НОСК-ийн М.Говьсайханы тухай сонирхолтой баримтууд

НОСК-ийн М.Говьсайханы тухай сонирхолтой баримтууд

НОСК-ийн М.Говьсайханы тухай сонирхолтой баримтууд

Маньбазарын Говьсайхан гэж хэн болох түүний талаарх баримтуудыг танд хүргэхээр бэлтгэлээ.


  • Маньбазарын ГОВЬСАЙХАН эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.
  • 1979 онд Дорноговь аймагт Барилгын цэргийн талбайн инженерийн гэр бүлд төрсөн. Аав, ээжийгээ говь нутагт томилолтоор ажиллаж, амьдарч байх үед нь төрсөн учир түүнд Говьсайхан гэдэг ховор нэрийг өгчээ. Говьсайхан гэдэг нэртэй хүн Монгол Улсад 11 байдаг.
  • Аав Мандширын Маньбазар Армийн бэлтгэл дэд хурандаа. Ээж Дашдоржийн Нансалмаа нь хөгжимчин, урлагийн авьяастай нэгэн байжээ.
  • Тэрбээр багаасаа спорт болон математикийн хичээлд сонирхолтой нэгэн. 10 жилээсээ волейболын спортоор хичээллэж, Өсвөрийн Улсын аварга, Залуучуудын улсын аваргаас медаль хүртэж байсан удаатай.
  • Эрдэнэт хотын Химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгсөж, ШУТИС-ийн Хүнс Био Технологийн сургуульд бакалаврын зэрэг эзэмшсэн. Улмаар Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Хүнс тех” корпорацид Эрдэм шинжилгээний ажилтнаар орж, ажлын гараагаа эхлүүлжээ.
  • ШУТИС-д Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан ба энэ чиглэлээрээ Англи улсын Лондон хотын Соутбанк их сургуульд мөн магистрын зэрэг хамгаалсан байна.
  • Тэрбээр суралцаж байх хугацаандаа ШУТИС-ийн “Шилдэг судлаач” оюутнаар шалгарч, БНСУ-ын Синчон сангийн шагналыг хүртжээ.
  • 2006-2007 онд Швейцарын хөгжлийн агентлагын “Ингэний сүү” төслийн менежерээр ажиллаж байх үеэрээ ‘’Great Gobi’’ номыг хэвлүүлсэн байна.
  • Гадаадад магистрын зэргээ хамгаалж ирээд Ганьт ХХК-д дэд захиралаар ажилласан ба дараа нь Их засаг Их сургуульд Эрх зүйчээр бакалавр, Монголын Рояал академийг Төрийн удирдлага мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ. Ингээд тэрбээр хос бакалавр, хос магистрын зэрэгтэй болов.
  • 2011-2018 онд Хүрэл Ордон ХХК-д Ерөнхий захирал
  • 2017-2018 онд Монголын Хүнсчдын холбооны гүйцэтгэх захирал
  • 2017-2019 он Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч
  • 2019-2021 УИХ-ын гишүүны зөвлөх
  • 2020 оноос Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлийг шийдэх төсөл хөтөлбөрүүдийг санаачилсан байна. Түүнчлэн Нийслэл анх удаа гадаад зах зээл дээр бонд гаргахаар болов.
  • 2021-2024 Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа
  1. Нийслэлд анх удаа дотоод бонд гаргаж 2000 орчим иргэнийг орон сууцанд оруулжээ.
  2. Улаанбаатар хотын дэд төвүүдийг хөгжүүлэхээр ‘’Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах’’ тухай хуулийг батлуулсан байна.
  3. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 12 мянган айлын орон сууцны төслийг эхлүүлжээ.
  4. Улаанбаатар хотод түрээсийн орон сууцны олон талт хэлбэрийг амжилттай хэрэгжүүлэв.
  5. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулгаж, дахин төлөвлөн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангажээ.
  6. Эрчим хүчний хэмнэлттэй төслүүдийг дэмжиж Улаанбаатар хотод анх удаа дулааны төлбөр төлөхгүйгээр амьдарч болох загвар орон сууцыг ашиглалтад оруулсан.
  7. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийг тэлэх ажлын хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлтэй хамтран томоохон төслүүдийг эхлүүлэв.
  8. Улаанбаатар хотод орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж 800 айлын орон сууцыг барьж эхэлжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-22 203.98.77.4

яамарч хэрэггүй мэдээлэл тавихийн зда зда

Avatar

Нэргүй 2024-09-22 203.98.77.237

Дорноговьд төрсөн өссөн хүү бна сайн хүү л байх ёстой Говийн хүмүүс хүнлэг байдаг юм.Бас Хүнсний институт гэж алдартай институт байсан хувьд очоод Хүнстех болсон тэнд ажиллана гэдэг монголын хүнсчдын их сургууль байсан даа Даан ч ахмадуудаа хөөгөөд хүндлэл байхгүй хүнсчдын холбоо болсон бналээ Чи дэвшиж гараад олон эрдэмтэн мэргэд ахмад настнуудаа хайрлан хүндэлж өөд нь татвал их буян болно доо

Avatar

зоч 2024-09-22 59.153.114.86

Төр улс үүн шиг инженерийн мэдлэгтэй хүн ухал байна.

Avatar

Нэргүй 2024-09-22 66.181.190.223

Зүүн-Баянд байсан АА -ийн 023-р ангийн талбайн инженер байсан Маньбазар гуайн хүү юм бн. Аав энэ мундаг сайн инженер байсан. Амжилт хүсье

Avatar

Нэргүй 2024-09-22 139.5.219.151

Хулгай хийдэг үү?

Avatar

Нэргүй 2024-09-22 202.9.40.232

Боловсролтой эх орнондоо юм хийхээр залуу гэж ойлгогдлоо. Ийм залуу үеэ сонгож итгэл үзүүлэх хэрэгтэй. Иргэд бид улс төржихгүй байцгаая. Улс орноо одоо хурдацтай хөгжүүлье. Тийм боломж бол Монгол улсад байгаа. Даанч МАН болон АН гэсэн улс төрийн хоёр намын хэрүүл тэмцэлд бид сөхөрч улс орон хөгжихгүй туйлдаж хэрүүлийн бузар болчихоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж