Монголын зээлжих зэрэглэл сайжирсан ч автобусны хулгай асуудал хэвээр

Монголын зээлжих зэрэглэл сайжирсан ч автобусны хулгай асуудал хэвээр

Монголын зээлжих зэрэглэл сайжирсан ч автобусны хулгай асуудал хэвээр

Ньюс агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлыг хүргэж байна


АВТОБУСНЫ ХУЛГАЙД ОРОЛЦСОН АЛБАН ТУШААЛТНУУД БУРУУГҮЙ ЮУ?!

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

СУРРОНЫГ ЭРХ АШИГТАА НААЖ ШОУДАХ ХЭРЭГГҮЙ

Суррон, мопед зэргийг насанд хүрээгүй хүүхдүүд унаж, хөдөлгөөнд оролцсоноос энэ оны  эхний найман сарын байдлаар  100 гаруй осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн статистик мэдээлэл бий. Хуульд зааснаар эдгээр хэрэгслийг насанд хүрээгүй хүүхэд унахыг хориглосон шийдвэр 2018 онд батлагдаж хэрэгжиж эхэлсэн байдаг. Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлд "18 нас хүрсэн жолоодох эрхийн А үнэмлэхтэй этгээд мопедны төрөл болох сурроныг унана" гэж заасан аж. Гэтэл энэхүү зохицуулалтад  Тээврийн цагдаагийн газар нь ч хяналт тавилгүй зургаан жил болсон. Мөн хууль хэрэгжүүлэх ёстой эрх мэдэлтнүүд нь ч бараг ийм хууль байдаг гэдгийг мэдэхгүй сонгуулийн солиоролдоо автан мэдэмхийрэх жишээтэй. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр санал гаргаснаар 18-аас доош насны хүүхдийг суррон унахыг хориглож байгаа мэтээр PR хийн шоудах болов. Угтаа бол түүнийг санал гаргахаас өмнө хууль нь батлагдсан байсан юм шүү дээ. Хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд нь ажиллаагүй.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

БАЙР СУУРЬ: БАГШИЙН ЗААХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ 45 ХОНОГТ БАГТАХГҮЙ

Ер нь мэргэжил гэж юу вэ гэдгийг нийгмээрээ ойлгох хэрэгтэй. Дэлхийн ихэнх улс оронд хуульч, багш, эмчийг мэргэжил гэж үздэг. Тусгай эрх, лиценз авч, ажилладаг. Энэ ажил мэргэжлийн хариуцлага, нийгэмд үзүүлэх үр дагавар, үр нөлөө, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, тусгай шаардлагыг тавьдаг. Энэ хүмүүс насан туршдаа суралцаж, байнгын мэргэжил дээшлүүлдэг.

Яагаад гэхээр энэ мэргэжлийг их дээд сургуульд дөрвөөс дээш жил суралцсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл эдгээр мэргэжилтнүүдийн хийх ёстой ажил нь маш нарийн ур чадвар, шинжлэх ухааны онолын мэдлэг шаарддаг.

Хоёрт, ёс зүйн хувьд маш өндөр шаардлагыг тавьдаг. Жишээлбэл, эмч хүн хагалгаа хийх шаардлагагүй өвчтөнд хагалгаа хийж болохгүй шүү дээ. Багш хүн таны хүүхэдтэй хамгийн олон цагаар ажилладаг хүн. Ийм хүнд ёс зүйн шаардлага тавихгүй бол хүүхдүүдэд ямар үлгэр дууриалал үзүүлэх вэ. Зөвхөн хичээл заахаас гадна үг үйлдэл, үнэт зүйл, төлөвшлөөрөө ямар нөлөө үзүүлж байна вэ. Магадгүй хүн амьдралдаа нэг ч удаа эмнэлэгт үзүүлэхгүйгээр нас барж болно. Гэтэл танай хүүхэд өдөр бүр сургууль, цэцэрлэгт явж, багштайгаа харилцдаг. Энэ өндөр мэргэжлийн шаардлагыг бууруулж, хэнд ч хамаагүй багшлах эрх олгоно гэдэг бол боловсролын салбар ухарч байна гэсэн үг.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

МОНГОЛЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ “B+” БОЛГОЖ ӨСГӨЖЭЭ

Зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B+” болж дээшилсэн нь Монгол Улсын уул уурхайн салбарын тогтвортой гүйцэтгэлийн нөлөө юм. Үүний нөлөөгөөр Монгол Улсын төрийн болон гадаад өрийн дарамт буурсан учир өмнөх таамаглалаас хамаагүй давсан үзүүлэлттэй гарчээ. Валютын нөөц ихэсч, өр багасч, гадаад өрийн хугацаа илүү уян хатан болсон нь хямралыг даван туулах чадварыг бэхжүүлсэн. Зургадугаар сард болсон сонгуулийн дараа бодлогын тодорхойгүй байдал буурсан гэж үзэж байна. Засгийн газрын орлого 2024 онд 26 хувиар, зарлага 36 хувиар өснө гэж тооцоолж байна. Цаашилбал, 2025 онд 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад орлого 20 хувиар, зарлага 17 хувиар өснө гэж үзэж байна. Тоо баримтаас харахад энэ оны наймдугаар сард төсвийн жилийн ашиг ДНБ-ий гурав орчим хувьтай тэнцэж байна.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

АВТОМАШИНГҮЙ ӨДРИЙН АЮУЛ

Өмнө нь автомашин, мотоцикл, унадаг дугуйтай холбоотой осол бүртгэгддэг байсан бол одоо энэ тоон дээр скүүтер нэмэгджээ. Нөгөө талдаа түрээсийн скүүтэртэй холбоотой дугуйн зам, замын хөдөлгөөний шинэ дүрэм үгүйлэгдэж эхэлжээ. Иргэд скүүтертэй эгээтэй л автомашин дундуур сүлжихгүй байна. Явган хүний зам талбай, гарц гээд л хаа сай сайгүй скүүтертэй сүнгэнэх болсон. Скүүтер үйлчилгээ нэвтэрснээс хойш ихэвчлэн явган зорчигчийг мөргөсөн осол нэмэгдэх болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

Нийслэлд зориулалтын дугуйн зам хангалттай хэмжээнд байдаггүй, мөн цахилгаан моторт унадаг дугуйн хэрэгслийг явган хүний зам авто замын хөдөлгөөнд оролцуулах, тодорхой дүрэм журам байхгүйгээс үүдэлтэй энэ төрлийн осол гэмтэл гарч байна.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зам 2024-09-22 103.212.118.196

Нийслэлд дугуйн зам байтугай хүрэлцээтэй авто зам байхгүй болсон шүү дээ орон нутгаас ирж орогногчид оо, оркууд аа!!!

Avatar

Нэргүй 2024-09-22 66.181.188.212

Авлигатайгаа тэмцээгүй улсын эрхийг өсгөдөггүй л байсан даа. Энэ удаад өсгөсөн нь барууныхан манай улсыг өрөнд оруулж сөхрүүлэх бодлогын нэг хэсэг бус уу. Идэж уухын дон шүглэсэн хамтарсан засаг нь бөөн зээл өр аваад улсыг маань зарах нь дээ.

Avatar

Нэргүй 2024-09-22 66.181.160.19

ӨЛБИЙСӨН 2 ХУЛГАЙЧ АВСАН МӨНГӨӨ ӨГӨӨРӨЙ

Avatar

Нэргүй 2024-09-22 66.181.185.74

МАН ын үед өлөн хулгайч луйварчид даам болж

Avatar

зочин 2024-09-22 66.181.190.14

АН дотор л жинхэнэ мэрэгжлийн хулгайчид бий, Угаасаа хулгайч луйварчдын үүсгэсэн нэм,Хэдхэн луйварчдыг луйврын аргаар баяжуулж,нийгмийн бүх хөрөнгийг тэдний гарт оруулах,Бусд иргэдийг гуйлагчин ядуус хөлсний ажилчин болгож хөдөлмөрийг нь мөджүүлэх гол зорилготой, Үүнийгээ үмхий санаагаа туйлын их нууна, Эх оронч болж жүжиглэнэ, Шудрага хүний рольд тоглоно, Ардчилал зах зээл бүгдийг баяжуулна гэж нийгмийг хуурна, Нийгмийг хуурч төрийн эрхэнд дахин гарч луйвар хулгай хийхийг хичээнэ

Avatar

yuni chuni zeel byxax nm 2024-09-22 216.38.195.74

-detection; #

Avatar

Xaana xaana ,xen xen yu xuixyCJ? 2024-09-22 216.38.195.74

xylgaichg can tamgagyi1doc.

Avatar

Нэргүй 2024-09-22 202.9.40.232

Төр засаг сайн ажилласны хүчинд Монголын зээлжих зэрэглэл сайжирсан баййна. Зарим хүмүүс энэ таалагдахгүй байгаа бололтой ямар сайндаа харлуулах зорилгоор амжилттай ажилсан гавьяаных нь хажууд нь автобусны хэргийг наасан байхав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж