүй байдлаа хангахыг уриалжээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хаяши Ёшимаса тэргүүтэй орон нутгийн эрх баригчидтай нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж, хохирлын зэргийг тодорхойлох гэж хичээж байна.
Батлан хамгаалах яамнаас Өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүнийг мөн тус муж руу илгээжээ.Газар хөдлөлтийн мэргэжилтэн Охно Хироюки хэлэхдээ Вауима, Сузу, Нотод сүүлийн үед газар хөдлөлт эрчимжсэний улмаас хөрсний нуранги үүсэх эрсдэл нэмэгдсэн гэж мэдэгдэв. Ирэх өдрүүдэд аадар бороо үргэлжлэх бөгөөд Хокурику мужид 180 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна. Аюулгүй байдлын үүднээс Ямагата Шинкансен дээрх галт тэрэгний үйлчилгээг түр зогсоосон бөгөөд оршин суугчдын цаг үеийн мэдээллээс хоцрохгүй байхыг засгийн газраас уриалжээ.
Эх сурвалж:NHK JAPAN
Нэргүй 2024-09-22 202.126.90.166
Ядарцан хандалт горьдсон гарчиг өгөхөө больж чадах уу гуйлагчдидаа?
Нэргүй 2024-09-22 66.181.185.83
Наад япончууд үерт автсан байшин барилгуудтай юм байж мань хэддээ онгироод, өөрсдийгөө өндөр хөгжилтэй орных гээд байгаа.
Нэргүй 2024-09-22 66.181.185.83
Үерт автсан өмхий байшин балигуудтай юм байж мань хэддээ онгироод, өөрсдийгөө өндөр хөгжилтэй орных гэдэг.